Г.Занданшатар: Ямар ч байсан Оюутолгойгоос 35 сая ам.долларыг төлөхөөр боллоо
2018/10/10
Share |

асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцсэн байна. Мөн Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг судалж, гүйцэтгэлийн хяналт хийхэд эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 50.9 хувийн дүнтэй хэрэгжсэн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрсэн бол нэгдсэн төсвийн тэнцэл 291.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Инфляцийн төвшин 8 хувьд хүрсэн нь дэлхийн худалдааны дайнаас шалтгаалсан валютын ханшийн өсөлттэй холбоотой гэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая ам.доллараар өссөн ба Монгол Улсын гадаад өр 21.1 их наяд төгрөг болж 1.6 их наяд төгрөгөөр буурсан тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв. Тэрбээр “Хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжирснаар улсын хэмжээнд нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Оны эхний хагас жилийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспортоос оны төгсгөлд 4 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна” гэсэн юм.

Мөн Г.Занданшатар сайд “Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд Монгол улсын ноогдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулахаар тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын эзэмшиж байгаа 34 хувь нь хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг байсан ба зээлийн хүү буурснаар Монгол Улсын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Мөн Оюутолгой компанитай 35 сая ам.долларын татварын төлбөрийг зарчмын хувьд тохирсон. Гэхдээ нийт тавигдаад байгаа 150 сая ам.долларын татварын актыг арбитрын шүүхээр шийднэ” хэмээн мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас дараах тодруулгыг авсан юм.


-Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 50.9 хувьтай хэрэгжээд байгаа нь хангалтгүй биш үү? Он дуусахад хоёрхон сар үлдээд байна шүү дээ?

-Энд дурдагдсан тайлан тооцоо эхний хагас жилийн байдлаар гарсан. Тэгэхээр үндсэн чиглэл амжилттай хэрэгжинэ. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 47.2 хувьтай явж байгаа. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 67.6 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Бид гол ажлууддаа анхаарч ажиллах болно.

-Эдийн засгийн өсөлт хувь хүний амьжиргааны төвшинтэй хэр уялдаж байгаа вэ?

-Ард түмний амьжиргааны төвшин эдийн засгийн өсөлт хоёрын уялдаа шууд гардаггүй. Уначихсан байсан эдийн засаг нэг өдөрт босчихдоггүй. Гэхдээ бид эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүргэхийн тулд 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байна. 2014 онд бид нэг ч цэцэрлэг барих мөнгөгүй байсан. Өнөөдөр бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх ажил амжилттай хийгдэж байна. Энэ бол хүндээ хүрсэн үзүүлэлт гэж үзэж байна. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэн. Нэгдүгээр эмнэлгийн сувилагч 498 мянган төгрөг авдаг байсан бол 630 мянган төгрөгийн цалин авдаг болсон. Ирэх жил дахиад 20 хувиар нэмэгдээд 760 орчим мянган төгрөг авна. Дээр нь хоол, унааны мөнгө авдаг юм билээ. Ингэж жирийн иргэдийн амьдралд наалдаж байна.

-Шатахууны үнийг бууруулах чиглэлээр Засгийн газар ямар ажил хийж байна вэ?

-Дэлхий даяараа Иранд тавьсан хоригоос шалтгаалан нефтийн хомсдолд орсон. Биднээс хамаарахгүй хүчин зүйлсээс шалтгаалж нефтийн үнэ өссөн. Тиймээс Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барихаар эрчимтэй ажиллаж байна. 2022 он гэхэд бид шатахууны үнийг зохицуулах боломж харьцангуй бүрдэнэ. Өмнө нь төрийн зүгээс үнэ тогтворжуулах замаар шатахууны үнэд хэт ордог байсан нь буруу гэдгийг Олон улсын валютын сан зөвлөсөн.

-Та Оюутолгойн зээлийн хүүг бууруулсан гэж хэллээ. Яг хэдэн хувиар бууруулсан бэ?

-Зарчим нь Монгол Улсын хүртэх ашиг наашилж байгаа юм. Яг хэд болж буурахыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийднэ. Одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн төлөвлөгөөний дагуу татвараас чөлөөлөгдсөн асуудлууд дээр шийдэмгий акт тавьсан. Ямар ч байсан Оюутолгойгоос 35 сая ам.долларыг төлөхөөр боллоо. Ер нь татварын асуудлаар арбитрын шүүхэд ханддаг байдал түгээмэл юм билээ. Шүүхээр шийдэгдсэнээр Монгол Улсын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Энэ нь 35 сая ам.доллар мэт харагдах боловч цаанаа төслийн бүх амьдралын хугацаанд маш их дүн гарна.

-Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хаанаас хангахаар болсон бэ?

-Яриа хэлэлцээрийн төвшинд Оюутолгой компани усны нөөц, ТЭЗҮ-гээ Оюутолгой дээр хийсэн учраас цахилгаан станцыг Оюутолгой дээр барья гэсэн санал тавьсан. Засгийн газрын зүгээс Тавантолгойд цахилгаан станц барих санаатай байсан. Ингээд эцсийн дүндээ Тавантолгой дээр барихаар тохиролцсон. Цаашдаа Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Одоо 120-150 сая ам.долларын эрчим хүч хэрэглэж байна. Энэ мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан