Төрөөс төрсөн тэрбумтнууд: С.Бямбацогт төрөөс 105,8 тэрбум төгрөг авчээ
2018/11/16
Share |

Төрөөс төрсөн тэрбумтнууд цувралынхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өөрийн эзэмшлийн компаниудаараа дамжуулан мэдээлэлд ойр, давуу эрхээ ашиглан төрөөс авсан зээлүүдийг танилцуулж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд 3 дахь удаагаа УИХ-ын гишүүн сонгогдсон бөгөөд нэг удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч юм. МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгээ толгойлж байсан.

Түүний үүсгэн байгуулсан “Нью прогресс” группийг танихгүй хүн гэж үгүй. Тус групп нь дотроо

-Алтай трест ХХК

-Алтайн зам ХХК

-Эс Би Холдинг ХХК

-Нью Минерал ХХК

-Мост интернэйшнл ХХК зэрэг таван охин компанитай. ЖДҮ гэж шуугилдаж, улстөрчдөөсөө хариуцлага нэхэж буй энэ цагт төрд ажиллаж, мэдээлэлд ойр байгаагаа “ашигласан” бусад түшээдээ ч бас шалгаж, хариуцлага нэхье. Үүний тулд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөгжлийн банк болон Чингис бондын мөнгөнөөс санхүүжилт авсан баримтуудыг хүргэж байна. Тэрээр энэ компаниудаараа мэдээлэлд ойр эсвэл давуу байдлаа ашиглан хэд хэдэн удаагийн зээл авсан байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөрөнгө орлогын мэдүүлэг /Эх сурвалж: АТГ/

Тухайлбал, тус группийнхээ нэрээр 2016 онд Хөгжлийн банкнаас 10,3 тэрбум төгрөгийн зээл авсан бол тус компанийхаа охин компани болох “Алтайн зам” ХХК-аараа дамжуулан 21,5 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Мөн түүний Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ хувь эзэмшдэг хэмээн дурдсан Говь компани 2016 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг хоёр удаа авсан бол Гоёо ХХК 20,3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ. Говь, Гоёо компаниудад тэрээр хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо ч дурдсан байгаа юм.

Тайлбар: Хөгжлийн банкнаас авсан зээл

 

Түүгээр ч зогсохгүй түүний эзэмшлийн “Нью прогресс” групп Чингис бондоос ч санхүүжилт авсан байгаа юм. Чингис бондын мөнгийг арилжааны банк болон Сангийн яамаар дамжуулан олгосон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшдэг “Нью прогресс” групп болон түүний охин компаниуд нь 6,1, 19,3 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус авсан байгаа.

Тайлбар: Чингис бондоос авсан санхүүжилт

Түүний ХОМ-доо тодорхой хувийг нь эзэмшдэг гэх Говь ХХК болон Гоёо ХХК-иуд ч мөн Чингис бондоос 13,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Эцэст хэлэхэд эрхэм гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан зөвхөн Чингис бонд болон Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь авсан хөнгөлөлттэй зээлүүдийнх нь талаар мэдээллийг шүүхэд ийм байна.  Түүний хувь эзэмшдэг компаниуд нийтдээ 105,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Нэгэнт л өөртөө давуу байдал үүсгэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага ярьж байгаа бол энэ мэтээр хэдэн 100 тэрбумаар нь зээл авсан гишүүддээ ч хариуцлага тооцвол яасан юм бэ, Ерөнхий сайд аа.

Жич:Бид тухайн гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Чингис бонд, Хөгжлийн банкнаас гаргасан тайлангуудыг ашигласан болно.

А.ГАЛСАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан