Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх байхгүй
2018/10/12
Share |

“Бурхан минь,биднийг дээрэмчдээс авраач” гэж нийтлэлч Баабар 2016 оны нэгдүгээр сарын 11-нд нэгэн нийтлэл бичиж байв. Тэрбээр нийгмийн даатгалын салбарын тухай хөндсөн өгүүлэл бичсэн бөгөөд  "... Монголд олон арван  мянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундарга. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий менежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!" хэмээн бичиж байв.Дараа нь   УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баабарыг шүүхэд өгч,тэр хоёрын хэрүүл дээд цэгтээ хүрч байсныг зарим хүн мартсан байж магадгүй юм. Харин баримтууд нь цагаан дээр хараар үлджээ.  

Баабар шүүхэд дуудагдсаныхаа дараа “Хулгайчийг зүгээр  “хулгайч” гэж хэлж болдоггүй,”эрхэм гишүүн хулгайч гуай” гэх ёстой юм болов уу гэж сошиалаараа бичиж байв.

Баабарын хэлснээр “Эрхэм гишүүн хулгайч” С.Эрдэнэ өнөөдөр Монголын парламентын хоёр дахь том намын даргын сонгуульт албыг хашиж байна. Баянголчуудын нэрлэдгээр “Эрдэнэ вантан” гэгдэх тэрбээр сүүлийн үед сөрөг хүчнийхээ улстөрийг хийж байгаа юм байлгүй, Засгийн газар луу баруун солгойгүй дайрдаг болов. Магадгүй худал үгийг мянга дахин давтахаар үнэн болдог гэсэн теоромоор Засгийн газрыг яаж ийгээд буруутгах үгээ мянгантаа бурж буй биз ээ. Уг нь сөрөг хүчин эрүүл буюу бодлогын шүүмжлэл өрнүүлж, тэрийг нь ард иргэд эргэцүүлэн бодож дүнгээ гаргадаг байх ёстой. Харамсалтай нь АН дахь “бодлогын” гэх утга агуулга Баабарын хэлдгээр “эрхэм гишүүн хулгайч” даргатайгаа булшлагдсан гэхэд болно. Учир нь С.Эрдэнийг намынхаа дарга болгосонд  гутарсан арай эрдэм боловсролтой гишүүд нь өнөөдөр тойргийн гадна гарч,мөр мөрөө чимээгүйхэн хөөж явна. 

С.Эрдэнэ вантанд холбогдох нийгмийн даатгалын мөнгөний асуудлыг зөвхөн Баабар дэлгээгүй. Баабарын нийтлэлтэй холбогдуулан С.Эрдэнийг хуулийн байгууллагаас  шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан ч удалгүй чимээгүй болсон.Үүнээс бүр өмнө 2015 онд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан бол НХХ-ийн сайдаар Н.Номтойбаяр томилогдсоныхоо дараахан  уг хэргийг бараг батлагдсан гэх мэдээлэл цацаж,яаман дээрээ эдийн засгийн цагдаа нарыг ажиллуулж байгаа гэж байсан билээ.   

Харамсалтай нь улстөрчдийн хэрэг замхардаг жишгээр С.Эрдэнийн хэрэг өнөөдөр яригдахаа болиод байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй,дээр нь С.Эрдэнэ бол “УИХ-ын гишүүн-хулгайч” гэх имиж,ойлголт олны дунд баттай суусан гэдэг ойлгомжтой.Энэ бүхнээс С.Эрдэнэ өнөөдөр Засгийн газрыг шүүмжлэх ёстой юу гэсэн асуулт  хэний ч толгойд эргэлдэнэ. 

Нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг завшсан,ерөөс нийгмийн даатгалын хөрөнгөөр гараа угаасан,уг санг дампууруулсан,за тэгээд “хүн алсан” гэх яриа,хардлага хүртэл түүнийг байнга л дагалдаж явдаг. Шударга ёс,хууль дүрэм сахина гэдэг ойлголт  С.Эрдэнэ гэх нэрнээс хол хөндий.

Шуудхан хэлэхэд  ард түмэнд шударга ёсны имижэээрээ  таалагдаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцно гээд ярих ёс зүйн эрх С.Эрдэнэд байхгүй. Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх үлдээгүй.  Баабарыг бурхнаас аврал гуйтал шударга бусын дүр болсон С.Эрдэнэд ер нь ямар ч эрх үлдээгүй л баймаар,хууль хэрэгждэг улсад бол...! 

Г.Дандар

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(150.129.141.125)
Erenhkiilegch ta ene hkudal yrigch Erdene , Erdenbat, Purebdorj nart AN zugees hkaruystlagha toostuulaach , dandaa negiigee doromjilno, ard tumnii nudendeer iim muukhai hkertuiul hkiij bdg
2018-10-14 14:18:27
(202.179.27.246)
эрдэнэ үнэхээр ёс зүйгүй хүн, НД-ын мөнгийг хувийн мөнгө шигээ зарж, хандгайтын амыг хувийн амралтын бүс болгосон. талийгаачийн мөнгө авсан, өдрийн нөхөн сэргээх эмчилгээг хуурамч нэрээр явуулсан гээд олон булхай бий. гэвч энэ хүн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр намын дарга, гишүүн гээд яваад байгаа нь гутмаар. АТГ юу хийнэ. Яаж ийм хүн намын дарга хийнэ, өөрийгөө БГД-ийн эзэн гээд бодцон, хэн чамайг тэгж өргөмжилсөн юм бэ, амралтдаа аваачдаг хорооны хэдэн авгай нар л тийм нэр өгсөн байх өрөвдөлтэй
2018-10-20 00:28:16
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан