Мафи,олигархиудтай тэмцье л гэвэл У.Хүрэлсүхийг дэмжихээс өөр гарцгүй
2018/11/21
Share |

Олныг үл нуршин МАН-д хагаралдсан хоёр талаас бид яагаад У.Хүрэлсүхийг дэмжих ёстой вэ гэдэгт хариулт өгөх гурван том шалтгааныг өгүүлье.

НЭГД: У.Хүрэлсүх мафижсан бүлэглэлтэй тэмцэж байна

У.Хүрэлсүхийн талынхан МАНАН буюу мафижсан бүлэглэлтэй тэмцэж байна. Өнгөц харахад намууд ардчилсан сонгуулиар засгийн эрхийг ээлжлэн барьж буй мэт харагдавч аль хэдийнэ аль нэг мафижсан бүлэглэлийн хараа хяналтад орсон байдаг тухай судлаачид сүүлийн үед их ярьж бичиж байна. Ялангуяа хуучин коммунист орнуудад  тохиолдож буй энэ үзэгдэл Монголд ч өөрийн гэсэн онцлогтой илэрч буй нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,УИХ-ын дарга М.Энхболд нарын үүсгэсэн хэлхээ холбоо буюу бидний мэдэж сонссоноор МАНАН гэх бүлэглэл.

Энэ үзэгдлийг барууны судлаачид   КЛИЕНТЕЛИЗМ гэж нэрлэсэн бөгөөд дээгүүр зиндааны нэг этгээд буюу ивээн тэтгэгч нь доогуур зиндааны бусдадаа өөрийн нэр нөлөөгөөрөө хангамж,хамгаалалт үзүүлж, төрийн ашигтай албан тушаалуудад тавих зэргээр тусалдаг.

Нэгэнт дээрээс дэмжлэгтэй   доодчуул нь дээд хүнийхээ суудлыг бат бөх байлгахын тулд төрийн шийдвэр гаргалт болон мөнгө,санхүүгээр доороос нь ивж,  туслах зэргээр хүрээлж,улмаар энэ нь нийгмийн солилцооны авлигыг үүсгэдэг ажээ.

МАНАН бүлэглэл,МАН-ын “Хотын бүлэглэл” хүчтэй гэлцдэг нь энэ. Нэгэнт танил тал,найз нөхөд,ахан дүүсийн ийм бат бөх сүлжээ үүссэн учраас хэчнээн боловсролтой, эрдэм чадалтай байгаад ч тэр сүлжээг гэтэлж, албан тушаалуудад томилогдох боломж ч бусад хүмүүст хаалттай гэсэн үг.

Ардчилал бол нийтийн боломж гэж  ярьдаг. Гэтэл ардчиллыг цөөн хүмүүс амин хувьдаа ашиг олох хэрэгсэл болгож буйн эсрэг тэмцэж буй учраас бид энэ удаа ямар ч байсан МАН-ын дарга,Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

ХОЁРТ: У.Хүрэлсүх олигархиудтай тэмцэж байна

Монголд хүчээ авч,улмаар төрийн шийдвэр гаргах механизмуудыг хүртэл өөрт ашигтайгаар эргүүлж  чадаж буй олигархиудтай тэмцэж байгаа учир У.Хүрэлсүхийг дэмжиж байна.

 Олигархиуд хүчээ авна гэдэг  “баячуудын засаглал” тогтоно л гэсэн үг. Монголын хүн амын 5 орчим  хувь нь тасарсан баян,30 хувь нь ядуу,олонхи нь нэг сарын цалингаа алдахад л ядууралд орох хэмжээнд эмзэг амьдарч байна.

Харин Монголын төр нь тасарсан баян таван хувийн эрх ашгийг хамгаалах уу, ард иргэдийнхээ төлөө байх уу?

У.Хүрэлсүх ард иргэдийн төлөө байгаа учраас олигархиуд,мафижсан хэсэг түүнийг огцруулахаар улайрч байгааг бид харж байна. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүний дунд төрийн дэмжлэгээр бизнес нь цэцэглэсэн MCS,МАК,”Хурд”, “Болд төмөр Ерөө гол”, “Бишрэлт”-ийн төлөөлөгчид болон тэдний араас замнагсад, тэднээс ашиг хүртэж төр дэх төлөөллийг нь хангадаг хүмүүс багтсанаас үүнийг бэлхнээ харж болно.

Олигархиуд төрд хүчээ авсаар байх юм бол Монголын ард түмэн тэр чигээрээ ядуу л үлдэнэ. Яваандаа Африкийн улсууд шиг болохыг ч үгүйсгэхгүй.

ГУРАВТ: У.Хүрэлсүх ард түмний итгэлийг сэргээхийг хичээж байна

Мафи, олигархиуд намуудаар дамжин аажим аажмаар төрд үүрээ бэхлэн засч,шударга бус байдал газар авч, монголчууд эрх биш сонгуулиар дургүйцлээ илэрхийлж,нэг намыг нөгөө намаар сольж буй боловч ард олны итгэл сэргэхгүй байна. Хүмүүс төрд,намуудад  итгэхээ болино гэдэг ардчилалд итгэл алдарна гэсэн үг.Ардчилалд итгэл алдрахаар сайн сайхан  ирээдүйг хаанаас хайх вэ?

Нөгөө л мафи,олигархиуд төрд улам бүр бэхэжсээр,шударга бус байдал газар авсаар байхад яаж олны итгэл сэргэх билээ. У.Хүрэлсүх олны итгэлийг сэргээхийн тулд шударга ёсны тэмцэлд мордсон.Тиймаээс түүнд хүмүүс итгэж байна.  Яахав, тэр муйхар хар зоригоор шуудхан л шударга ёсыг тогтоочихьё хэмээн зүтгээд алдаж,онож яваа байх.Гэхдээ чиглэл нь зөв,ирээдүйн хандах зүгийг тогтоох гээд байгаа учраас У.Хүрэлсүхийг дэмжихээс өөр гарц өнөөдөр л лав алга

 www.gereg.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан