З.Мэндсайхан: Шүүлтүүр тавьсан айлууд сард 22 мянган төгрөг нэмж төлнө
2018/10/17
Share |

Гэр хорооллын 100 мянган айлд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суурилуулахаар 2019 оны төсөвт 54 тэрбум төгрөг суулгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.  

-Индукцийн аргаар яндан дээр шүүлтүүр байрлуулах гэж байна. Үүнийг дагаад угаартах эрсдэлтэй юу?

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан: Энэ бол шүүлтүүр биш. Богино хугацаанд энерги бий болгодог, утааг бүрэн шатаах технологи юм. Үүнд угаартах асуудал үүсэхгүй.

-Уг шүүлтүүрийн туршилтыг эхний 100 мянган айлд туршилт хийх гэж байна гэсэн хардлага иргэдэд байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-З.Мэндсайхан: Төр иргэн дээрээ туршилт хийхгүй. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл бүрдүүлж байна. Үүнээс 100 мянган айл гэрт амьдарч байна. Эдгээр айлуудад шүүлтүүрийн аргыг хэрэгжүүлэх гэж байгаа юм.

-Индукц нь яаж ажиллах талаар тайлбарлаж өгөөч. Цахилгаанаар ажиллах бол иргэд хэдэн төгрөг цахилгаандаа нэмж төлөх юм бэ?

-З.Мэндсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, Засгийн газартай хамтарч ажиллах ёстой гэж ойлгож байна. Индукц нь цахилгаанаар ажиллана. Сүүлийн хувилбар нь 2.5 квт-ын цахилгаан хэрэглэж байгаа. Үүнийг бууруулахыг зорьж байна. Хэрэглэгчдэд аль болох бага ачаалал өгөхийг бодож байна. Цахилгааны мөнгө нэг өрхөд 22 мянган төгрөг гарч байгаа. Энэ мөнгийг бууруулахад анхаарлаа хандуулж ажиллаж байна.

-Гэр хорооллын айл өрхүүд тогныхоо мөнгөн дээр нэмж сар бүр 22 мянган төгрөг нэмж төлнө гэдэг хүндрэлтэй. Үүнээс гадна индукцийг айл бүрт 30 мянган төгрөгөөр тавина гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой вэ?

-З.Мэндсайхан: Цахилгааны төлбөрийг бууруулахаар ажиллаж байна. Шөнийн ачаалалтай цагт 200 мвт, өдөр 50-60 мвт-ийн нэмэлт хэрэглээ үүснэ гэж тооцож байгаа. Энэ чадалд тааруулах гэж хичээж ажиллаж байна.

-3000 айлын нам даралттай айлын зуух болон 100 мянган айлд шүүлтүүр суулгана гэж байна. Үүнийг тусад нь тайлбарлаж өгөөч?

-З.Мэндсайхан: Нийслэлийн хэмжээнд 3000 мянган нам даралтын зуух байгаа юм. Уг зуух жилдээ 900 мянган тн нүүрс хэрэглэж байна. 3000 мянган зуух нь бага оврын уурын зуухнууд ажиллаж байна гэсэн үг. Эдгээр зуухны яндан дээр нь шүүлтүүр байрлуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэж 3000 мянган зуухны утааг шүүх юм. Утааг 98-99 хувь шүүнэ.

Цэрэнбат

-Нэгэнт л шүлтүүр цахилгаанаар ажиллах юм бол халаагуурыг яагаад дэмжиж болохгүй байгаа юм бэ?

-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Халаагуурыг дэмжиж байгаа. Засгийн газраас шөнийн тарифыг хөнгөлсөн зорилго нь халаагуурыг дэмжих юм.

-1000 мянган айлын янданд шүүлтүүр суулгаж, 120 мянган айлд сайжруулсан нүүрс хэрэглүүлэхэд агаарын бохирдол 50 хувиар буурна гэлээ. Хэрвээ агаарын бохирдол 50 хувь буурахгүй бол та хариуцлагаа хүлээх үү?

-Н.Цэрэнбат: Би хариуцлагаа хүлээнэ. Бид бүгдээрээ л агаарын бохирдлоосоо салах хэрэгтэй байна.

-Гэр хороллын айлуудын янданд энэ төхөөрөмжийг суулгаснаар агаарын бохирдол буурна гэдгийг яаж баталж байгаа юм бэ. Туршилт хийсэн бол хэр амжилттай байсан юм бэ?

-Н.Цэрэнбат: Гэр хорооллын айл өрхүүдийн янданд цахилгаан индукцийн аргаар утаанд агуулагдаж байгаа РМ төрлийн хорт бодисыг шатаах бүрэн боломжтой төхөөрөмжийг суурилуулах юм. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, патентаар баталгаажсан арга байгаа.

эх сурвалж:http://itoim.mn/article/10OUU/14557

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан