Сүүлийн хоёр жилд эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл өсчээ
2018/10/18
Share |

Ардчилсан намын шинэчлэл эмэгтэйчүүдийн байгууллагаар түүчээлж байна. Учир нь Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Энэ хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль аравдугаар сарын 5-нд нэр дэвшигчдээ зарлан, үнэмлэхээ гардсанаар албан ёсоор эхэлсэн юм.  Тэд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн,  Монгол орны  21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажиллаж байна. Ардчилсан эмэгтэйчүүд уулзалтаа Хэнтий аймгаас эхэлж  Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс, Төв аймаг болон нийслэлийн Багануур, Налайх, Багахангай  дүүрэгт өртөөлж, нийт 3000 орчим гишүүдтэйгээ уулзжээ.

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны  тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Тэдний хэн ч ялсан бай охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө “Сэтгэлийн хүч”-ээ нэгтгэн, тууштай ажиллахаа илэрхийлж байгаа юм. Энэ тухай Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Ё.Цацралтуяа “Хэдийгээр бид сонгуульд өрсөлдөж байгаа ч хэн ялах нь чухал биш. Бидний зорьж буй үйл хэргийг тууштай үргэлжлүүлэх нэгэндээ итгэл хүлээлгэж, дэмжиж, хамтран ажиллах болно. Ардчилсан эмэгтэйчүүд нийгэмд эерэгээр үлгэрлэж, эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжиж чаддагийг харуулахыг зорьж байна” хэмээн Багануур дүүрэгт болсон уулзалтын үеэр онцолсон юм. Үүний зэрэгцээ  аймаг, сум, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд сонгогдоод байна. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Б.Сайнзаяа, Дорноговь аймагт Д.Гантогтох нар сонгогджээ.

Нэр дэвшигчид орон нутагт ажиллах үеэрээ эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, очсон газар бүртээ асуудал шийдвэрлэж байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа мөн энэ үеэр хэлж байлаа. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч С.Одонтуяа “Бид очсон газар бүртээ охид, эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, асуудал шийдвэрлэж байна. Танхимд цуглаад өнгөрөх бус эмэгтэйчүүдийнхээ урам зоригийг сэргээх, чадавхжуулах, мэдлэг, мэдээлэл олгоход ихээхэн анхаарч байна” хэмээн онцолсон юм. Сүхбаатар аймагт болсон уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин тэднээс тусламж хүссэн байна. Охины ээж хойд эцгийнх нь  гарт амиа алдсан төдийгүй өнчин үлдсэн дүү нараа аваад Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу зугтсан аж. Хэнтий аймагт гарсан тус хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө АЭХ-ноос ажлын хэсэг томилж, хуулийн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. Үүнээс гадна баруун бүсэд үргэлжилсэн уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт ажилгүйдэл, ядуурал их байгааг эмэгтэйчүүд хэлсэн байна. Тус  аймагт ажилгүйдэл сүүлийн хоёр жилийн дотор 33 хувиар нэмэгджээ. Аймгийн хэмжээнд нийт  23626  өрх байгаагаас 8400 нь буюу 36 хувь нь ядуу, 4400 буюу 18,4 хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэв. Харин Увс аймагт хорт хавдрын өвчлөл ихэсч байгаад сэтгэл зовниж буйгаа эмэгтэйчүүд хэлжээ. Энэ нь нэг талаараа баруун аймгийнхны хоол, хүнсний онцлог болон давсны хэрэглээ өндөр байгаатай холбоотой учраас иргэдэд ялангуяа ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох нь чухал байгааг онцолсон байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажилласны дараа үргэлжлүүлээд Төв аймаг болон нийслэлийн Багахангай, Сүхбаатар дүүрэгт тус тус уулзалтаа зохион байгуулжээ. Багахангай дүүргийн хувьд 4000 гаруй хүн амтай, 1000 гаруй өрхтэй бөгөөд мөн л ажилгүйдэл их байгааг уулзалтын үеэр хөнджээ. Нийслэлийн хажууханд орших Төв аймаг ч мөн хөгжлөөрөө хоцорч, иргэд ажилгүй, орлогогүй байгааг нэр дэвшигч эмэгтэйчүүдэд уламжилсан байна.

“Эмэгтэйчүүд ажилгүй, орлогогүй, өөртөө итгэх итгэл нь багассан нийтлэг дүр төрх ажиглагдаж байна. Бид энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хүчээ нэгтгэх цаг нь болжээ” хэмээн Сүхбаатар дүүрэгт болсон уулзалтын үеэр Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Ц.Одонтунгалаг Сүхбаатар дүүрэгт болсон уулзалтын үеэр хэлсэн юм. Сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг статистик үзүүлэлт илэрхийлж байна. Үнэхээр ч сэтгэлийн хүчээ нэгтгэсэн эмэгтэйчүүдэд хийсэн ажил байгаа, хийх ажил түүнээс ч их байгаа нь дамжиггүй. 

 “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид ирэх өдрүүдэд говийн аймгуудад ажиллана.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан