Д.Намжил: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох бүрэн боломжтой
2018/11/20
Share |

Монголбанкнаас 11 сарын 16-нд “Зээлийн хүүг бууруулах арга зам” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хэлэхдээ “Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Харин ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломж байгаа эсэхийг тодруулахаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын зөвлөх профессор Д.Намжилаас цөөн асуултад хариулт авлаа.

– Сүүлийн үед Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Сүүлд Монголбанкнаас санаачилсан  “Зээлийн хүүг бууруулах арга зам” хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу гуай хэлэхдээ ипотекийн хүүг 3 хувь болгох боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй та санал нийлж байна уу. Ер нь хүүг бууруулах боломж байгаа юу? 

– Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх буруу ойлголтыг олон нийтэд өгсөн  нь харамсалтай. Ингэж ард түмний эсрэг ярьж болохгүй шүү дээ. Мэдээж хэрэг бүрэн боломж бий. Ипотекийн зээл нь төсөл хөтөлбөрийн буюу иргэдийг орон сууцаар хангах зориулалттай том хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, засгийн газар хоёр зүйлд голлон анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт,  ипотекийн зээлийн хүүг хатуу тогтоон мөрддөг олон улсын жишгээр хүүг жилийн 2-3 хувьтай тэнцүү байлгадаг. Тэгэхээр 20 жилийн хугацаанд хүү үндсэн зээлийн 40 хувьтай тэнцүү байх юм. Гэтэл манайд одоо бол 8 хувьтай буюу 20 жилээр бодоход 160 хувьтай гарч байна. Хоёрдугаарт, засгийн газар ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ төсөв, олон улсын хямд эх үүсвэр, нийгмийн даатгалын сангийн чөлөөт эх үүсвэр, сангуудыг ашиглан хэрэгжүүлдэг онцлогтой.  Өөрөөр хэлбэл засгийн газар ипотекийн зээлийг иргэдэд олгохдоо  арилжааны банкаар дамжуулахгүйгээр төрийн өмчийн орон сууцны корпораци, төрийн банк, зэрэг өөрийн өмчлөлийн байгууллагаар дамжуулах юм. Тэгэхээр Монгол улсад олон улсын жишгээр ипотекийн зээлийн хүүг жилийн  2-3 хувь дээр дурьдсан эх үүсвэрүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Одоо энэ боломжийг бүрдүүлэхэд ганцхан засгийн газрын санаачлага л чухал болоод байна. 

– Мөн Монголбанкнаас зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн орчинг тогтворжуулах нь хамгийн оновчтой арга гэж үзэж байсан. Энэ арга хамгийн оновчтой арга байж чадах уу?

-. Монгол банкны  мөнгөний бодлогын газар, эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал, Б.Түнмэнцэнгэл бас хэлсэн байна лээ. “Зээлийн хүүг бууруулахад  макро эдийн засгийн орчинг тогтворжуулах нь оновчтой арга” гэж. Үгүй дээ… Ер нь бол олон улсын жишигт тулгуурлан зээлийн дундаж хүүг бууруулах санал гарах бүрд Монгол банкны захирал, хэлтсийн дарга нар макро эдийн засгийн орчин бүрдэхгүй байна гэж байнга ярьж байгаа нь маш буруу. Бас Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэх талаар хурал, цуглаан, ярилцлага хийхдээ зээлийн хүүг бууруулснаар арилжааны банкууд хүнд байдалд орсон, санхүүгийн үйл ажиллагаа зогссон, зардал өссөн, алдагдалд орсон гэж манай улсад ямар ч ач холбогдолгүй Африкийн орнууд хүнд байдалд гэх жишээ яриад, өөрсдийн мөнгөний бодлогын арга хэрэгслээ хурдан  ашиглаж үр дүнд хүрэхээс зайлсхийж байгаа нь илт харагдаж байна. Тиймд одоо Монголбанк, Засгийн газартай хамтарч ойрын  хугацаанд  арилжааны банкны зээлийн хүү,  банк бус санхүүгийн байгуулагын хүү зэргийг бууруулах замаар макро эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулах арга хэмжээ авч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын гол хэрэгсэл болох хүүг удирдах арга хэмжээг авахгүй байгаа нь бодлогын хамгийн том алдаа юм.  Мөн Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг  санхүүгийн байгуулагууд Монголбанк, сангийн яамтай урт хугацаанд гэрээ хэлэлцээр байгуулахдаа зээлийн хүү, хадгаламжийн хүү, бодлогын хүүг бууруулж, олон улсын стандарт мөрдөх талаар шаардлага тавихгүй байгаа нь бизнесийн орчинг сайжруулахад муу анхаарч байгааг илтгэж буй хэрэг.

– Харин гадны банк манай улсад орж ирэх шаардлагын тухайд хэрхэн дүгнэж байна вэ? 

– Монгол улсад гадны нэр хүндтэй банкуудыг оруулах тухайд дэмжихгүй, эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн албан тушаалтнууд, эдийн засагчид ч их байна. Үнэн хэрэгтээ Монгол улсын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд гадаадын банкуудыг оруулж ирээд ирэх бизнесийн эрүүл орчин бүрдүүлж,  банкуудын дунд  шударга өрсөлдөөнийг бие болгох нь өнөөдрийн нийгэмд гадны банкууд орж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай улсад банкны үйлчилгээ үзүүлж буй 14 банкны бүх төрийн үйлчилгээний үнэ тариф ижил, ялгаа бага, монополь бодлоготой хэрэглэгчдэд сонголт хийх боломж хязгаарлагдмал  байна. Дараагаар нь дэлхийн улс орнуудын арилжааны банктай харьцуулахад зээлийн болон хадгаламжийн хүүгийн түвшин 3-4 дахин өндөр байгаа нь бизнес эрхлэгч, томоохон аж  ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдэд зээл авах боломж хязгаарлагдмал буюу, хүнд нөхцөл байдал үүсгэж байна.

Ийм учраас гадаадын банк оруулж ирснээр олон улсын жишигт нийцсэн жилийн 3-4 хувийн хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлж, бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн таатай боломжийг нээн үндэсний үйлдвэрлэл өргөжиж, эдийн засагт тогтвортой өсөлт бий болгон ажлын байрыг олныг нэмэгдүүлнэ гэж харж байна.

– Ярилцсанд баярлалаа. 

www.24barimt.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан