Ж.Бат-Эрдэнэд сайдын албан тушаал нь хүний аминаас ч үнэтэй юм байна
2018/11/20
Share |

Булганы МАН-ын дарга,”сахал” хэмээх Ж.Бат-Эрдэнэ анх МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөр дамжин улстөрд орж ирж байлаа. Түүнийг эерэг, ёс зүйтэй улстөрч  гэх имиж нэг хэсэг дагалдсан. Харин ЗТХ-ийн сайд хийж,бууснаас нь хойш уг эерэг дүр түүнээс хийсэн одож байх шиг байна. Өчигдөр өөрөө танхимд нь ажиллаж байсан Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурснаар юун эерэг, юун шударга,юун ёс зүйтэй Бат –Эрдэнэ л болов. Албан тушаалын төлөө арчаагаа алдана гэгч л болов.

Түүнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байх үед яамных нь газрын дарга залуугийн алтан амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан. Бүр гэгээн цагаан өдрөөр ажлын байран дээрээ нэг газрын дарга нь нөгөө даргынхаа гарт алтан амиа алдсан уг хэрэг тус яам, салбарыг удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэтэй шууд холбоотой. Яам, салбараа зөв удирдаж,зохицуулж, ёс зүйн хэм хэмжээг сахиж байсан бол хайран сайхан залуу амиа алдахгүй, 40 ч хүрээгүй залуу эмэгтэй бэлэвсэрхгүй, дөрвөн хүүхэд өнчирч үлдэхгүй байлаа. Хэрвээ ёс зүй сахидаг улсад бол салбар,яамыг удирдаж байсан албан тушаалтнууд зүгээр нэг огцроод үлдэхгүй, уучлалт гуйгаад улстөрөөс бүр явах байсан.

Харин Ж.Бат-Эрдэнэ тэгсэнгүй.Тэгсэнгүйгээр барахгүй, өөрөө дээрх аймшигт хэрэгт хариуцлага хүлээсэн гэж огцорчихоод, одоо болохоор огцорсныхоо хариуг авч байгаа мэт өөрийн ажиллаж байсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зураад байж байдаг. Энэ улстөрд ойлгохгүй олон юм болж байгаагийн нэг нь чухам энэ Ж.Бат-Эрдэнийн үйлдэл.

УИХ-ын гишүүн,мөн л огцорсон бүлгийн дарга Д.Хаянхирваа наана нь “Хүрэлсүхийн Засгийн газарт хүн амины хэрэг гарсан учраас огцруулна” хэмээн бачимдаж байхад түүний  ард мөнөөх хүн амины хэргийг гарах нөхцөлийг хааж,сэргийлж чадаагүй сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь зогсож байх. Монголын ард түмнийг ингэж тохуурхаж болох уу?

Эсвэл ард түмнийг цагаан цаас,түүн дээр юу ч бичиж болно гэж бодоод байна уу? Ж.Бат-Эрдэнэ хэрвээ яаманд нь хүн амины хэрэг гарчихаад өөрөө огцроогүй байж байсан бол Засгийн газрыг огцруулахын эсрэг явахгүй байжээ. Түүнд сайдын албан тушаал хүний аминаас ч үнэтэй юм байна.

Бас сайдын албан тушаал Монголын төр,улс орны хувь заяа,улстөрд орж ирсэн МАН-ынх нь эрх ашгаас ч илүү ажээ.

Ийм л арчаагүй нэгэн нөхөр МАН-д шинэчлэл гэж гарч ирчихээд одоо бас шударга дүр эсгэн явах нь ёстой л инээдэм.

 Г.Саруул

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан