Б.Энхцэцэг: Иргэдийг ТҮЦ машин руу гүйлгээд байх шаардлагагүй боллоо
2018/11/05
Share |

Шинээр баталсан Улсын бүртгэлийн багц хуулийг 11 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Б.Энхцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүний яриаг товчлон хүргэе.

Төрийн үйлчилгээний 86-аас доошгүй хувийг 2030 онд цахим хэлбэрт шилжүүлсэн байна

“Төрөөс улсын бүртгэлийн цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр нэлээд олон баримт бичиг гарсан байдаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрт “Төрийн үйлчилгээний 50 Хувийг 2026 онд, 86-аас доошгүй хувийг 2030 онд цахим хэлбэрт шилжүүлсэн байна” гэсэн зорилт тавьсан. Мөн төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулна гэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүртгэлийн эрх зүйн орчинг шинэчилнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлнэ. Цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ. Газар зүйн мэдээллийн санд үндэслэсэн хаягжуулалтын нэгдсэн санг бий болгоно. Нэг иргэн-нэг бүртгэл хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд анализ мониторинг хийсэн байдаг. Энэ мониторингоор төрийн нийт үйлчилгээний 60-70 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ байна гэдгийг тогтоосон. Ингээд түрүүн дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах ёстой юм байна гэдэг дүгнэлт гаргасан. 2015 онд Иргэний бүртгэлийн хуулийг бусад хууль тогтоомжтой яаж нийцэж байгаа талаар мониторинг хийж үзсэн. Тэгэхэд 1999 онд батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагатай 44 заалт байсан. Цаасан суурьт бичиг баримтад түшиглэсэн  бүртгэлийн хууль тогтоомжуудыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн”.

Улсын бүртгэлийн хөгжлийн хоёр дахь давалгаа 2018 онд эхэллээ

“2009 онд Улсын бүртгэлийн байгууллагыг байгуулснаар 21 аймаг, есөн дүүрэгт бие даасан бүртгэлийн байгууллагууд бий болсон. Мөн 330 сум, 152 хороо, хилийн чинадад ажиллаж байгаа 46 дипломат төлөөлөгчийн газарт ажилтантай болсон. Үүнээс өмнө бүртгэлийн ажлыг Засаг даргын Тамгын газруудын төрийн сангийн ажилтан, эсвэл орлогч, нийгмийн ажилтан хавсарга байдлаар хийдэг байсан. 2010 оноос эхлээд Монгол Улс 16 наснаас дээш иргэдийнхээ биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, адилтгал хийх боломжтой зургийн бүртгэлийн системийг үүсгэж бэлэн болгосон. 2012 оноос эхлэн иргэдийн хувийн мэдээллийг агуулсан, төхөөрөмжид уншуулах боломжтой цахим үнэмлэх олгосон. Мөн улсын хэмжээнд Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг ажиллуулж эхэлсэн. 2013 онд Үндэсний дата төвд Иргэний бүртгэл мэдээллийн хуулбар санг байгуулснаар төрийн байгууллагууд бүртгэлийн мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн 1951 оноос хадгалж байсан цаасан суурь иргэний бүртгэлийн эх нотлох баримт бичгийг цахимжуулах ажлууд эрчтэй явсан.

Ингээд улсын бүртгэлийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болгох, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, бүртгэлийн байгууллагын ачаалал, зардлыг бууруулахын тулд Иргэний улсын бүртгэлийн хуулийг шинэчлэн бичиж боловсруулсан” гэлээ.

Цахим үнэмлэх жинхэнээсээ цахим болсон

Иргэний цахим үнэмлэхтэй болоод 5 жил болж байхад цахим үнэмлэхтэй байсны хэрэг гарахгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Уг нь чипэн дээр тухайн иргэний 10 гаруй мэдээлэл бий. Овог нэр, төрсөн он сар өдөр, газар, хурууны хээ, зураг гэх мэт. Заавал иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах шаардлагагүй шийдлийг нь чиптэй үнэмлэх бий болгосон. Гагцхүү хэрэглээнд нэвтрэхгүй байгаа.

Иргэний цахим үнэмлэх мэдээллийн санд нэвтрэх түлхүүр байна. Чипэнд байгаа мэдээллийг бусад байгууллага харах хууль эрх зүйн орчныг нь сая Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлээр бүрдүүлсэн. Чипэн дотор шилжин ирсэн хүний хаягийг бичнэ. Тэгэхээр хаягийн лавлагаа авах гэж иргэн ТҮЦ машин явах шаардлагагүй болж байна.

Ажил эрхлэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас татаад авчихаж байгаа. Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас боловсролын төвшинг нь татаад авна. 3500 хүүхдэд регистрийн сан унасан байна.

10 төрлийн бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй хийнэ

Гэрлэлтээ бүртгүүлэхээр ирж байгаа хосыг “Та өмнө нь гэрлэсэн эсэх лавлагаагаа ТҮЦ машинаас аваад ир” гэж явуулахгүй. Төрд тэдний мэдээлэл байдаг учраас бүртгэлийн ажилтан компьютероосоо шүүгээд өөрөө авчихна.

Чирэгдлийг багасгахын тулд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүй бүртгэл хийнэ. Иргэний улсын бүртгэл 15 төрөлтэй. Үүний 10 төрлийн бүртгэлийг харьяалал харгалзахгүй хийнэ. Үлдсэн 5 төрлийн бүртгэлийн 3-ыг нь тухайн иргэний оршин суугаа газрын бүртгэлийн байгууллага хөтөлнө. Нөгөө хоёрыг нь УБЕГ-т хөтөлнө.

Завхан аймгийн иргэн Улаанбаатарт ирж амаржлаа гэхэд заавал Завхандаа очиж хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлдэг байсан. Одоо шинэ хуулиар Завханы иргэн Улаанбаатарт төрвөл 9 дүүргийн хаана нь ч хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлэх боломжтой боллоо. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын 12 төрөх эмнэлэгт манайх Монгол Улсын регистрийн дугаарыг унагасан. Завхан аймагт төрсөн ээжийн хаягаар тухайн хүүхдийн төрсөн он, сар өдөр, хүйсийг нь үндэслээд манай мэдээллийн сангаас эрүүл мэндийн байгууллагын Health.gov.mn сайт руу регистрийг нь оруулж байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хүүхдийн регистрийн дугаарыг 30 хоногийн дотор олгохоор байгаа.

Эрүүл мэндийн байгууллагын тоо, бүртгэлийн байгууллагын тоон мэдээ төрөлт, нас баралт дээр байнга зөрдөг. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас манайд энэ асуудлыг тавьдаг. Эмнэлэг дээр  хоног бололгүй нас барсан нялхсын нас баралт бүртгэлийн байгууллагад бүртгэгдэхгүйгээр эмнэлэг дээрээ төрсөн болон нас барсан тоондоо ороод явдаг. Бүртгэлийн байгууллагад эцэг, эхчүүд 30 хоногийн дотор хүүхдээ бүртгүүлэхээр ирдэг учраас Монгол Улсын бүртгэлийн байгууллагад нас барсан хүүхдийн мэдээ зөрүүтэй гардаг. Регистрийн дугаарыг эмнэлэгт шууд өгдөг болсноор хэдэн хүүхэд төрсөн, бүртгэлд орсон ороогүй нь тодорхой болно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан