Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ
2018/10/19
Share |

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын тэнгэрлэг, хийморьлог ард түмэн Та бүхэндээ эх орныхоо тусгаар тогтнолыг, Бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндийг хүргэж мэндчилье!   

Монгол Улс, монголын ард түмэн бид тусгаар тогтнолын төлөөх санал асуулга явуулж, тулах тугтай, тахих сүлдтэй болох түүхэн чухал үйл явдал болсон цагаас хойш даруй 73 жил өнгөрчээ. Тодруулбал, 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эв санаа, зүрх зориг нэг сонгуулийн насны 487.409 монгол хүн саналаа өгч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь өнөөдрийн хойч бидний бахархах түүх болон үлджээ. Цаашлаад, бидний цөөхөн монголчуудын өргөн уудам нутагт эзэрхэх санааг агуулж байсан улс орны эсрэг хүчтэй цохилт болж буусныг манай орны төдийгүй гадаадын түүхч эрдэмтэд онцолсон нь бий.

Энэ түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан юм. Хожим яг бидний хэлбэрээр Алжир, Канад, Испани зэрэг хэд хэдэн орон өөрийн тусгаар тогтнолоо бататгаж авсан билээ.

1945 оны 10-р сарын 20-ны өдрийн Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын түүхэн сургамж нь монголчууд цаг ямагт нэгэн үзэл санаан дор, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж байхын чухлыг, олны хүч оломгүй болохыг, төр ард түмний нягт холбоо хүчирхэг хүч болдгийг бидэнд байнга сануулж байдаг юм. Тийм ч учраас жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг төр нь ард түмнээ сонсдог “Ард нийтийн нээлттэй сонсголын өдөр” болгон хэвшүүлэх нь төр нь түүхээ хүндэтгэсэн, ирээдүй хойч үе маань түүхээ үнэн зөвөөр мэдэхэд томоохон түлхэц болох юм.

Монголчууд бидний мартаж үл болох энэ өдөр төр улсын үйл хэрэгт оролцох бүх нийтийн оролцоог нэмэгдүүлсэн, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн бүх ард түмний өдөр болгон тунхаглах нь үнэн түүх үнэнээрээ үлдэхийн илэрхийлэл гэж ойлгож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Монголын ард түмний төлөөлөлтэй уулзаж хийсэн ажлаа тайлагнадаг, хийх ажлаа танилцуулдаг, ард түмнийхээ саналыг сонсдог уламжлал тогтвол төр иргэний харилцаа илтэд сэргэж, төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар шороогоо халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, үр хойч бидэнд үлдээсэн үе үеийн эх орончид, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэднийхээ түүхэн гавьяаг бахархан хүндэтгэх учиртай! Мөн бахархах түүхтэй, бахдах эх оронтой Монголын нийт ард түмэндээ Бүх ард түмний санал асуулгын түүхт 73 жилийн ойн баярын мэнд дэшүүлье!

ТУЛГАНД БАДАМЛАХ ГАЛ АРИУН БАЙГ!

ТУСГААР ТОГТНОЛ МӨНХ БАЙГ!

     УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч

                                                                                                            Жамъянгийн МӨНХБАТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(107.172.1.41)
Nunca se esqueça de Clicar em: GOSTOU?
2018-10-24 02:23:42
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан