У.Хүрэлсүх: Би намын дарга, Ерөнхий сайдын хувьд шударга ёс тогтоож, эдийн засгийг сэргээх хоёр зүйлийг дэвшүүлсэн
2018/11/28
Share |

Төрийн ордонд оронгуутаа ганцаардаж буланд шахуулдаг, түмнийхээ дунд орохоороо олон дундаа бужигнадаг удирдагчтай байж үзлээ. Өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Засгаараа наадаж, төрөө түймэрдэж байгаа МCS, Тосон бумба, Цагаансуварга, Тавантолгой, ЖДҮ болон 60 тэрбумын өнөө хэдэн өөхөлсөн монополууд чинь хашиж байгаад л муу үгсээр булж, муухай ганцаардуулдаг юм даа. За зүгээр эр хүн байна даа, бүтэн гурван цаг хэмлүүлж мэрүүлчихээд гөлөг шиг гөлөлзөөд гарвал болох байсан юм уу хаашаа юм.

Харин ч нэг жорыг нь тааруулж байгаад хулгайч, луйварчдыг хулмалзтал толгой гэдгэр ганц том дуугарчихсан юмаа даа. Тэргүүн бөхийгөөд тэнэмэл гөлөг шиг гараад явсан бол бултаараа алга ташиж, бөөнөөрөө балиашиглалаа юу? Үнэндээ бол М.Энхболдын газрын наймааг ярьсаар, бичсээр атлаа яаж ч чадахгүй 30 жилийг элээсэн ард түмэн Ж. Мөнхбатын 2,0 тэрбумын байшингийн тухай дахин 30 жил ам булаалдан цуурах ёстой юу? Нэгийг нь арай гэж баяжуулаад, тэтгэвэрт нь гаргах гэж байхад дараагийн гар нүцгэн залуу одоо миний ээлж энэ тэр гээд дэвхцээд ороод ирэхээр энэ ард түмэн хэдийд нь хөгжиж, хөлжих юм? Тэгж ч амьдардаггүй байх аа.

Тиймээс л М.Энхболд ноёнтон хүртэл УИХ-ын даргын суудлаас ичих нүүргүй гулсаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр заларч байж Хүрэлсүхийн эсрэг арвуулаа гар өргөлөө. Айдас гэдэг л энэ юм даа. Аргагүй эмээж байна. М.Энхболд Монгол үндэстнийг хөгжүүлчихсэн ч юм шиг МҮОНТВ-г эзэгнэн ярилцлага өгч, ЖДҮ-ийн зээлийг салбарын сайдын мэдэлд шилжүүлэх 138 тоот тушаалыг Ерөнхий сайд байхдаа гардан үзэглэсэн Ж.Эрдэнэбат өдөр тутмын сонинд нүүр нүүрээр нь тайлбар тавиад л…чухам чичирнэ гэдэг л энэ байх. Сэлмээ гаргаад эргүүлэхгүй яасан юм л гэлцээд ам асуугаад байх юм.

Гар хөлийг нь хуудуутай хуулиудаар гавлаж тавьчихаад, тал талаас нь хүч хавсран өшиглөж, тансаг зээл, тарган хэтэвчээрээ шантаажилж байгаагаа төр бариулж байна гэж эндүүрдэг болжээ. За тэгээд улс орноороо хэд хоног л хэн хэдийг луйвардсан тухай сонслоо, ярьлаа, маргалаа. Уучлаарай, хэн нь ямар луйварчин болох, хэн хэдийг залгисан тухай яриа энэ биш юм аа. Монголын төр жилдээ нэг хөрвөөж, Ерөнхий сайдуудаараа шал арчиж, УИХ-ын дарга нь шавар баримал шиг суудалдаа мөнхөрч, Ерөнхийлөгч нь эрх мэдлээ тэврээд мэнд усгүй болчихдог энэ эрүүл бус тогтолцоо, эвгүй хоёрдмол засаглалаа өөрчлөх ганц боломж тохиогоод буй цаг үед бид амьдарч байна. Төрөө цэвэрлэх, түмэнд нь үйлчлүүлэх, үүнийгээ Үндсэн хуульдаа хуульчлан тусгах их өөрчлөлтийн түүхийг бүтээх боломж бидэнд байна.

Тэр боломжийн төлөө л Ухнаагийн хүү энд ганцаардаад сууж байгаа юм. Тэгээд тэсэхгүй яг над шиг хулгайч луйварчдын өмнөөс харж байгаад “Та нар бүгдээрээ ард түмнээсээ хулгайлдаг хулгайч шүү дээ битгий худлаа шаа” гээд өөрсдийнх нь хэлээр өндөр дуугарчихсан юм. Тэгээд яахын? Эсвэл хулгайчийг хулгайч гэж нэрлэхээ больчихсон юм уу? Хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаас илүү ихийг, нөхөж баршгүй үнэт зүйлээ монголчууд алдчихаад байна. Ард түмнээс ардын төрийг хулгайлж байна.

Монголчуудаас монгол төрийг минь 30 жилийн турш хулгайлж зөөлөө. Агуулга, зорилго, хөгжинө гэсэн хүсэл тэмүүлэлтэй нь хамт хулгайллаа. Төрөө хүний хүнд, урагшаа хил давуулж, хойшоо хот дамнуулж алдчихаад тэрбумын зээл дээр горойх ч яамай байна зүгээр. Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй юм шүү. Төрийн ордонд ганцаардаж байгаа наад Хүрэлсүх чинь харин ч Ерөнхий сайд гэдэг чөдөр тушаандаа холгуулаад, шийр заагаад сууж байгаа нь энэ. Түмэнтэйгээ нийлэхээрээ тэр байтугайг хэлж, энэ байтугайг илчилнэ!

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан