Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү
2018/11/20
Share |

Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн “гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий.

Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар “60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох. Одоогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй.

Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна.

Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ.  

            МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт төрийн хүний ноён нуруутай, зангарагтай сайд нар цөөнгүй бий. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар нэгийг харж, нөгөөгөөс урвах хямдхан улс төр хийхгүй байгаа нь Төрийн ордон дахь бужигнаанаас харагдана. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн МАНАН бүлэглэлийн олигархиудын ашиг сонирхлыг “Монголын том эрх ашиг” хэмээн тунхагласан бол У.Хүрэлсүхийн танхимын тулах багана болсон дээрх сайд нар төр тогтвортой байх нь монголчуудын хамгийн том эрх ашиг болохыг үг, үйлдлээрээ харуулж байна.

Тиймдээ ч тэд Д.Хаянхярваа мэтийн хоронд хордож, Төрийн ордон дахь хутган үймүүлэлтэд оролцохгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Харин УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ нэгэнт өргөн барьсан учраас УИХ хуулийн дагуу хэлэлцэж таарна. Сөрөг хүчнийхэн У.Хүрэлсүхийн танхимын эсрэг 27-г дэмжихээ илэрхийлсэн бол О.Баасанхүү гишүүн ч бас балиашиглаж яваа. Өөрөөр хэлбэл, МАН-ын 27+АН-ын 9+О.Баасанхүү... Ингэхэд С.Жавхлан гишүүн яах бол. Олон нийтийн сонирхлыг түүний байр суурь ихээхэн татаж байгаа.

Тиймээс “Төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар байнга шахам хөндөж, үймээн самуун, ороо бусгаа байдлыг цээрлэдэг дуучин гишүүн маань энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгөх болов уу. МАНАН бүлэглэлийн том эрх ашиг биш, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг С.Жавхлан гишүүн хамгаалж үлдэх биз ээ” хэмээн иргэд үзэл бодлоо уралдуулж байна. Нээрэн л УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ Засгийн газрыг аврах сүүлчийн найдвар нь ч юм билүү, хэн мэдлээ. О.Баасанхүү шиг барьцгүй загначихгүй л бол... МАНАН-ын олигархиудын эсрэг кноп дараасай. Энэ бол эрх баригчдын биш, төрөө тогтвортой, авлигачдаас ангид байлгах гэсэн нийт монголчуудын эрх ашиг билээ.                  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан