Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
2018/11/15
Share |

Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчилэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг хэлж, өнгөрсөн хугацаанд хийсэн дүүргийн намын хорооны ажлаа тайлагналаа. Тэрбээр “Миний бие 2012 оны 08 сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын даргын ажлыг хүлээн авч байлаа. Энэ цаг үе бол Нийслэлийн болон УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд цөөнх болсон, амаргүй цаг үе байсаан. Гэвч бид айгаагүй, зүрхшээж шантраагүй ээ. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэж Монголчууд ярьдаг. Тийм ч учраас дүүргийн намын хорооны байраа засаж, шинэ өнгө төрхтэй, шинэ эрч хүчтэй жишиг намын хороо болохоос бид ажлаа эхлүүлж байсан. Бид богино хугацаанд ойлголцож, бодлогоо зөв тодорхойлж, шуурхай ажилласны үр дүнд  2012 оны 10 сард болсон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадсан. Улмаар 2013 оны 4 сард болсон УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар сонгинохайрханчуудынхаа итгэлийг хүлээж төр түшилцэх эрхэм үүргийг хүлээн авч хамтдаа баярлаж, дараагийн том зорилгоо төлөвлөж, ханцуй шамлан орж байлаа.

Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооныхоо дотоод ажлаа чамбайруулж намын анхан шатны нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бэхжүүлэх, материаллаг техник хэрэгслээр хангах, намын гишүүдээ идэвхижүүлж, мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажилласан. Сонгинохайрхан дүүргийн намын хороо шуурхай, сайн хамтарч ажилласны дүнд 2016 онд УИХ-ын 6 гишүүн, нийслэлийн  9 төлөөлөгчтэй болж, 100 хувийн ялалтыг орон нутаг, нийслэлийн сонгуульд байгуулж чадсанаараа би та бүхнээрээ бахархдаг. Мөн иргэдийн хуралд 39 төлөөлөгчтэй болж, 95 хувийн ялалт байгуулсан нь та бүхний минь хичээл зүтгэл юм шүү ” хэмээв.

Тэрбээр мөн Сонгинохайрхан дүүрэгт шат шатандаа МАН эрх барин ажиллаж байгаа тул ард түмэндээ амласан амлалтуудаа 100 хувь биелүүлж ажиллах хэрэгтэйг онцлоод сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, хэлсэн амлалтуудаа бүрэн биелүүлэх боломж бийг хэллээ.

Хурлын үеэр мөн дүүргийн хяналтын хорооноос өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнасан юм.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, 100 хувийн саналаар 117 хүнийг дүүргийн намын хорооны гишүүнээр, 7 хүнийг хяналтын хорооны гишүүнээр сонголоо. Үргэлжлүүлэн дүүргийн намын хороо анхдугаар хурлаа хийж, намын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг, дэд даргаар Б.Хуягбаатарыг сонгосон юм. Мөн орон тооны бус 4 дэд даргыг гишүүдийнхээ саналаар сонгосон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Дүүргийн намын даргын ажлаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахаас эхэлье гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Тиймээс дүүрэгтээ бүсчилсэн хөтөлбөрийг гаргаж ажиллан, үүнийгээ Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй үүнийгээ уялдуулна. Тодруулбал, Толгойт, Баянхошуу, төвийн, Өнөрийн бүс гэж ажиллая гэж бодож байна. Хоёрдугаарт халамж гэхээсээ илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан