Ш.Лхамсүрэн: 10 дугаар сарын байдлаар зургаан мянган айл ипотекийн зээлд хамрагдаад байна
2018/11/14
Share |

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /11 дүгээр сарын 13/ хуралдаанаар Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээс зарим асуудлыг тодрууллаа.

-Ипотекийн зээлд одоогоор хэчнээн хүн хамрагдсан бэ. Үүнтэй холбоотой тогтоолын төсөл боловсруулсан гэсэн?

-Ипотекийн зээлийг 2017 оноос олгож эхэлсэн. Уг зээл нь Улсын төсвөөс, Монголбанкнаас буюу урд олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр гэсэн гурван төрлөөр олгогдож  байгаа. Энэ хүрээнд 2017 онд 10 мянга гаруй айл ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан байна. Харин 2018 онд мөн гурван эх үүсвэрээс олгогдож байгаа бөгөөд өнгөрсөн сарын буюу 10 дугаар сарын байдлаар зургаан мянган айл ипотекийн зээлд хамрагдаад байна. Үүнийг бид улам сайжруулж баталгаажуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж оруулаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр улсын төсвөөс олгогдож байгаа мөнгө, Монголбанкнаас эргэн төлөлтөөр ипотекийн зээлд олгогдож байгаа мөнгө нь дөрвөн хувийн хүүтэй банкуудад очиж байсныг нэг хувь болгох тухай байгаа юм. Тэгэхээр арилжааны банкууд дахиад 200 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээл дээр гаргая гэсэн саналтай байна. Ингэхээр 340 орчим тэрбум төгрөг ипотекийн зах зээлд өгч байсан бол 500-600 тэрбум төгрөг болгож сард 60-50 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн асуудал шийдэгдэх юм. Жилд 10 мянга айл хамрагддаг байсан бол түүнээс илүү болно гэсэн үг. Ингэхээр хүртээмжийг нэмэгдүүлснээр эрэлт багасна гэж ойлгож болно.

-Ипотекийн зээлийн хүртээмж муу байх шиг байна?

-Улсын төсвөөс 110 тэрбум төгрөг гаргасан. Одоогийн байдлаар Монголбанкнаас 194 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Оны эцэст үлдэгдэлүүдээ шахаад гаргах юм бол улсын төсвөөс дахин 30 тэрбум төгрөг үлдсэн саруудад гарна. Судалгаанаас үзэхэд одоогийн байдлаар зургаан мянган айл орон сууцанд хамрагдсан байна. Хүртээмж дутуу байна гэдэг нь ойлгомжтой байгаа юм, олгохын хувьд олгож байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд 2019 онд ямар арга хэмжээ авах, оочир дараалал, эрэлт нэмэгдээд байгаа асуудлыг шийдэхийн тулд тогтоолын төслөөр дахин нэг эх үүсвэр нэмэгдэх асуудал, хувийн арилжааны банкуудыг нэмэгдүүлэх юм бол сард 30 тэрбум төгрөг байгааг 50 тэрбум төгрөг болговол иргэдийн энэ асуудал шийгдэгнэ.

-О.Баасанхүү гишүүн ипотекийн зээлийг гурван хувьд бууруулъя гэж ярьж байна. Ингэж буурах боломж бий юу?

-Эхний ээлжид эрэлт их байгаа учир хүртээмжийг нэмэгдүүлэх гол бодлого барьж байна. Барилга хот байгуулалтын яамны зүгээс барилгын салбараа дэмжээд урьдчилгаа мөнгөө 20, 25 хувь болгоё, найман хувийг долоон хувь болгоё гэдэг саналыг Сангийн яам, Монголбанкид өнгөрсөн хугацаанд байнга тавьж ирсэн. Энд санхүү, эдийн засгийн нөхцөл байдал талаасаа боломжгүй байгаа юм. Тал талаасаа ярьж байгаа. Ямартай ч нэгдүгээр ээлжид хүртээмжийг нэмэгдүүлье, эргэн төлөлтөөс дөрвөн хувийн хүү авдаг байсан бол нэг хувь болгоё, дөрвөн хувийн хүүтэй улсын төсөв олгож байсан бол нэг хувь болгоё гэж байгаа. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд хор хөнөөлгүйгээр шийдэж байгаа эхний алхам энэ.

-Журманд өөрчлөлт оруулж урьдчилгааг 25 хувь болгоно гэсэн зүйл яригдаж байгаа шүү дээ. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа юу?

-Барилга хот байгуулалтын яам санаачилж Сангийн яам болон Монголбанкинд санал тавьж байгаа. Урьд нь Монголбанк мөнгө хэвлэж гаргасанаар эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Энэ том сургамжид тулгуурлаж бодлого баримталж байна. Ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгохоор оролдохоор сэргэж байгаа эдийн засгийг унагаана гэсэн зүйлийг Монголбанк, Сангийн яам бидэнд макро түвшинд тайлбарласан. Тиймээс бидний зүгээс аль болох бололцоотой барилгын салбарыг дэмжиж зээлийг нэмэгдүүлэх, хүүг нь багасгах гэсэн зүйлийг бидний зүгээс тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар тулж байгаа эцсийн шийдвэр эдийн засгийн байнгын хороогоор тогтоолд гаргуулж байгаа нь ямар ч байсан дөрвөн хувийг нэг хувь болгоё. Ингэвэл хүртээмж нэг дахин хэмнэгдэх юм байна гэдэг гаргалгааг гурван талаас нь сууж байгаад Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайд сууж байгаад гаргасан. Бид гурван талаас ажлын хэсэг гарч нэлээд их ажилласан.

-Арилжааны банкууд өөрсдийн хамтарч ажилладаг байгууллагуудад зээл гаргадаг болоод хоёр гурван жил боллоо. Энэ гаж тогтолцоог өөрчилнө гээд мөн хоёр гурван сайд ярьж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байна?

-2016 оноос барилгын салбарт эдийн засгийн хямрал гүн нөлөөлсөн. Мэдээж арилжааны банкууд барилгын салбарт их зээл олгосон. Хувийн хэвшил арилжааны банкууд эрсдлээ бодоод аль болох өөрийн олгосон компаниудын ипотекын зээлийн асуудлыг шийдээд байгаа юм. Гэхдээ энэ байдал 2017 онд сайжирч, 2018 онд эдийн засаг сэргээд эхлэхээр энэ хандлага байхгүй болж байна. Арилжааны банкуудын эргэн төлөлтөөр орж ирж байгаа мөнгийг өөрийн эрсдэлийг бууруулж өөрөө олгосон зээлийн хүрээнд ипотекийн зээлийг олгож байсан. Энэ асуудлыг бид Монголбанкинд мэдэгдэж, энэ асуудлаа зогсоох шаардлага тавьсан. Ер нь Барилга хот байгуулалтын яамнаас байнга шаардлага тавьж, орон нутагт квотыг нэмэгдүүлэх гээд өнгөрсөн хугацаанд зөндөө зүйл хийсэн.

-Үүнийг зориулалтын бусаар ашиглаж байна гэж ойлгож болох уу. Ямар ч шалгуургүй олгох ёстой шүү дээ?

-Журамд ипотекийн зээл хүссэн 30 хувиа хангасан найман хувийн орлогыг биелүүлсэн хүмүүс авч байгаа шүү дээ. Бид одоо Сангийн яамтай ярьж байгаад шинээр журам оруулах тухай ярьж байна. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар сайд ярьсан. Яг бодитоор аргаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөлд тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хороололд амины орон сууц барихаар төлөвлөсөн инженер дэд бүтцэд холбогдсон төслүүдэд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг ярьсан. Урьд нь бол 30 хувиа төлсөн найман хувийн орлогоо баталгаажуулсан хүмүүс авдаг байсан.

-Таны ярьж байгаагаар тогтоолын төсөлд боломжтой хувилбар нэлээд байгаа юм байна. Хамгийн гол нь арилжааны банкны тавьдаг шалгуурын журмыг хөнгөлөх асуудал тусгагдсан уу?

-Цаашид энэ асуудал руу орохоос өөр аргагүй. Барилга хот байгуулалтын яамнаас орон сууцны тухай, барилгатай холбогдуулж нэлээд том судалгаа хийлгэсэн. Тогтоолын төсөлд тусгагдсанаар хүртээмжийг нэмэгдүүлбэл 30 гаруй мянган айл, өрх одооны шаардлагыг хангаад орон сууцад орох бололцоо найман хувьтай байгаа. Дараа дараагийн асуудал нь урьдчилгаа буулгах мөн түрээсийн орон сууцыг ипотект шилжүүлэх гэдэг хувилбар байна. Түрээсийн орон сууц гэсэн хөтөлбөр явагдаж байгаа. Монгол Улсын Засгийн Газар БНАСУ-аас авч байгаа 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийг тэр чигээр нь орон сууц болгож иргэддээ өгье, түрүүлүүлье, эзэмшигчид хүргэе гэдэг урт хугацааны үндсэн хүрээнд шийдэж энэ асуудлыг шийдье гэсэн бодлогыг гаргасан байгаа. Шат дараатайгаар энэ асуудлуудыг шийдээд явна. Өнөөдрийн бидний шийдэх гээд байгаа зүйл нь хүн бүр орон сууцанд бус хашаа байшинд инженерийн шугам сүлжээнд холбогдоод утаагүй амьдрах боломж байна. Энэ ажил нэлээд тэлж байна. Гэр хорооллын зарим газрууд холбогдсон. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон хашаа байшинг заавал орон сууцжуулахгүйгээр амины орон сууцыг барихад нь ипотекийн зээлд хамруулъя, ногоон орон сууц барих ёстой. Энд ногоон уур амьсгалын сантай холбогдсон хийж судалж байгаа ажлууд байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан