Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, ”Олон-Овоот”-оо Г.Алтанд, ШТЦ-аа ”Магнай трейд”-д шилжүүлжээ
2018/10/15
Share |

“Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих 461-р ангид хоригдож байна.

Тэрээр өмнө нь Монголд ашиг орлого олж болох бүхий л салбарт өөрийн гэсэн бизнестэй байсан билээ. Уул уурхай, нефть, барилга, банк санхүү тэр ч байтугай махны салбарт мандаж явсан үе нь 1999-2009 он. Тухайн үед хэний ч хамтарч наймаа хийхийг хүсдэггүй “Монголын газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай хүртэл ганзага нийлж, дампуурсан компаниудыг худалдаж авч, өргөжүүлж байв. Тухайлбал, их хэмжээний муу зээл олгосон, эргэлтийн хөрөнгөгүй болсон “Хадгаламж”, “Монгол шуудан” банк, “Олон-Овоот” зэрэг том төслүүдийг зоригтойгоор хөдөлгөн ид мандаж явсан оргил үе түүнд бий.  

Ш.Батхүү 2009 онд “Хадгаламж” банкийг 33 сая ам.доллараар, “Монгол шуудан” банкийг 26 сая ам.долларын үнэтэйгээр худалдан авсан байдаг. Тухайн үед 40 салбартай, 200 орчим ажилтантай, нийт 80 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан банкийг нийтдээ 200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 500 гаруй салбартай, 3300 ажилтантай болгон өргөжүүлж байжээ.

Мөн түүний “Жаст ойл” компаниас “Монгол газар” компани шатахуун зээлсээр 20 орчим тэрбум төгрөгийн өр үүсч, түүний оронд захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй гэх "Олон-Овоот"-ын ордыг худалдаж авч, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Гэвч Ш.Батхүү бизнесийн салбарт илүү ихийг хүсэж, илүү том “тул” барих хүсэлдээ хөтлөгдөн энэ тэндээс зээл авч, өрийг өрөөр дарж, сэргэлэн заль хэрэглэж явснаа өөрөө ч ярьдаг. “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалан зээл авсан нь өнөөдөр Монгол Улсыг 100 сая хол давсан ам.долларын өрөнд орж, олон улсын арбитр шийдвэрээ гаргаад байна. Гэсэн хэдий ч түүний бизнесийн өрөг нурж, 2013 онд нэгэн өглөө гэнэт “би бизнесмэн биш, жирийн иргэн боллоо” хэмээн олон нийтэд зарласан юм. Тэгвэл түүний эзэмшиж байсан дээрх хөрөнгө  өнөөдөр хэн эзэмшиж байна вэ. Үүний хариултыг нэхэн хайлаа.

200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болгосон “Хадгаламж” банкаа салбар нэгж, хөрөнгийн хамтаар 100 хувь Төрийн банкны мэдэлд шилжүүлжээ. Мөн 100 тэрбумын хөрөнгө оруулсан "Олон Овоот"-ын ордоо бүгдийг нь “Алтжин” группийн ерөнхийлөгч Г.Алтанд өгсөн юм байна. Үүнийгээ Г.Алтан захирал “Олон Овоот” төсөлд их хэмжээний хөрөнгө оруулснаас гадна намайг дөнгөж бизнес хийж эхэлж байхад тусалж байсан. Миний маш сайн хамтарч учраас өгсөн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан.

Харин “Жаст ойл” шатахуун импортлогч компаниа зээлээ төлүүлэх нөхцөлтэйгөөр “Магнай трейд” группт өгчээ. Үүнтэй нь холбогдуулан одоо “Магнай трейд”-ийн захирал Ч.Ганзоригийг хуулийн байгууллага шалгаж байна.

Мөн тэрээр “Меркентал хаус” компани нь зэсийн баяжмал үйлдвэрлэхээ больж, барилгын салбарт худалдаа эрхэлж байсан “Барилга трейд” компани нь аяндаа татан буугдсан.

“Жаст Агро” компаниа татан буулгаад 12 махны үйлдвэрийн хамт “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулахаар мөн л төрийн мэдэлд өгсөн болохоо хэлж байсан. Харин “Мах маркет” махны үйлдвэрийг төр өөрийн эрх мэдэлдээ авсан гэх боловч Монголын нэр нөлөө бүхий улстөрчид хуваан авсан гэх мэдээлэл байгаа юм.

Дашрамд дурдахад, гаднын хөрөнгө оруулагчид Ш.Батхүүгийн банкийг 100-300 сая ам.доллар, нефтийн компанийг нь 60 сая ам.доллараар үнэлж байсан гэдэг. Харин өнөөдөр Ш.Батхүүгийн тэр их хөрөнгө хаачсан бэ, хэн авсан бэ гэдэг нь хуулийн байгууллагынхны эргэлзээ болоод байгаа юм. 

эх сурвалж http://itoim.mn/article/Z6zyG/14533

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан