“Буянт Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орно
2018/12/04
Share |

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2018.12.04) “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа.

Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдол ирүүлсний дагуу өнгөрсөн хавар ажлын хэсэг байгуулан, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр  тууштай ажиллаж байгаа юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байна.

Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй тус байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.

Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн мэдээлэлдээ 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.  Тэрбээр мөн 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэв.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байр бөгөөд урд өмнөх ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөхгүйгээр барьсан санал, гомдол иргэдээс гаргасантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг давтахгүй байх шаардлага тавьж ажилласны үр дүнд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаад цогцоор шийдсэн байна.

Цаашид хямд өртөгтэй, чанартай, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтэд тулгуурлан төрийн  болон хувийн хэвшлүүд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх талаар энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг албан тушаалтнуудтай санал солилцсон юм.

Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн тохиолдолд зээлд хамрагдан, тухайн орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд, өөрийн өртгийг нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах зэрэг  агуулгаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журамд өөрчлөлт оруулах чиглэлээр Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл болгосон ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр санал оруулахад бэлэн болж байгааг танилцууллаа. Мөн “Бармон” ХХК тодорхой хугацаанд түрээслэнгээ, тухайн орон сууцаа өмчлөлдөө шилжүүлж авах нөхцөлтэй орон сууцнуудыг барьж, ашиглалтад оруулж байгаа талаар хөндөн ярисан юм.

“Буянт Ухаа 2” хорооллын энэхүү 972 орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа урд өмнөх шигээ сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” хэмээв.

“Буянт Ухаа 2” хороололд ийнхүү ажилласныхаа дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, Хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагууд хамтран, нэг зүгт харж ажилласнаар “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болсон болон цаашид хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах боломж нөхцөл бүрдсэн  байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид энэ амжилтаа бататгаж ажиллахыг тэрбээр захилаа.

Дашрамд дурьдахад, 2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна. Үүнээс 500 гаруй өрх айл л зохих журмын  дагуу орсон судалгаа гарч буй учир цаашид зорилтот бүлгийн айл өрхийг хамруулах талаар асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд Өргөдлийн байнгын хорооноос тавьж байгаа юм.

Эх сурвалж: www.parliament.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан