ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулахад 80 сая төгрөг зарцуулжээ
2018/11/13
Share |

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор  ахлуулсан ажлын хэсэг Ховд  аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг АТГ-аас хүргүүлсэн Ховд аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй байтал орон нутагт  баяр наадмын төсөв батлах, төрийн өмчийн түрээсийн төлбөр хураамжийн хэмжээ тогтоох, согтууруулах ундаа худалдах,  түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам батлах, мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлс тогтоох, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохын зэрэгцээ захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр журам дүрэм баталж, даган мөрдүүлэх зөрчлүүд таслан зогсоогүй байна. Тиймээс ажлын хэсгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 8 тогтоолыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах саналаа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сандагсүрэнд хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандах хандлага арилаагүй байх бөгөөд  2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргажээ.

АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмаар сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтны авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн бөгөөд үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Аймгийн ИТХ-ын Ерөнхий менежерийн зүгээс холбогдох тушаал шийдвэргүйгээр, мөн хандив өгөх хэлбэрээр төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тохиолдол гарчээ. Тухайлбал, 2018 онд “Ховд суварга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ном хурах үйл ажиллагаанд, шагайн харваанд зориулж иргэн М-д, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивын тоглолтод мөнгөн хөрөнгө зарцуулсан. ИТХ-аас иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг Ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

Нутгийн захиргааны байгууллагын дэргэд шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй орон нутгийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганданпунцагчойлин” хийдийг ажиллуулж байгаа нь “Төрийн байгууллага нь шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээх Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчсөн үйлдэл юм.

Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт сул байна. Орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа газруудад орлогын төлөвлөгөө тавьж өгдөг боловч биелүүлдэггүй, 2016-2017 онд 17.8-185.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Эдгээр байгууллагуудад 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байршсан байгаа бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Иймд орон нутгийн өмчийн ашиглалт, менежментийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагад АТГ-ын ажлын хэсгээс мэдэгдэж ажиллав.

2017 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулахдаа “Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон” журмын зохицуулалтыг зөрчсөн байна. Энэ санхүүжүүлтээр аймаг орон нутгийн төлөөлөгчдийг гадаад улс оронд туршлага судлуулахаар, мөн танилцах аялалд явуулсан ч гүйцэтгэлийг эргэж тайлагнаагүй, энэ чиглэлийн баримт материал тайлан үгүй байв.  

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь Жаргалант сумын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Хөх ган өгөөж” ХХК-ийг дэмжээгүй байтал уг компанийг дэмжиж байгаа талаар хурлын протоколд тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн материалд гишүүдээр гарын үсгийг нь нөхөж зуруулдаг, тэмдэглэлийг зохиож бичдэг, оролцоогүй байж оролцсон мэтээр баримт бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан