Ж.БАТЗАНДАН: Өнөөдөр 3 сая Монголчууд ялах уу 30 гэр бүл ялах уу харъя
2018/11/30
Share |

УИХ-ын нэгдсэн чуулган 73 гишүүний ирцтэйгээр  Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан үдээс хойш 15 цагт үргэлжилэн хуралдана.

Үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Энэ удаагийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг би зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол үндэстний оршин тогтнохтой холбоотой асуудал болж тавигдаж байна гэж харж байна. Ер нь энэ парламент дотор, ордон дотор намууд Монголыг удирдаж байна гэж би одоо бодохоо больсон. Намуудыг бүлэглэлүүд удирддаг болсон. Олон банктай бүлэглэл, Эрдэнэтийг дээрэмдэж авсан бүлэглэл, Хөтөл Багануурыг дээрэмдэж авсан бүлэглэл, санхүүгийн мөлжлөг хийдэг бүлэглэл биднийг удирддаг болоод удаж байгаа.

Одоо нам ийм шийдвэр гаргасан, манай бүлэг ийм шийдвэр гаргасан гэж үнэн худлаа ярихаа больё. Би бол бүлэглэлийн гишүүн биш. Би бүлгийн гишүүн. Тийм учраас бүлгээ төлөөлж үгээ хэлж байгаа юм. АН-ын гишүүн бол шударга ёсны талд зогсох ёстой. АН-ын гишүүн бол ард түмнийхээ талд зогсох ёстой. АН-ын гишүүн бол бүлэглэлийн эсрэг МАНАН-гийн эсрэг зогсох ёстой гэж би боддог. Ийм учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ гэдэг үг надад их таалагдаж байгаа юм. Монголын төрийн идээ бээрийг шахна гэж та зоригтой хэлж чадаад байгаа юм. Энэ надад их таалагдаж байгаа. Энэ утгаар чинь би танай Засгийн газрыг дэмжих талдаа байгаа гэдгээ хэлье.

Ер нь энэ шуналын туламнуудын байгуулсан шударга бусын хонгилыг нураах цаг бол үнэхээр болсон. МАНАНЖСАН, МАФИЦСАН улстөрийн тогтолцоог устгах цаг болсон. Эдийн засгийн утгаараа бол монополжсон, мөлжлөгийн санхүүгийн тогтолцоог устгах цаг болсон. Энийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хийж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Ард түмэн шударга ёс, хуульт ёсыг л хүсч байнаа. Хулгайч нараас Монголын төрийг чөлөөлж өгөөч гэж хүсч байна. Би АН-ын , сөрөг хүчний хувьд  таны Засгийн газрыг түлхэн унагамаар байна. Намын сонирхлоор нь түлхэн унагамаар байна. Гэхдээ таны эхлүүлсэн шударга ёсыг бол дэмжинэ гэдгээ шуудхан хэлье. Хууль хяналтын байгууллагуудыг хулгайч,луйварчин,мафын гараас чөлөөлж өгөөчээ гэж би таниас хүсмээр байна. Үнэхээр шүүх ажиллахаа больсон. Прокурор ажиллахаа болилоо. АТГ ажлаа хийж чадахаа болилоо. Зөвхөн улстөрийн захиалга биелүүлдэг боллоо. Энийг өөрчлөхийн тулд монголчууд босч байгаа юма. Гурван сая МОНГОЛ таныг дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. 30 гэр бүл таны эсрэг байгаа гэдгийг би бас мэдэж байна. Өнөөдөр 3 сая Монгол ялах нуу 3 гэр бүл ялах уу гэдгийг харъя. Бүлэг ялах уу? Бүлэглэлийнхэн ялах уу гэдгийг харъя гэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан