ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийн ТАЙЛБАР
2018/11/02
Share |

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал сүүлийн хоёр долоо хоногийн турш дуулиан дэгдээсэн.

Үүнээс хойш арваад хоног өнгөрсний эцэст Хүнс хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг суудлаасаа бууж, УИХ дахь МАН-ын бүлгээс ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг ойрын хугацаанд зээлээ төлөхийг шаардаж, УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа компанийн авсан зээлийг эргүүлэн төлнө хэмээн мэдэгдэж, АН-ын бүлэг чуулганыг орхиж олон үйл явдал өрнөлөө.

ЖДҮ-ийн зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авсан гэгдэж буй гишүүд энэ талаар ямар тайлбар өгөөд буйг хүргэж байна.

Н.Учрал: ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ

Зээлтэй нэр холбогдсон даруйдаа өөрийн биеэр мэдэгдэл хийсэн гишүүн бол Н.Учрал. Түүний аав Н.Ням-Осорын “Хүннү” ХХК тус сангаас зээл авсан бөгөөд үүнд гишүүний хувиар нөлөөлсөн зүйл байхгүй гэдгээ тэрбээр мэдэгдэв.

“Хүннү ХХК бол 1992 онд байгуулагдсан миний аавын 100 хувь эзэмшлийн компани. Тус компанийн төслийн баг зохих шаардлагын дагуу төсөл бичиж, өөрсдийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Тус компани надтай, надгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани.

Үүнийг намайг эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр нийгэмд эгдүүцэл хүргэсэн мэдээлэл их байгаа учраас энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэдгийг "Хүннү" ХХК-ийн удирдлагуудад уламжилсан. Үүнтэй холбоотойгоор компани чанар стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байгаа ч УИХ-ын гишүүнтэй холбож байгаа бол хугацаанаас нь өмнө энэ зээлээ төлье гэдэг шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдсэн юм.

Хүннү ХХК эх орондоо нэмүү өртөг, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу чацарганаас эфирийн тосыг гарган авч гоо сайхны 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл бичин зээл авсан хэмээн тэрбээр тодотгосон боловч аялал жуулчлал, хүнс, барааны дэлгүүр, зочид буудал, зоогийн газар, бар гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ.

Б.Батзоригийг САЙДЫН СУУДЛААС БУУЛГАСАН ХАРИУЦЛАГА зээл өгсөнд үү, авсанд уу

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд лхагва гарагт “Хариуцлагаа хүлээн, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаж байна” гэх тайлбарыг хийсэн.

Харин түүнийг сайдын суудлаас буулгасан хариуцлага гээч нь юунд хүлээсэн нь тодорхойгүй үлдэв. ЖДҮ-ийн зээл олгох эсэх зөвшөөрөл түүний гарын үсгээр баталгааждаг. Тиймээс зээлтэй холбогдоод буй гишүүдэд зээл олгосон нь хууль бус байгаад хариуцлага хүлээж байна уу, эсвэл өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсанд хариуцлага хүлээсэн үү эсвэл энэ хоёр хоёулаа юу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Б.Батзоригийн хамаарал бүхий компани зээл авсан гэх асуултад тэрбээр өөртэй нь хамааралгүй гэсэн тайлбарыг өгөөд буй тул хариуцлага нь зээл олгосонд болж таарч байх шиг.

Н.Оюундарь: МЭДЭЭЛЭЛ ИХТЭЙ ХҮМҮҮС ЗЭЭЛД ХАМРАГДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Ред стар клуб” ХХК зээл авсан нь гэдгийг тэрбээр өөрөө баталж буй. Хүүгийнх нь компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан гэсэн тайлбарыг zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа дурдсан.

Мөн “хүүтэйгээ ярьж байгаад төлбөрийг шат шатаар эргүүлэн төлнө. Уучлалт гуйх эсэх талаар эсрэг бодолтой байна. Зээлд хамрагдах хүсэлтээ олон удаа өгч, шалгуур үзүүлэлтдээ тэнцэж, барьцаа хөрөнгө их байж зээлийг авсан. Ногооны ферм байгуулж, ЖДҮ-ийн зээлээр ямар үлгэр жишээ юм хийж болдгийг харуулах зорилготой байсан” гэдгээ ч тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлсэн юм.

Түүний өгсөн тодруулгууд дунд “мэдээлэл ихтэй хүмүүс зээлд хамрагдах магадлал өндөртэй” гэсэн өгүүлбэр ч олон хүний эгдүүцлийг хүргэсэн юм.

Б.Ундармаагийн ГАДААД ХУДАЛДААНЫ КОМПАНИ яагаад ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ АВАВ

  УИХ-ын гишүүн Б.Ундармаа мөн л зээлтэй нэр холбогдоод буй. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” ХХК тус сангаас зээл авсан гэж буй юм. Тэгвэл энэ талаар тэрбээр тун товчхон хариулт өгсөн. Zarig.mn сайтын сэтгүүлч Өнөрцэцэгийн “Та ЖДҮ-ийн зээл авсан уу” гэх асуултад тэрбээр “Үгүй” гэсэн хариултаас өөр ямар ч тайлбар хийсэнгүй.“Доктор МЭИК” компани Улсын ерөнхий бүртгэлийн газарт гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани жижиг, дунд үйлдвэрийн сангаас яагаад зээл авав гэдэг асуулт хэвээр үлдлээ.

А.Сүхбат: НОТЛОХ БАРИМТАА ГАРГАЖ ИРЭЭД НАДААС АСУУ

УИХ-ын гишүүн А.Сүхбат мөн л энэ асуудалд нэр нь ороод буй. Харин тэрбээр “Нотлох баримтаа гаргаж ирээд асуу” гэсэн богинохон тайлбарыг өгсөн юм.

Г.Солтан: ЭРГҮҮЛЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ КОМПАНИАС НЬ АСУУ

УИХ-ын гишүүн Г.Солтаны үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан талаар мэдээлэл байна. Тэрбээр тус компанийг үүсгэн байгуулсан хэдий ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэсэн тайлбарыг өгөөд буй юм. Харин МАН-ын бүлгээс гаргасан зээлээ эргүүлэн төлөх үүргийн талаар “Би аваагүй учир зээлээ эргэн төлөх боломжтой эсэх талаар компаниас нь асуугаарай. Компани нь зээлээ юунд зарцуулсан байна, зарцуулаагүй бол төлөх байлгүй дээ. Компанитай нь ярина би өмнөөс нь шийдвэр гаргах эрхгүй” гэсэн тайлбарыг zarig.mn сайтад өгчээ.

Д.Хаянхярваа: НАД РУУ ХҮМҮҮС ЯРЬДАГ, БИ АЛБАН БИЧГЭЭР Л ХАНДДАГ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр мөн зээлтэй холбоотой дурдагдаад буй. Энэ талаар тэрбээр бүлгийн хуралдааны дараа өгсөн мэдээлэлдээ “Надад авсан зээл байхгүй. Гишүүний хувиар иргэд ханддаг. Би энэ асуудлыг албан бичиг болон албаны шугамаар хуулийн дагуу боломжтой бол дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьдаг. Түүнээс биш өөр ямар нэг нөлөө байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн.

Я.Содбаатар: ЭХНЭР НАЙЗУУДТАЙ НИЙЛЖ БАЙГУУЛСАН КОМПАНИ

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани тавдугаар сард зээл авчээ. Тус компанийг түүний эхнэр найзуудынхаа хамт байгуулсан бөгөөд эх нярайн сувилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн одоогийн байдлаар биеийн байдлаас шалтгаалан тус компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэдгийг ч нэмж хэлсэн.ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрийн байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр “Зээлийн асуудал зохион байгуулалттай, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн гишүүдэд бодлогоор олгосон зээл байж болзошгүй нөхцөл үүсэж байна.

Албан тушаал эрх мэдлээ ашигласан, түүгээрээ дамжуулан ижил хэмжээний зээлийг бөөнөөрөө авсан ийм нөхцөл байдал үүссэн нь үндэсний эрх ашгийн эсрэг, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд өөрийн твиттер хуудаснаа “ЖДҮ-ийг дэмжих санг төвд төвлөрүүлэх хэрэггүй! Бүс нутагт шаардлагатай байгаа үйлдвэрүүдийг судлаад, чиглэлийг нь гаргаад, шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулах нь зүйтэй. Эх үүсвэрийг орон нутагт өгөөд, хяналтаа тавиад явбал бодит үр дүн гарна, мөнгө эзэндээ очно” хэмээжээ.

Харин ОУВС-н Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөх асан, эдийн засагч Т.Доржханд өөрийн фэйсбүүк хуудаснаа, -Жижиг дунд буюу борлуулалтын орлого нь жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд жилийн 2 тэрбум төгрөгийн зээл авах ямар ч боломжгүй. Тэдний эрэлт нь 100 сая төгрөг л байхгүй юу. Гэтэл бодлогын зээл, борлуулалтын зээл гэж гаргаж ирээд өөрсдөдөө зориулсан журам гаргаж ирдэг байдал газар авлаа. Дэлхийд ЗГ нь зээл өгдөг нэг ч улс байхгүй. Засгийн газрын гишүүд нь тушаал гаргаж, өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдэд 3 хувийн хүүтэй зээл өгч байна. Гэтэл иргэд “зээлийн хүүгээ бууруулаач” гэж хүсээд зээлээ ч авч чадахгүй байна шүү дээ. Ийм гажиг систем яваад байна. Ийм учраас бизнес эрхлэгчид бидэнтэй нэгдээд хамтдаа тэмцэж шударга ёсыг тогтоох ёстой” гэсэн байна.

Р.Адъяасүрэн gogo.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан