НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж, хонжворын мөнгө дансанд ордог
2018/10/29
Share |

–НӨАТ-ын хууль хэрэгжээд гурав дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ?

-Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон. Гэхдээ УИХ-д өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа.  Нэг том давуу тал нь худалдан авагч, иргэн та Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон.

Учир нь иргэн худалдан авалтынхаа и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого 94.6 хувийн биелэлттэй байна. Мөн бид дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн талд эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах  акцуудыг хийж байна.

–Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн татвар төлөгч байгууллага, иргэн байдаг вэ.  Бүгд татвараа төлдөг үү?

-Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая  иргэн бүртгэлтэй байна. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр татвар төлөлтийн хэмжээ харьцангуй өссөн гэж хэлж болно.

–НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш иргэд и-баримтаа их идэвхтэй бүртгүүлдэг болсон. Тухай бүрт гарч буй иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

-НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнд арга хэмжээ авсан талаар хариу утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллага баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ирдэг. Ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй.  НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. 

Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Бид санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг.

–НӨАТ-ын сугалааны азтан болоход хожсон мөнгөнөөс татвар төлөх ёстой юу?

-Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  16-р зүйл албан татвараас чөлөөлөгдөх орлогод ‘’Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого” гэж заасан байдаг  тул татвар суутгаж авахгүй .

–Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт нь сугалаанд хожих магадлалыг өсгөдөг гэж иргэд ярьдаг. Энэ талаар?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хугацаанд нийт азтан болсон иргэдийн худалдан авалтын дүнг харахад харилцан адилгүй байсан. Супер хонжворуудаас харахад л хөдөө орон нутагт энгийн худалдан авалт хийсэн хүмүүс олон байсан, өндөр настан, залуучууд хүртэл хэрэгцээнийхээ бараа, үйлчилгээг худалдан аваад азтан болсон тохиолдол нэлээдгүй байгаа. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй болж байгаа юм.

–И-баримтаа хэд хоногийн дотор шивж, баталгаажуулах ёстой вэ?

-Тухайн сарын баримтыг дараа сарын сугалааны тохирлоос 24 цагийн өмнөх хүртэл хугацаанд шивэх боломжтой. Иргэд, олон нийтэд анхааруулахад тухайн худалдан авалт хийсэн и-баримтаа зарим тохиолдолд аппликейшн ашиглан бар кодоор уншуулахад принтерийн хор бүдэг, баримт нугалж үрчийсэн тохиолдолд бар кодыг уншдаггүй. Иймд сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг шивж оруулах шаардлагатай. Таны шивсэн баримт баталгаажсан тохиолдолд сугалаанд оролцох болон  2 хувийн буцаан олголтоо авах боломжтой.

–И-баримт бүртгэгдээгүй, баталгаажихгүй, хүлээгдэж байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд  засагдаж, аж ахуйн нэгж илгээсэн бол идэвхжээд баталгааждаг. Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой. Бид тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг. Аж ахуйн нэгж илгээгээгүй төлөв нь ихэвчлэн иргэн сугалааны дугаараа буруу оруулснаас болж байгаа нь анзаарагдсан.

–НӨАТ-ын сугалаанд хожсоноор хэд хоногийн дараа хонжвор нь ордог вэ?

-Сугалаанд хожсон иргэн www.ebarimt.mn сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна.Тухайн иргэний дансны дугаар зөв байх шаардлагатай бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан тохиолдолд ажлын 20 хоногт хонжворын мөнгө дансанд орно.  Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 21,368 азтан тодорсон. 500 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтой.

–И-баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцохоос гадна ямар давуу талууд үүсдэг вэ? 

-НӨАТ-ын систем бий болсноор иргэд өөрсдийн хувийн хэрэглээгээ хянах боломж бүрдсэн.Энэ нь хувь хүний болоод өрхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Жилд нэг удаа нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох боломжтой болсон.

Гэхдээ хамгийн чухал зүйл нь иргэн та улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, түүний үр дүнд сургууль цэцэрлэг шинээр барих зэрэг нийгэм, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг ямагт санах хэрэгтэй. Хувийн, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа нь маш чухал юм.

–Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системийн холболт хэдэн хувьтай явж байна?

-Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системд холбох ажил 65 хувьтай байна. Худалдааны төвүүдэд бизнес эрхэлдэг хүмүүс системд холбогдсон. Хамгийн гол нь тэд маань төлбөрийн баримтаа жигд олголт хангалтгүй байгаа бөгөөд энэ тал дээр ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том, жижиг 202 зах, худалдааны төв бүртгэлтэй байна.

–Агаар цэвэршүүлэгч худалдан борлуулдаг бол НӨАТ-с чөлөөлөгдөх үү?

-УИХ-аас 2018.01.12-ны өдөр баталсан НӨАТ-аас чөлөөлөх  тухай  хуульд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор  импортоор оруулж ирсэн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг  НӨАТ-аас чөлөөлөх”-өөр заасан. 

Мөн хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын 2018.05.30-ий 157-р тогтоолын хавсралтаар “Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх  агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч  төхөөрөмжийн жагсаалт”-ыг баталсан. Дээрх хууль тогтоомж нь зөвхөн импортоор оруулж байгаа бараанд хамаарч байгаа тул дотоодын  борлуулалт НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй болно.

Эх сурвалж:
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан