МАН-ын бүлгийн шинэ дарга Сү.Батболд байх уу
2018/11/14
Share |

Өнгөрсөн өдрүүдэд засаг унах уу, бүлгийн дарга унах уу гэдэг дээр улс төрийн хүрээнийхэн толгойгоо гашилгаж байсан. Тэгвэл наадмын өнгө тодорхойлогдож, начны найраа эхэлдэг шиг өчигдөр МАН-ынхан бүлгийн даргаа огцруулах эсэх асуудал дээр 60-уулаа нэлээд баахан бужигналдаж цаашид хөврөх улс төрийн жимээ тогтов бололтой. 

Шөнө дөл болтол хуралдсан гишүүд бүлгийн даргаа огцруулах санал дээр 32:27 болж хуваагдаад аваад "залчихлаа". Экс дарга Д.Хаянхярваа нь ч "надад гомдол байхгүй" гэснээр танхимаас гарч одлоо.

Эхний санал хураалт дээр тэнцээд байсан үр дүн дараагийнх дээр өөрчлөгдөж, нэг гишүүн нь хоосон цаас өгч таг "бөөрөнхий" гэдгээ батлан харуулж, нэг бус гишүүн нь эрх ашгийг төлөө яахаас ч буцахгүй гэдгээ харуулах шиг боллоо. Ингээд МАН-ын "тэмцэл" оргилоос аажуухнаар бууж засаг нь тогтож, намын дарга, Ерөнхий сайд нь сандал ширээний хуваарилалтаа эхийн эцээж, тугалын тураахгүйгээр хийх даалгавартайгаар тогтож үлдэж байх шиг байна. Харин гэм нь Засгийн газраас хэд хэдэн сайдыг "сугалах" талаар саарал ордонд яриа хөвөрсөн сурагтай. Цагийн юмыг цагт нь л яръя.

Тэгвэл эдгээрийн өмнө хамгийн чухал нэг томилгоог Ерөнхий сайд тэргүүтэй, УИХ-ын гишүүд хийх болно. Тэр нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн даргын томилгооЕрөнхийдөө шинээр томилогдох МАН-ын бүлгийн дарга уяан дээрээ "дүүхэлзэж" байгаа Ч.Улааныг томилж, хотын даргын суудлыг хэнд өгөхийг хуваарилахад гол үүрэг гүйцэтгэх хүн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр саарал ордонд МАН-ын гишүүд бүлгийн даргаа огцруулсны дараагаар "Бүлгийн шинэ даргаар хоёроос дээш удаагаа УИХ-д сонгогдсон гишүүнийг томилно" гэсэн зарчмын байр суурь дээр дэгдсэн байна. Магадгүй санал өөрчлөж, хоосон цаас өгөхөд хүргэсэн тохироо нь ч энэ байж болохыг үгүйсгэх аргагүй. Одоо хэдүүлээ багахан тооцоо гаргаж, гишүүдээ шүүж үзье.

Хоёр дугаар ээлжийнхэн "хоолондоо" орсон энэ цаг үед сайд байгаа болон байсан хүмүүсээс томилохгүй нь тодорхой. Дээр нь нэмээд байнгын хорооны дарга нарыг бүлгийн даргаар томилох шаардлагагүй. Магадгүй байнгын хороог өнгөрсөн хоёр жилд даргалж байсан гишүүдэд ч бүлгийн даргын суудал очихгүй байх.

Тэгвэл МАН-ын 65 гишүүнээс анхны "бор халзангуудыг" хасаад хоёроос дээш удаа сонгогдсон гишүүдээс дарга, сайд нараа хасахад одоогийн байдлаар гишүүнээс өөр албан тушаалгүй нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Х.Болорчулуун, С.Бямбацогт,  Ц.Мөн-Оргил, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нар юм.

Эдгээрээс нь 2016 оноос хойш ямар нэгэн албан тушаалд огт очоогүй нь нь Х.БолорчулуунСү.Батболд нар. Бусад нь их бага хэмжээгээр сайд, байнгын хорооны дарга хийгээд өнгөрсөн оны сүүлээр бүгд ажлаасаа "мултарсан" гишүүд. Тэдэнд бүлгийн дарга болох бараг л боломжгүй байхгүй болов уу. МАН-ынхан тохирсон зарчмаараа явбал хоёроос дээш удаа сонгогдсон гэх болзлыг хангаад ямар нэгэн албан тушаалгүй яваа хоёр гишүүнээс, бүр нарийвчилж үзвэл Сү.Батболдыг л бүлгийн даргаар зүтгүүлэх болов уу даа. Х.Болорчулууны хувьд шаардлагыг хангаж байгаа ч дэмжлэг тун багатай хүн.

Ер нь аль ч талаа бодсон Сү-гийн талынхан МАН-д асуудал гарахад хоёр талыг эвлэрүүлэн зуучилдаг. Аль ч талтайгаа хэл амаа ололцож, учир зүйг нь гаргадаг туршлагатай. Тийм цаг үе МАН-д байсан уу, гэвэл байсан. Улс төрийн хүрээнийхэн ч үүнийг бараг хүлээн зөвшөөрөх байх. Тиймээс "хагараад" буй МАН-ын бүлгийг нэгтгэж, томилгоонуудыг цаг алдалгүй шуурхайлж, Засгаа хамгаалж үлдэх хүнээр Сү.Батболд гишүүн тодрох хамгийн өндөр магадлалтай нь болов уу. Улс төр болсон хойно эрх ашгийн өөр сонирхол "гүйчихгүй" бол шүү дээ.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан