ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлыг саатуулжээ
2018/11/20
Share |

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛДЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ-

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүд, сайд, дарга нарыг шалгаж эхлээд байгаа билээ. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор баривчилгаа явуулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, "Хас говь транс" компанийн захирал н.Чагнаасүрэн, "Жаргалант харвeст" компанийн захирал Л.Батсүрэн нарыг саатуулсан гэжээ.

"Жаргалант харвест" ХХК нь Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг, ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Тус компанийн үүсгэн байгуулагч нь Нирун овогт Л.Батсүрэн, үйл ажиллагааны чиглэл нь үр тариа, гурилын үйлдвэрлэл эрхлэлт, хадгалалт, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэлийн мэдээлэлдээ дурджээ. Л.Батсүрэн нь мөн "Херо контент групп" ХХК гэдэг компанийн эзэн юм байна.

Өнөөдрийн байдлаар н.Чагнаадоржийн харъяалалд байдаг "Хас говь транс" нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байна. Тус компани (зарим мэдээлэлд "Хас говь" ХХК) 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ойрын хүн төдийгүй байгуулагдаад хэдхэн сар болоод их хэмжээний зээл авсан гэдэг мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Мөн эдгээр компаниуд нь "Азийн говь" гэх компанитай хамааралтай байж болзошгүй аж. "Азийн говь" компани нь ЖДҮХС-гаас мөн 650 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн захирлын албан тушаалд Ч.Оргил гэх хүний нэр бүртгэлтэй байдаг аж.

-"Жаргалант харвест" ХХК: 1,2 тэрбум (захирал Нирун овогт Л.Батсүрэн)

-"Хас говь транс" ХХК: 950 сая (захирал Э.Чагнаадорж)

-"Азийн говь" ХХК: 650 сая (захирал Ч.Оргил) нийлээд 2,8 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдаж байна.

Л.Энхболд гишүүнтэй хамт ЖДҮХС-гаас зээл авсан хоёр ч гишүүн шалгагдаж буй тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын нэр үүнд холбогдсон юм. Энэхүү дуулианы дараа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг шалгаж эхлэв.

Энэ талаар албаны эх сурвалж "Ц.Ням-Осорыг шалгаж байгаа нь үнэн. Ер нь зээл авсан бүх албан тушаалтанд хэрэг бүртгэл нээж, шалгаж байна" гэжээ. Тэрээр өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, өчигдөр ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй юм.

Энэ мэтчлэн ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий албан тушаалтнууд эхнээсээ шалгагдан, баривчлагдаж эхэллээ. Энэ долоо хоногт арав орчим хүнийг баривчлах тухай мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газартай зэрэгцэн Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татсан дуулиант хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсэгт ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ-ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүрэг өгчээ.

ЖДҮХС-гаас 2016 оноос хойш хоёр удаа зээл олгосон байна. Нийт 700 гаруй төсөл, өргөдөл ирснээс 220 гаруй компанид ямар ч үнэлгээ, шалгаруулалтгүйгээр зээл олгосон гэх мэдээлэл байгаа юм. ЖДҮХС-гийн зээлийн асуудалд улс төрийн нөлөө бүхий эрхмүүд холбогдсоныг "хэн, хэрхэн дэлгэв" гэдэг асуудал яригдсаар буй юм. Холбогдох албаны эх сурвалжийн хэлснээр "ЖДҮС-гийн экс дарга О.Мөнхцэцэг зээлийн булхайтай бүх асуудлыг дэлгэсэн" гэдэг мэдээлэл байна

эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан