Үргэлжлүүлээд хулгайч нартай тэмцэе !
2018/11/06
Share |

Сүүлийн өдрүүдэд ЖДҮ дэмжих сангийн үйл ажиллагаа нийтэд ил болсон нь олон нийтийг хамарсан дургүйцэл зэвүүцлийн гол сэдэв болов. Ерөнхийлөгч нь хүртэл энэхүү дуулианаар ёс зүйгүй УЛСЫН ИХ ХУРАЛ тар гэдэг шаардлагыг “ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ МОНГОЛ УЛСЫГ ШИВШИГ БОЛГОСОН Ч ХАМААГҮЙ ШАНТААЖ ХИЙЖ БАЙГААД ТАРААНА” гэсэн балмад, барьцгүй улс төрийн тоглолтоо эхлүүлээд амжлаа.

Өнөөдөр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон гишүүд эхнээсээ уучлалт гуйгаад зээлээ буцааж төлж эхэлжээ. Мэдээж тэднийг уучлалт гуйсан одоо боллоо ханалаа гэсэн үг биш. Тэд зээлээ авчээ... буцаагаад төлжээ гээд энгийнээр харж болох юм. Энэ нь магадгүй МАН төдийгүй бүх улс төрчдөд маш том сургамжит түүх болж Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх нь лавтай. Цаашид ЖДҮ-ийн зээл авсан гишүүд ахиж зээл байтугай үнэгүй юм өгсөн ч авахааргүй хаширсан байх. Харин одоо ханаж цаддаггүй, хариуцлагаа хүлээдэггүй төр түмнээ худалдаж иддэг улс төрчдийг хэрхэн яаж хариуцлага тооцох вэ???  Үүнд зээл авсан улс төрчдийг өмөөрөх гэсэнгүй, гагцхүү Ерөнхийлөгч нь хэдэн тэрбумын зээл авсан, засаглаж байх хугацаандаа АН-ын гишүүд нь зээл байтугай эргэн төлөгдөхгүйгээр хэдэн тэрбумын хохирлыг улсад учруулсан байхад хэсэг хэдэн нөхөд зээл авсан асуудлаас болж МАН-ын засгийг бүхэлд нь огцруулах, УИХ-ыг бүхэлд нь тарааж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх нь хэнд ашигтай байх вэ? Төр засаг тогтворгүй байх нь улс төрийн намуудад ашигтай байж болох ч хамгийн их хохирох нь Монгол улс, Монгол улсын иргэн...

Ямааны махыг халуун дээр нь гэдэгчлэн мөнгө хумсалдаг, албан тушаалаа ашигладаг нь ил болсон энэ дуулианыг ашиглаад 2012-2016 оны хооронд хэдэн тэрбумаар яригдах мөнгөн дүн бүхий хулгай хийсэн улс төрчдийг нэхэх саная... Зөвхөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс Нийт = 2 423 477 914 903 / Хоёр их наяд, дөрөв зуун хорин гурван тэрбум дөрвөн зуун далан долоон сая, есөн зуун арван дөрвөн мянга, есөн зуун гурван төгрөг байна / Үлдсэн 600 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛАЛТ ОЛДООГҮЙ... Тухайн үед ард түмний мөнгөнөөс хэдэн арван тэрбумаар нь авсан компаниуд нь дөнгөж 2013, 2014 онд байгуулагдсан байх жишээтэй. Ийм л хулгай, луйвар Монгол улсад нүүрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл дуугүй байсаар... Хариуцлага тооцох нь битгий хэл УИХ-ын дарга З.Энхболд төрийн хамгаалалтад орчихсон Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь гадаад улсын иргэн болоод алга болчихсон байх жишээтэй.

НЭГ. ЧИНГИС БОНД

Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барихад эхний ээлжинд 50 сая ам.доллар төсөвлөсөн. Энэхүү цахилгаан станцын суурь нь ч баригдаагүй бөгөөд ТЭЗҮ нь хийгдэж дуусаагүй л явна. Одоогийн байдлаар 10 САЯ ДОЛЛАР өлхөн зарцуулаад явж байна.

Гудамж төсөлд 200 хүртэлх сая ам.долларыг зарцуулсан. Энэхүү мөнгөөр 500 км авто зам барих боломжтой байсан хэдий ч тус мөнгөөр Улаанбаатар хотын 33 уулзварыг өргөтгөж, гэр хорооллын зарим авто замыг шинэчилжээ.

Шинэ төмөр замын төсөлд 280 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 2010 онд УИХ-аар хэлэлцэж, Засгийн газраас баталсан. Эхний шатанд урагшаа гаргах буюу Гашуунсухайт, Тавантолгой, Сайншандын чиглэлийн төмөр замын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хэдий ч өнөөдөр овоолсон шороо болон үлджээ.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын ажилд 570 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл зарим нэг Улсын Их Хурлын гишүүдийн компаниуд нэг км авто замыг 4 ТЭРБУМААР БАРЬЖ БАЙСАН бөгөөд баригдаагүй зам дээрээ хүртэл санхүүжилтийн мөнгийг нь аваад алга болсон байна.

Ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар зарцуулжээ. Нөгөө л алдарт Говь ХК, ГОЁО, БУЯН, АЛТАЙ зэрэг томоохон акулууд нь авч. За тэгээд түүхий эд боловсруулах үйлдвэр авсан нь хэдэн малчдад маань нэмэр бага ч гэсэн нэмэр болсон бол яамай...

Шинэ бүтээн байгуулалтын ажилд 200 тэрбум төгрөг зарцуулжээ. ГАЗРЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД 85 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН хэдий ч Хотын даргаасаа авхуулаад есөн бусын хүмүүсийн гараар ороод одоог хүртэл БАЙР Ч ҮГҮЙ, ГАЗАР Ч ҮГҮЙ ИРГЭД БАЙСААР. Яасан ч бодь хүмүүсэв дээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгожээ. Улаанбаатарын ойролцоо газруудад ферм байгуулах, шингэн сүүгээр нийслэлийг хангах, цаашлаад сүүлийн үеийн эрчимжсэн мал аж ахуй буюу фермүүдийг байгуулахад түлхэц болжээ. Талыг нь идээд уусан гэж бодоход малчид, фермерийн эздэдээ бага ч гэсэн ээлээ өгсөн үү!!!.

Хүлэмжийн аж ахуй байгуулахад 16.7 сая ам.доллар зарцуулжээ. Манай улс хүнсний ногооныхоо 60 хувийг л дотоодоосоо хангадаг бөгөөд үүнийг нэмэгдүүлэх нь хүнсний аюулгүй байдалд тустай гэж бодохоор нүдээ анилаа.  

Ноосны салбарт 45 сая ам.доллар төсөвлөжээ. Үүнд ноос боловруулах, угаах цаашлаад хивсний үйлдвэрлэл барих зэрэг ажилд зарцуулжээ. Мөн оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.доллар зарцуулсан аж.

Хуучны угсармал барилгыг сэргээхэд 14 сая ам.долларыг зарцуулна. Ингэснээр жилд 5000 айлын орон сууц барих боломжтой болох юм. Гэхдээ хуучны угсармал байшинтай төстэй барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ: “Эдгээр том төслүүдэд бондын мөнгийг зарцуулаад цаана нь 374 сая ам.доллар үлдэж байна. Үлдсэн хөрөнгөөр нь үр ашгаа хурдан өгөх, ажлын байр олноор бий болгох төсөлд зарцуулах учиртай. Тухайлбал, төмрийн үйлдвэрлэлийг дэмжиж, арматурын үйлдвэрлэлд зарцуулж болох юм” гэж байлаа. Гэтэл өнөөдөр тэдгээр арматурын үйлдвэрлэл хаана байна? Монголд төмөр, арматурын үнэ тэнгэрт хадсан үнэтэй байна. Орон сууцны үнэ эдийн засгийн хямралыг дагаад бага ч болов хөөс нь хагарч л байна. Гэхдээ бодит хөрсөн дээрээ буугаагүй л байна.

ХОЁР. САМУРАЙ БОНД

30 ТЭРБУМ ИЕН БУЮУ 680,000,000,000 ТЭРБУМ ТӨГРӨГ. ЗАРЦУУЛАЛТ НЬ ОДОО ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БУС. 

ГУРАВ. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

 

Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр

1.ОД ГРУПП ХХК 16,318,000,000 ТӨГРӨГ.

ЭРДЭНЭТ ФҮҮДС ХХК 6,000,000,000 ТӨГРӨГ

3.ЖАВХЛАНТ ГРУПП ХХК 2,200,000,000 ТӨГРӨГ

4.УЛААНБААТАР ГУРИЛ ХХК 24,000,000,000 ТӨГРӨГ

5.МИЛЛ ХАУС ХХК 4,000,000,000 ТӨГРӨГ

6.Улаан од ХХК 200,000,000 төгрөг

7.Дархан таван нуур ХХК 10,322,288,000 төгрөг

8.Орхон мандал ХХК 14,000,000 төгрөг

9. Интосэ ХХК 168,325,000 төгрөг

Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх

1.МӨНХХАЛДУН ХХК 168,325,000 ТӨГРӨГ

2.АГРО-АЛЬФА ХХК 1,000,000,000 ТӨГРӨГ

3.АЛТАН ДАВХАРГА ХХК 3,200,000,000 ТӨГРӨГ

4.ЕВРОЛАЙН ХХК 4,600,000,000 ТӨГРӨГ

5.ОРГАНИК СОЛЮШИНС ХХК 7,000,000,000 ТӨГРӨГ

Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах

1.ЭЙ ЭН БИ ЭМ ХХК 58,380,000,000 ТӨГРӨГ

2.БААТАРУУД ТЭНГЭР ХХК 26,400,000,000 ТӨГРӨГ

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр

1.Хөрс автосервис ХХК 8,156,644,000 төгрөг

2.СИНЧИ ОЙЛ ХХК 14,206,696,400 ТӨГРӨГ

3.ШУНХЛАЙ ХХК 16,065,982,750 ТӨГРӨГ

4.Ойнбирж ХХК 9,468,787,840 төгрөг

5.НИК ХХК 57,434,526,720 ТӨГРӨГ

6.Содмонгол ХХК 15,543,560,160 төгрөг

7.УНДАРГА УВС ХХК 26,607,262,028 ТӨГРӨГ

Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийг тортвортой байдлыг хангах дэд хөтөлбөр

1.Билгүүнтрейд ХХК 5,000,000,000 төгрөг

2.Очирням ХХК 2,000,000,000 төгрөг

3.Ордгео ХХК 1,500,000,000 төгрөг

4.Монос констракшн ХХК 1,300,000,000 төгрөг

5.Мост интернэшнл ХХК 9,000,000,000 төгрөг

6.Суурь ХХК 2,000,000,000 төгрөг

7.Миротек ХХК 1,000,000,000 төгрөг

8.ТӨМӨРТТРАНС ХХК 4,000,000,000 ТӨГРӨГ

9.МОНТУЛ ХХК 3,000,000,000 ТӨГРӨГ

10.Бүрд констракшн ХХК 1,500,000,000 төгрөг

11.Ганрекс ХХК 1,500,000,000 төгрөг

12.Пума констракшн ХХК 15,000,000,000 төгрөг

13.Анимук ХХК 150,000,000 төгрөг

14.Мөнгөн балгиа ХХК 150,000,000 төгрөг

15.Энх дөлгөөн далай ХХК 200,000,000 төгрөг

16.Баялаг говь ХХК 300,000,000 төгрөг

17.БОСБД ХХК 100,000,000 төгрөг

18.БТТ инженеринг ХХК 700,000,000 төгрөг

19.Зуун найман суварга ХХК 8,000,000,000 төгрөг

20.ЭРЭЛ ХХК 15,000,000,000 ТӨГРӨГ

21.Эвэрласт ХХК 3,000,000,000 төгрөг

ДҮГНЭЭД ХАРАХАД ЭНЭ БУЗАР БУЛХАЙТАЙ ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ЖДҮ ГЭХ ЖИЖИГ ЖҮЖГЭЭР ДАРАХ ГЭСЭН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛ АМЬ ТАВИН ТЭМЦЭЖ БАЙГААГ ХАРААД ЭХЛЭЭД ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЕ, ДАРАА НЬ ЁС ЗҮЙТЭЙ ТЭМЦЭЕ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА.

Монгол улсын иргэн Т.Төрболд

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан