Өнөөдөр ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхээ эдэлж байна
2018/12/27
Share |

Нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан. Энэ нэгдлээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна гэдгийг Т.Аюурсайхан нарын таван гишүүн мэдэгдэж байсан юм.

Өнөөдөр тэд Сүбаатарын талбайд тайван жагсаалаа эхлүүллээ. Одоогийн байдлаар төв талбайд 25 мянга гаруй иргэд цугласан гэсэн мэдээлэл байна. Энэхүү жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага татаж,хамгаалалт гарчээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, цүнх савандаа элдэв төрлийн тэсэрч дэлбэрлэх хэрэгсэл авч орж буй эсэхийг шалгаж оруулж харагдлаа.

Жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: МАНАН бол төрөөс дээгүүр, намаас дээгүүр байна. 

МАНАН чонотой нийлсэн нохой шиг болжээ. Үүнийг унагаах цаг болсон.

Хэдэн жилийн өмнө монголчууд отго жинс ялгалгүй нэгдэж, манжийн дэглэмийг устгасан. Хэдхэн жилийн өмнө олуулаа нэгдэж, социализмыг унагааж байлаа. Монголчуудаа, нэгдэн нягтарцгаая. Монголчуудыг хагалан бутаргах зорилго МАНАН-д их бий. Нэгдсэн монгол ялна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна гэж Үндсэн хуульд заасан. Нийгэм, бизнес, төрд шургалсан МАНАН-г унагаах цаг болсон. Өнөөдөр ард түмэн төрийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхээ эдэлж байна.

Өнгөтэй өөдтэй бүх баялгийг МАНАН бүлэглэл авч, иргэд нь хоосон, газар нь хоосон болох ийм нөхцөл байдал руу явахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй.

МАНАН бүлэглэл булхайгаа хууль шүүхийн байгууллагад шургуулан гар, хөлөөрөө дамжуулан нууж байна.

Утаа, иргэдийн ядуурал, тэгш бус байдал бүгд М.Энхболдыг Улаанбаатар хотын дарга байхаас нь эхлэлтэй гэж үзэж байна.

Жагсаалаас үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ хүмүүс бүгд өөрсдийн итгэл үнэмшлээрээ цугласан. Зөвхөн Улаанбаатар хотоос биш Дархан, Эрдэнэтээс ч ирсэн. Өнөөдөр бид тайван жагсаал хийж байгаа. Цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн өдөөн хатгалгаас сэргийлж байна.

 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -30 хэмийн хүйтэнд монголчуудыг ингэж олуулаа цуглахгүй гэж дарга бодсон. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. 

Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна.

М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна.

Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” гэв. Ингээд нэр бүхий УИХ-ын гишүүд Төрийн ордонд орж УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлээд эргэн жагсаалдаа нэгдэхээр болов.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан