С.Эрдэнэ дэлхийн эдийн засгийг захирах гэнэ
2018/10/10
Share |

Долларын ханшийн савлагаа, шатахууны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляци хөөрөгдөж, эдийн засгийн зарчмаар томоохон хөдөлгөөн мэдрэгдэж байна. Харин үүнийг эрх баригчдын эдийн засаг руу чиглүүлж буй бодлоготой холбон тайлбарлаж, улстөр хийх нь манайхны хувьд бол гаршсан үзүүлбэр. Сөрөг хүчний зүгээс энэ нийтлэг жишгээр асуудалд хандаж, АН ын дарга С.Эрдэнэ шатахууны үнийг буулгахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авч, улстөрийн дараагийн нүүдлээ хийхэд бэлдэж байгаагаа илэрхийлсэн. Энэ удаа тэдний олзолж авсан “боломж” нь эмч багшийн цалингийн хэрүүлээс илүү өргөн хүрээг хамарсан шатахууны үнийн өсөлт, ханшийн савлагаа байгаа нь тэдэнд нэлээд итгэл өгч, урмыг нь сэргээжээ. Гэтэл шатахуунаар барьцаалж “Засаг”-аа огцруулах тухай мэдэгдэл хийхээсээ өмнө үл ялиг эрүүлээр сэтгэсэн бол, “боломж” гэж харсан энэ сэдэв нь үнэндээ дунд сургуулийн сурагчдад хүртэл анзаарагдахаар ичгэвтэр “булхай” байв.  

Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон “ОХУ-ын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулганд 70 гаруй орны төлөөлөгчид оролцож, 2040 он хүртэлх газрын тосны үнийн хэтийн төлвийг хэлэлцжээ. Чуулганы үеэр яригдсан гол сэдэв нь нефтийн үнийн өсөлт. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 85 ам.доллараар худалдаалагдаж байгаа нь, 2014 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа ийм хэмжээнд хүрсэн дүн юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулганы үеэр хэлсэн үгэндээ, газрын тосны үнийн өсөлтөд зах зээлийн шалтгаанаас гадна, геополитикийн хүчин зүйл нөлөөлж байгааг илэрхийлсэн. Тодруулбал, Ираны талаар гаргаж буй Вашингтоны хууль бус шийдвэр нь дэлхийн эдийн засагт хохиролтой байгааг хойд хөршийн төрийн тэргүүн дурдаад, Хойд Африкт улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор олборлолт саарч, Венесуэл олборлолтоо багасгасан нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх шалтгаан болсон гэдгийг мэдэгдсэн юм. Шатахууны үнийн өсөлтийн шалтгаан товчхондоо энэ.

Гэтэл үүнийг импортын шатахуунаас 100 хувь хараат жижиг орны Засгийн газрын тэргүүнд нялзааж, огцруулах үндэслэл болгон босгож ирэх нь сөрөг хүчний хувьд хэр бодитой “боломж” юм бол. Мэдээж сөрөг хүчний гаргаж ирсэн сэдэв юу байх нь хамаагүй уухайлан түрэхээр тохиролцож, хоолондоо хүрэхээр анаж суугаа дараагийн ээлжнийхэн олонхийн бүлэгт ч бий. Муугаар бодож Засаг уналаа гэхэд дараагийн Засгийн газар шатахууны үнээ буулгаад өгөөч гэж Путинээс гуйх уу, түрүүний бөөс тархинд гарчихаагүй цагт “хуц” л гэх болов уу.

Магадгүй, дараагийн Засаг байгуулагдлаа гэхэд бүр ч аймшигтай тавилан хүлээж байхыг үгүйсгэхгүй. Учир нь АНУ өнгөрсөн наймдугаар сард Иранд тавьсан хоригоос шалтгаалан дэлхийн зах зээл дээрх нефтийн ханш цаашид ч өсөх хандлага ажиглагдаж, дэлхийн эдийн засгийг түгшээж байна. Одоогоор 85 ам.доллараар худалдаалагдаж байгаа нэг баррель газрын тос энэ сарын сүүлээр 90 ам.долларт хүрэх төлөвтэй бол 2018 оны сүүл гэхэд 100 ам.долларт хүрнэ гэсэн олон улсын шинжээчдийн судалгаа бий. Эндээс харахад АН-ын дарга Эрдэнэ Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ, “цаашид шатахууны үнэ өссөөр байвал” гэдэг өгүүлбэр “шигтгэж” өгсөн нь нэг баррель газрын тос 100 ам.долларт хүрэх шинжээчдийн судалгаагаар “барьцаалсан” сүрдүүлэг байлаа.   

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунд болон урт хугацаанд ямар байхыг төсөөлдөг ОПЕК-ийн "World Oil Outlook 2018" тайланд дурдсанаар 2023 онд гэхэд газрын тосны эрэлт өсч, хоногт 104.5 сая баррельд хүрэх төлөвтэй гэжээ. Харин урт хугацаанд буюу 2040 он гэхэд газрын тосны эрэлт өдөрт 14.5 сая баррель болон өсч, хоногт 111.7 сая баррельд хүрэх таамаг дэвшүүлсэн байна.

Газрын тосны чиглэлийн дэлхийн хэмжээний судалгаа тайланд хэрэглээг иймэрхүү байдлаар төсөөлж байгаа учраас энэ хэрээр үнэ өсөх дүр зураг бий болж байна. Харин бид,  Оросууд найтаахад хэвтэрт орж, үхлүүт болдог эдийн засгаа өөрсдөө түшиж өндийлгөдөг болохын тулд шатахууныхаа дотоодын нийт хэрэгцээний ядаж 50 хувийг хангадаг болох ёстой. Анхны Ерөнхийлөгч  Очирбат дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаасан 20 жилийн “тэртээгээс” үлгэр домог мэт яригдсаар ирсэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил энэ Засгийн газрын үед ямар ч байсан эхэлсэн сайн мэдээ бий. Энэтхэгийн Засгийн газрын зээлээр баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил Тавантолгойн төмөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор шиг намрын шамрагатай хамт шуурганд замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд байв. Тэгвэл ямар ч байсан, Дорноговь аймгийн Алтанширээд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ч хуваарийн дагуу явагдаж байна. Мэдээж үйлдвэр барих ажил амаар хийгдэж, цаасан дээр зурагдсан хэвээрээ байгаа бол өөр хэрэг. Гэтэл стратегийн хувьд улс оронд онцгой чухал үүрэг бүхий нэг ч гэсэн бүтээн байгуулалт баригдаж байгааг дүрс бичлэг, зураг хөрөгнөөс тодорхой харж болно.

Мэдээж энэ бүхнийг У.Хүрэлсүх алтан загасны өвгөн шиг Энэтхэгт гүйж очоод бүтээчихээгүй ч, түүний тэргүүлсэн Засгийн газрын үед ажил хэрэг болж байгаа учраас үлдсэн хоёрхон жилд эхэлсэнээ дуусгах “боломж” олгох нь сөрөг хүчний хувьд үүрэг нь. Харин чадахгүй бол ард түмэн өөрсдийн хүслээр дүнгээ тавих цаг тун ойрхон байна.  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан