НИТХ хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай” гэж үнэллээ
2018/11/03
Share |

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар   нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  багт дүнгээ тавьж, ирэх оны үндсэн чиглэлийг баталлаа.

Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийн ажил, амьдрал Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг. Тэр утгаараа хотын удирдлагын хэрэгжүүлж байгаа ажилд алдаа, оноо ч бий гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байсан.  Тухайлбал, УИХ-аар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахад онцгой анхаарах. Ингэснээр хот өөрийн гэсэн санхүү, эдийн засгийн эх үүсвэртэй байж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, иргэн болон айл өрхөд чиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хэлээд, энэ хуулийн төслийг батлуулахын төлөө зөвхөн хотын удирдлагын баг төдийгүй Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг ч шахаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хангалттай” гэсэн үнэлгээ тавихуйц хэрэгжсэн. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа  халуун, хүйтэн устай холбогдож байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг сайшаасан.

Боловсролын салбарт тулгамдсан асуудал их байгаа ч гэлээ энэ хоёр жилийн хугацаанд “Цахим бүртгэл” нэвтрүүлж, цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах ажлын газрыг 97 хувь чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын  зорилтын хүрээнд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг дурьдлаа.

Дэд бүтцийн салбарт авто замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.  Ялангуяа сүүлийн 60 жил урсгал засвараас өөр дорвитой ажил хийгдээгүй гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт өрнөж, Яармагийн гүүрийг шинэчлэх, хуучныг сэргээн засварлах төслийн ажил дуусч, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээж байгаа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  удирдлагын багийн ажлын үр дүн гэдгийг ч төлөөлөгчид онцолж байсан юм. Энэхүү гүүрийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг” шинээр ашиглалтад оруулж, дүүргүүдийн эмнэлгийг яаралтай тусламжийн мэс заслын тасагтай болгоод зогсохгүй өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж,  Сонгинохайрхан дүүрэгт “Жишиг дүүргийн эмнэлэг” барьж байгаа нь хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэмэгдүүлж, хороодод төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч байгаа нь хот өөрөө хүндээ хүрч ажиллах нөхцөл бий болохыг хэллээ.

Төвлөрөлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Шинэ  Яармаг төв” байгуулах ажил ч хурдацтай хийгдэж байгаа нь хотын даргын ажлыг “Хангалттай” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Зоригтой, зорилттой шийдлүүд хотын иргэдийн талархлыг хүлээж байгаа ч төлөөлөгчид хэлж байсан юм.

Улаанбаатар хот өргүй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бага ч атугай боломж гарч байгааг  НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Монгол улсын эдийн засаг өссөнөөр  хотын  төсөв ч бэхжиж байна. “Зам чөлөөл”, “Явган хүний зам” аянуудыг цааш үргэлжлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолын тоог өсгөж байгаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг ч санууллаа.  

Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүн зам аяныг тууштай үргэлжүүлж, хашаа хайсгүй хот болоход хаа хаанаа зоригтой ажиллах хэрэгтэйг ч төлөөлөгчид дурьдаад нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд иргэдийнхээ оролцоог сайтар хангаж өгөх шаардлага бий гэдгийг ч дурьдлаа. Мөн төрийн үйлчилгээний хүртээмж муу, ачаалал хэт өндөр байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах хотын даргын саналыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Асуулт асууж, санал шүүмж явсны эцэст Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж НИТХ  үзлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан