МАН-ын ахмадууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2018/11/29
Share |

Өнөөдөр Монгол улсад ЗГ болон УИХ-ыг тараах ямар ч шаардлага байхгүй гэж МАН-ын ахмад гишүүд анхааруулж байна. Улс төрийн ууган намд боловсон хүчний хомсдол байгаадаа бус харин эрх баригч намыг хагаргах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилтот бодлого байхыг үгүйсгэхгүй. Аль болохоор төрт улс нь бужигнаж байвал өөрсдөд нь ашиг хонжоо гарч ирдэг хүмүүсийн эсрэг Ардын засгийн газар тогтвортой ажиллахыг ахмадууд шаардаж байна. Түүнчлэн эрх мэдлийн төлөөх өширхөсөн тэмцэл нь олон түмний итгэлийг дааж олонхи болсон намын хувьд байж болшгүй явдал юм гэв. Тухайлбал МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг бүлгийн гишүүд нь өөрсдөө гар өргөн албан тушаалаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайдын эрх мэдлийхээ хүрээнд халсан гэж ойлголт зохион байгуулалттай нийгэмд түгээсэн ташаа ойлголт хэмээн ахмадын холбоны тэргүүлэгчид хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Түүнчлэн Засгийн газрыг танхимаараа тогтвортой, эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллах ёстой БСШУС-ын сайд Ц.Цолгзолмаа нь Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан цөөн хүний дунд төөрч яваа нь өөрөө ажлаа хийж чадахгүй гэж хардахад хүргэж байна. Иймд МАН-ын нийт гишүүд болон төрд олон түмний итгэлийг олж хууль тогтоох албанд хариуцлагатай алба хашиж буй гишүүдийг хувийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа нэн тэргүүнд тавьж тогтвортой амжилттай ажиллахыг МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчид  нийт ахмадуудаа төлөөлөн шаадрлаа.

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчид

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны Тэргүүн  Ц.Сүхбаатар:

Өнөөгийн Улс төрийн цаг үеийн асуудлаар намын жирийн олон гишүүд санал хүсэлтээ манай ахмадын холбоо руу сүүлийн үед маш их хандаж, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг намын удирдлагуудад анхааруулаач гэсэн санал хүсэлт маш ихээр ирж байна. Иймд манай холбооноос Намын удирдлагад шаардлага хүргүүлэн энэхүү мэдээллийг хийж байгаа юм.

Ардын жүжигчин, МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Зангад:

Эрх баригч намын хэсэг хүмүүс тууштай тогтвортой байдлыг хангах бус нэгнээ огцруулах гарын үсэг цуглуулан замбараагүй байдал үүсгэж байгаа явдал нь манай намд хариуцлагын тогтолцоо сул байгаагийн нэг илрэл. МАН-ын гишүүн болж жараад жил болж байгаа хүний хувьд одоо манай нам дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл зөрчил нь түүхэндээ байгаагүй явдал болж байна гэж харж сууна.

УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав:

Нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж буйг илрүүлэн, хариуцлага тооцсон явдалд зарим төрийн түшээд маань ихэд эмзэглэж намын эв нэгдлыг хагаргах замаар өөрсдийн эрх ашгаа хамгаалж байна. Ингэж намын болон төрийн идээ бээрийг шахаж гаргаж байж улс орон цаашид тогтвортой хөгжих жамтай. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй бодлогыг манай намын олон олон ахмадууд дэмжиж буйгаа илэрхийлж байна.

МАН-ын ахмад гишүүн Я.Гонгор:

Өөрсдийн хувийн хэвшлээ өөд нь татах гэсэн нөхдүүд төрж шургалж орчихоод Засгийн газрын ажлыг явуулахгүй байна. Манай улсад нэн яаралтай хийгдэх ёстой байсан нефтийн үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж гээд олон ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх амжилттай эхлүүлээд байна. Энэ ажлыг Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан нөхдүүд таслан зогсоох ажлыг хийж байна.


Ахмад хуульч Н.Сосорбарам:

Өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж байгаа гишүүд итгэж дэмсэн Монголын ард түмний өмнө хууль ёсны дагуу ажиллахаар ариун тангаран өргөсөн улс. УИХ-ын гишүүд хуулиа дээдэлж ухаанаараа уралдаж ажиллах ёстой.

Ардын их хурлын дарга асан, МУ-ын гавъяат эдийн засагч Ж.Гомбожав:

Энэ цаг үе УИХ-ын 75 гишүүний хэн нь хэн бэ, хэн нь ард түмнийхээ төлөө ажил хийж байгааг маш сайн таниулж харуулж байна. Үндсэн хуулинд олонхи ба цөөнх гэж байдаг болохоос “сөрөг хүчин” гэж үг байхгүй. Иймд АН-ын нөхдүүд маань МУ-ын хувь заяаны төлөө сөрөх эрх байхгүй. Амьдралд сөрөхгүй зүйл гэж байдаг юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан