“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Аргентинд эхэлж байна
2018/11/30
Share |

“Их 20”-ийн бүлгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Аргентины нийслэл хотод баасан гарагт эхэлж байна. Уулзалт 12 дугаар сарын 1-нд өндөрлөнө. 
Өнгөрсөн оны 12 дугаар сард “Их 20”-ийг даргалах эрхийг хүлээж авсныхаа дараа Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри ирээдүйд ажлын байр болгох, ажил эрхлэлтийг дэмжих, хүнсний салбарыг цаашид тогтвортой байлгах болон хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгожээ.
Гэхдээ өөр сэдвүүд халуухан маргаануудыг үүсгэж магадгүй байна. Уулзалтын дараа гаргах мэдэгдлийг хэлэлцэх үед үүсэх “хамгийн хэцүү асуудлууд нь” уур амьсгалын өөрчлөлт, ганд ногдуулах татвар болон цагаачлалын асуудал байх болно гэж "Их 20"-ийн уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүд болон батлах гэрээ хэлцлүүдийг бэлтгэх асуудлыг хариуцсан Педро Вильягра Дельгадо 11 дүгээр сард мэдэгдсэн байна. 
Буэнос-Айресийн тунхаг бичгийг батлах хэлэлцээ “амаргүй” байх болно гэж “Их 20”-ийн бүлэг дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Светлана Лукаш лхагва гарагт онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч “Их 20”-ийн орнууд дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцоонд хүрч чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Аргентин улс даргалагч орны хувиар уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байсан ч баримт бичгийг батлах боломж олгохуйц найрууллыг баримт бичигт оруулахыг оролдоно гэж тус улсын Clarin сонинд бичжээ. Аргентины эрх баригчид “Парисын хэлэлцээрийг даган биелүүлэхээр төлөвлөж байгаа улс орнуудыг тус тусад нь бүлэг болгон хуваахаар төлөвлөж байгаа аж”.  Гэхдээ тус сонинд бичсэнээр оролцогч орнууд бүгд ийм буулт хийхэд бэлэн биш байгаа аж. 
 
Хоёр талын уулзалтууд
 
Дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 20”-ийн орнуудын удирдагчдын хоёр талын уулзалтууд болно. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Жиньпин нарын уулзалт байх болно. 
Аргентинд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулах боломж бий гэж Вашингтон үзэж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн гол зөвлөх Лоуренс Кадлоу мягмар гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Үүний сацуу тэрбээр хэрэв уулзалтын үеэр худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол АНУ Хятадын 267 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулж магадгүйг онцлон дурдсан байна. 
Хятадын Худалдааны дэд сайд Ван Шоувэнь мөн урьд нь мэдэгдэхдээ, “Их 20”-ийн уулзалтын үеэр хийх Трамп, Си Жиньпин хоёрын хэлэлцээ амжилттай болно гэж Бээжин найдаж байна гэжээ. 
 
Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
 
Дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд Аргентины хууль сахиулах байгууллагын 22 мянга орчим ажилтан эмх журам сахиулна. Уулзалтыг зохион байгуулах болон зочид, төлөөлөгчид байрлах зочид буудал бүхий “Costa Salguero” үзэсгэлэнгийн төвийн бүсийг хоёр өдрийн турш хаах аж. 
Аргентины эрх баригчдын хувьд дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд болох эсэргүүцлийн ажиллагаанууд асуудал үүсгэж болзошгүй байна. 
Тус улсын Аюулгүй байдлын сайд Патрисия Буллричийн урьд нь мэдээлснээр, хэд хэдэн жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлжээ. Эмх замбараагүй байдал дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчид олон нийтийн болон улс төрийн хөдөлгөөнүүдэд хандаж эсэргүүцлийн ажиллагаагаа тайван явуулахыг уриалжээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан