Монгол улсад МАН-ын эв нэгдэл эдийн засгийн өсөлтөөс ч илүү хэрэгтэй болно
2018/12/05
Share |

Ингэж хэлэх үндэс бий. Нэг нам дангаараа шахам УИХ-ыг бүрдүүлж байгаа үед, УИХ дахь сөрөг хүчний бүлэг тарах дээрээ тулчихсан байхад бүр ч учиртай. Одоо л улс оронд хэрэгтэй тодорхой зарчмын шийдвэрүүд гардаг цаг мөн. Дан ялангуяа төрийн албыг сойсон морь шиг шуурхай ажиллагаатай, илүү дутуу юмгүй болгох хэрэгтэй байна. Үүнийг бол нэг тал үнэмлэхүй дангаараа засаг барьж байж л хийнэ. Яахав, наана нь Ерөнхий сайдад нам доторх асуудлаа цэгцлэх шаардлага байгаа байх. Төрийг цэвэрлэе гэвэл намаасаа эхлэх нь дамжиггүй. Сая болж өнгөрсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал наана аа ЖДҮ энэ тэрээр халхлагдаад өнгөрлөө. Цаад талд МАНАН хэмээх бүлэглэл байна гээд гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлээд байсан. Тийм юм байгааг бол монголчууд цөмөөрөө мэдэж байгаа. Төрийн албанаас хөлжсөн, мөнгөжсөн, өндөр албан тушаалуудыг ээлж дараалан барьсан хүмүүс байсаар байтал улс орон уруудан доройтоогүй юм гэхэд урагшлан хөгжөөгүй нь олон нийтийн бухимдал төрүүлж байгаа юм. Төрийн албыг төрлийн, танилын алба болгодог, улсын нүүрээр босгосон бондоос дэлсдэг, олон улсын хурал зөвлөгөөн хийсэн ч хэчнээн тэрбумаар нь өөрсөддөө унагаад авчихдаг, улсын үйлдвэрийг, орд газруудыг хууль зөрчөөд хувийн байгууллагад өгчихдөг хүмүүсийг дээрээ залсан улс болжээ. Тийм болохоор Ерөнхий сайдыг иргэд дэмжих шиг боллоо. Одоо энэ итгэлийн эрчин дээр, намдаа бас дийлэнхийн дэмжлэгийг авч чадаж байгаа үедээ алгуурлалгүй тэр цэвэрлэгээндээ орсон нь дээр. У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болсон ч танхимдаа эсрэг саналтай сайдтай, УИХ, нийслэлд нөлөөгүй шахам байсан нь үнэн ш дээ. Энэ барьцаанаас төрөө салгаж, нэгэн гараар удирдах шаардлага бий. Гэхдээ цэвэрлэнэ гэхээр нэг их айхтар эрчимтэй, эвлэрэхгүй тэмцэл биш ээ. Элс, будааг нь шигших юм бол байх. Цахим орчинд хандсан үнэн худал нь үл мэдэгдэх түмэн давалгаанаас болоод бараг дайн хийхдээ тулсан мэт ойлголт төрчих шиг боллоо. Намаасаа гаргах ёстойг нь гаргаж, бас эвлэрэх ёстой хүмүүстэйгээ эвлэрэх л учиртай. Юу юугүй хоёр хуваагдаад тэр чигээрээ тусдаа нам болчихно гэж байхгүй. Эрүүл солиотой нь мэдэгдэхгүй мөрийн хөтөлбөр, чиглэлтэй парламентын гадуурх нам, хөдөлгөөнүүдэд итгэл үзүүлэхгүйгээс хойш арвин туршлагатай улс төрийн ууган хүчнээ засаад явья гэж байгаа юм байна гэж ойлгох нь зөв байх.

Шударга бусын хонгилтой тэмцэнэ, МАНАН-г нураана гэдгээ илэрхийлээд байгаа У.Хүрэлсүх сайдыг ямар огцом, цочмог хүн бэ гэдгийг сүүлд байнгын хороо, чуулганы хуралдаанаас харлаа. Энэ шинэчлэл хийхэд хэрэгтэй чанар мөн боловч хэтрүүлэх юм бол намынхаа гэмгүй гишүүдээ, төөрөлдсөн заримаас нь ч ширвэчихэж магадгүй юм. Тэгвэл гишүүд нь дайжиж, нам нь эзгүйрнэ. Тэгэхээр түүний тэмцэлд баттай түшиг болохын зэрэгцээ хожим эвийн гогцоог авчирч өгөх хүн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болов уу. Тиймээс ч түүнийг онилсон элдэв хатгалга сая бишгүй явлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн ч Ерөнхий сайдын гарыг мухарлахын тулд Д.Амарбаясгаланг зайлуулах ёстой гэж үзсэн нь дамжиггүй. Цаашдаа ч оролдоно. Уг нь эрх баригч намын гал тогоог барихад яг тохирсон зан чанар Д.Амарбаясгаланд бий. Түүнийг намдаа ингэж хүндлэгдэж, генсек хүртэл дэвшихэд нь нөлөөлсөн зүйл бол ерөөсөө л аядуу, бусдын эвийг олж чаддаг нь юм. Үүнийг тал засалгүй намынх нь олон гишүүд ярьдаг болохоор нь хэлж байна. Цаашид хагарч эвдэрсэн нам эмхэндээ ороход эв зүйг нь олоод явж чадна. Нэг үгээр зоримог У.Хүрэлсүх, аядуу Д.Амарбаясгалангийн хоршил МАН-д тустай.

Тиймээс ч сая Засгийн газар огцруулах асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд МАН-ын генсек ЖДҮ авсан гээд баахан шуугиулав. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой яригдаад эхэлбэл өөр асуудал. Гэтэл нам гэдэг бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа Д.Амарбаясгалангийн ах нарынх нь компани зээл авч хонины ферм, тэжээлийн үйлдвэр байгуулсныг нь шууд буруутгаж, хариуцлага тооцох үндэслэл болохгүй. Засгийн газрыг огцруулах асуудал нэг талдаа гарч хөлсний сэтгэгдэлчдийн гар жаахан амраад нам гүм байгаа дээр үүнийг хэлээд авья гэж бодсон юм. Энэ нам мөнхөд хуваагдалтай явахгүй. Нам дотроо удтал бугшсан хүмүүс нь нөлөөгөө алдана. 2020 он ч тулна. Түүнээс өмнө үнэмлэхүй олонхоороо байгаа дээрээ шийдэх асуудал их байна. Улс оронд юу эс тулгамдаад байгаа билээ. Сахилга хариуцлага, шударга ёсноос гадна баталгаатай ажлын байр, үйлдвэрлэл, эрүүл аюулгүй орчин, цалин хөлсний сэтгэлд хүрсэн үнэлэмж, дотооддоо нэрсэн шатахуун гээд хөвөрнө. МАН дотроо эв нэгдэлтэй болох нь эдийн засгийн өсөлтөөс ч чухал байна гэж хэлсний учир, энэ. Улс орны эрх ашгийг бодоод тэр эв нэгдлийг өнөөдөр биш гэхэд хэн нэгэн, хэзээ нэгтээ зангидах л ёстой.

О.Балдан-очир

www.24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(66.181.177.131)
MAN g uimuulegch AMARBAYASGALAN HKURELSUKHIIN ebeen tetgech geed uldsen uu
2018-12-05 17:00:21
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан