Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л уравлаа
2018/11/22
Share |

Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ  хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай  элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө  2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй  АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний  халуун амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гарсныг олон түмэн мартаагүй байна. Энэ жагсаалыг удирдаж байсан Ц.Элбэгдорж, О.Магнай тэргүүтэй улс төрчид жагсаалыг МАХН-ын байр руу чиглүүлж өгөөд нэг л мэдэхэд бүгд алга болж, өнөөх жагсаал нь хүчирхийлэл болон хувирсан. Тухайн үед Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, 24:00 цагаас эхлэн онц байдал зарлах шийд гарган  армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэж байлаа. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Хамгийн харамсалтай нь түүхэнд 7 сарын 1-ны хэрэг гэж бичигдэн үлдсэн энэ хэрэгт тухайн үед улс төрчид ямар ч хариуцлага хүлээгээгүй үлдсэн юм. Тэр жагсаалыг зохион байгуулсан Ц.Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгч болж, “дайраад тэмцээд” гэж орилж явсан О.Магнай төрийн өндөр албан тушаал хашиж, цагдаа нарыг удирдаж, чиглүүлж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн болоод л хэрэг замхарсан.

Уг нь цагдаагийн аппарат Хууль зүйн сайдын шууд удирдлаган дор харьяалагддаг төдийгүй цагдаагийн даргыг Хууль зүйн сайд томилдог. Хууль зүйн сайдын тушаалын  дагуу үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ЦЕГ-ын дарга нар  ял аваад шүүгдээд сууж байхад   тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явсан гашуун түүх бидний өмнө байна. Хууль зүйн сайд нь сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд завгүй байхад хөөрхий хэдэн бор цагдаа учраа олохгүй шүүхийн үүдэнд бужигнаж, сайдын өгсөн тушаал, зааврыг биелүүлснийхээ төлөө ял авч байгаа нэгнээ хараад нулимсаа арчаад л зогсож байсан. Тэр үед цагдаа нар “Монголын төр, хууль зүйн яам маань биднээс урваж, нүүр бурууллаа” хэмээн гомдол гаргаж байсан. Үймээнийг өдөөсөн бус зүгээр л сониучирхаж явсан иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр буудан хөнөөж, машинаар хөөж баривчлан,  цагдан хорьж, эрүүдэн шүүсэн тэр аймшигт хэргийн төлөө хариуцлага хүлээлгүйгээр чимээгүйхэн мултарсан Ц.Мөнх-Оргил өнөөдөр бас л шударга хүний дүрд тоглож, “ Үндсэн хуулиа умартаж, Монголын тусгаар тогтнолд заналхийлэл учруулсан энэ явдлыг би эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэл хийгээд сууж байна. МАН сонгуульд ялбал заавал сайд байх заяатай цөөнгүй хүмүүсийн нэг нь Ц.Мөнх-Оргил. Гэвч тэр Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа 7 сарын 1-ны хэргийг өдөөгчидтэй ямар ч хариуцлага тооцоогүй, хэдэн цагдаа нарыг яллаад өөрөө гэм буруугүй үлдсэн. Хожим Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламыг Монголд айлчилсны төлөө Хятадуудаас уучлалт гуйн олны дургүйцлыг төрүүлж байлаа. Тухайн үед олон хүн “Ц.Мөнх-Оргил сайдаа, та эх орноосоо урваж байна” хэмээн сануулж байсан удаатай. Харин энэ удаа “Ц.Мөнх-Оргил гишүүнээ та шударга ёсноос дахиад л урваж байна” хэмээн олон нийт эсэргүүцэж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан