Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018/10/16
Share |

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар 100 мянган айлын янданд 54 тэрбум төгрөгөөр утаа шүүгч төхөөрөмжийг суурилуулах асуудлаар мэдээлэл хийлээ.  Нэг төхөөрөмжийг 200 доллараар суурилуулах юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Урт хугацаандаа бид орон сууц барьж, дэд бүтцээ хөгжүүлж болно. Ингэхийн тулд 5-10 жилийг алдах гээд байна. Энэ хугацаанд бид утаандаа хордсоор байх болно. Харин богино хугацаандаа айлуудын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах арга юм. 54 тэрбум төгрөгөөр 900 айлын орон сууц барьж 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон. Бид шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан бүтээгдэхүүнийг туршиж үзэх гэж байгаа. Монгол гэр нь стандартгүй. Тиймээс янданд нь утаа шүүх төхөөрөмж суурилуулахаас өөр аргагүй" гэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Утаа бол нүүрснээс гарах тоосонцор юм. Бидний айлуудын янданд суурилуулах төхөөрөмж нь шүүлтүүр бус индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг есөн сарын турш ажиллаж байна. Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын Haier группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Үйлдвэрлэгчээс баталгаа өгч байгаа.” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуллаа.

-Төхөөрөмжийг хэзээнээс айлуудын янданд суурилуулах вэ?

-Энэ жилээс суурилуулахаар бид ажиллаж байна.

-Үйлдвэрлэгчээс төхөөрөмжид хэдий хугацааны баталгаа өгсөн бэ?

-Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа.

-Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээх үү, та бүхэн. Янданд суурилуулах төхөөрөмжийг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Өмнө нь энэ шүүлтүүрийг аль орнуудад хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулсан туршлага байна вэ?

-Агаарын бохирдлоос үр хүүхдээ тусгаарлаж, эрүүл байлгах нь чухал байна. Жил ирэх тусам уушигны өвчлөлөөр зардаг мөнгө өсөөд байна. Нэг жил тэдэн айлыг орон сууцжуулья гэхээс илүү яаж бага хохиролтойгоор агаарын бохирдлыг даван туулах вэ гэдэг чухал болж байна. Гэр хорооллыг барилгажуулахад хугацаа шаардана. Түүнээс урьтаж арга хэмжээ авахад гэр хорооллын 100 мянга гаруй айлдаа энэ төхөөрөмжийг тавъя. Үлдсэнийг нь сайжруулсан түлшээр хангая гэж байгаа юм. Та нар шүүлтүүр гэж битгий ярь, энэ бол төхөөрөмж. Хариуцлага үүрэхээс бултаад байгаа юм байхгүй. Индукцинд суурилсан төхөөрөмжийг туршаад үзчихсэн юм билээ. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе л гээд байгаа. Агаарын бохирдол ерөөсөө 1,300,000 хүний асуудал. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. Тийм учраас бид орчин үеийн мэргэжлийн шинжлэх ухаанчаар хандах ёстой.Өмнө нь бид утааг бууруулах ажил дээр алдсан. Харин одоо алдаагаа давтаж болохгүй.

-Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж худалдаж авахын тулд 54 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгачихсан байна. Төхөөрөмжийг худалдаж авахын тулд эхлээд тендер зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Бид төхөөрөмж худалдаж авах гээгүй. Харин шинэ төхөөрөмжийг бүтээх санаачлагыг гаргаад түүнийг ажил хэрэг болгох гээд явж байна.

-Энэ жил яндандаа төхөөрөмжөө суурилуулаад нүүрсээ түлэх юм байна. Харин сайжруулсан түлшийг үйлдвэрлээд зараад ирэхээр энэ төхөөрөмжийн хэрэггүй болох юм биш үү?

-Засгийн газраас ирэх жилийн 4 сарын 1-ны өдрөөс нийслэл Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож байгаа. Энэ төхөөрөмжийг хэрэглэх явцдаа сайжруулсан түлш боловсруулах асуудлаа шийднэ. 

Мэдээллийн бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан