“Гацуурт”-ын Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг НПГ-ынхан хэрхэх бол
2019/01/08
Share |

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авсан нь өндөр түвшний авлигын тод илрэл болоод буй. Энэ сангийн үйл ажиллагаатай холбоотой дуулиан өнөө хэр үргэлжилж, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж байгаа. ХХААХҮЯ-нд харьяалах энэ сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) хэмээх "саалийн үнээ"-ний хөрөнгийн зарцуулалтыг ч холбогдох байгууллагаас бас шалгаж эхэлсэн. Энэ асуудал ЖДҮХС-гийн дуулианд дарагдан олны анхааралд төдийлөн өртөхгүй байгаа бололтой.

Уг нь өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр олон нийтийн сүлжээ, твитер хуудсандаа malina гэх хаягтай бүсгүй

"Гацуурт"-ын Чинбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшуулалд хоёр тэрбум гаруй төгрөг авахдаа "Хангай миллс" гурилын үйлдвэрт будаа өгсөн гэсэн боловч тэр үйлдвэр нь будаа нийлүүлээгүй гээд шүүхэд өгч Эрүүгийн цагдаа шалгаж байгаа"

хэмээн жиргэсэн байв. Бас мэдээллийн "Newspress.mn" цахим хуудсанд "Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ" гэсэн мэдээ гарсан юм.

Хариуд нь "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат

"Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг ч төгрөг аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно"

хэмээн жиргэсэн байв. Цагдаа, шүүхэд ч дээрх цахим хуудсыг шалгуулахаар өгчээ. Улмаар уг цахим хуудсыг 20 сая төгрөгөөр торгох саналаа хэрэг бүртгэгч нь гаргаж, прокурор саналыг нь хүлээн авч шийдвэрлэсэн гэнэ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр "shuurkhai.mn"цахим хуудсанд biduuchlahgui.wordpress.com гэх хаягаас эх сурвалж болгон "Гацууртын Чинбат ЖДҮХС-гаас том төрийн санг хоосолжээ" гэсэн мэдээлэл цацагдаж, түүнд "Гацуурт" болон түүний харьяа компанийн хувьд Монголд хамгийн том буюу 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдгийг дээр өгүүлсэн. Тиймдээ ч дан ганц "Гацуурт" гэлтгүй "Торгон үр", "Сэлэнгийн тариалан", "Скрин", "Сэлэнгэ тос" "Монгол ногоо" зэрэг өөрийн 40 гаруй охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн хугацаанд төрөөс нийт 35тэрбум төгрөгийн дэмжлэг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна. Мөн 11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-д тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхдээ НӨАТ-ын болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр "Гацуурт" хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ бол наад захын дэмжлэг" хэмээн бичсэн байв. Харин "Гацуурт" компанийнхан үүний эсрэг "Нэр хаяг, хариуцах эзэнгүй хуурамч сайтаар манай компанийн болон ерөнхий захирал Л.Чинбатыг захиалга, зорилготойгоор гүтгэж, илт худал мэдээлэл тарааж байгаа дээрх сайтыг, холбогдох этгээдийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд гомдол гарган шалгуулж байгаа. МАН-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нь Хууль зүйн дэд сайд байхдаа тус компанийн эсрэг Л.Чинбат "ТЭДС-гийн урамшууллын талыг авчээ" гэх гүтгэлэг цахим орчимд тарааж байсныг хууль хяналтын байгууллага илт худал гүтгэлэг болохыг тогтоож, холбогдох этгээдэд хариуцлага тооцсон. Энэ удаа ч гэсэн Монгол Улсад бүртгэлгүй, эзэн, хаяг нь тодорхой бус, хуурамч biduuchlahgui.wordpress.com гэх сайтаар тараасан дээрх илт худал гүтгэлгийг цахим орчимд идэвхтэй тарааж байгаад манай компани харамсаж байгаа бөгөөд дахин манай компанийн эсрэг худал гүтгэлэг тараахгүй байхыг таниас хүсэж байна. "Гацуурт" компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар төлөгчдийн, төсвийн мөнгөнөөс хууль бусаар нэг ч төгрөг авч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн мэдэгдэл өчигдөр гаргасан байв.

Энэ бүхний хэн нь үнэн, хэн нь ташаа мэдээлэл цацаж буйг цаг хугацаа тодорхой болгох биз. Юутай ч "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгаж буй юм билээ. Түүний гэм буруутай, эсэхийг шүүх л эцэслэн тогтоох учиртай. Шаардлагатай бол хэнийг ч хуулийн байгууллага шалгадаг шүү дээ.

"ХАНГАЙ МИЛЛС"-Д НИЙЛҮҮЛЭЭГҮЙ 25 МЯНГА ШАХАМ ТН БУУДАЙН УРАМШУУЛАЛД ТЭДС-ГААС 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН ГЭВ ҮҮ

ЭЦА-ны мөрдөгчид "Гацуурт" болон түүний охин компаниудын санхүүгийн бичиг баримтыг шалгаад, ТЭДС-гаас их хэмжээний урамшуулал авсан ч буудайгаа дутуу нийлүүлсэн байж болзошгүй гэж үзэн, яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлжээ. Гэвч нэлээд хугацаа өнгөрсөн ч НПГ-ынхан ямар нэг шийдвэр гаргаагүй байгааг хууль сахиулах байгууллагынхан болон прокурорын эх сурвалжууд хэлэв.

Мөрдөгчид "Гацуурт" компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг шалгахад гурил үйлдвэрлэгч "Хангай миллс" ХХК-тай 45 221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Гэвч бодит гүйцэтгэлээрээ 20 309 тн буудай нийлүүлж, 1.7тэрбум төгрөгийн урамшуулал авах байсан хэмээн цагдаагийнхан дүгнэж, ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж мөрдөгч, шинжээчид үзжээ. Мөрдөгчид ийм тооцоо гаргахдаа ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийнхнээр энэ оны наймдугаар сард дүгнэлт гаргуулсан юм байна. Түүнд "Гацуурт" болон түүний салбар компаниудаас 2012-2017 онд улсад нийт 116,418.15 тн улаан буудай нийлүүлжээ. Үүний урамшуулалд 8 287 684 700 төгрөг тооцогдоно. ТЭДС-гаас 2012-2017 онд авсан улаан буудайн урамшууллын дүн болох Төрийн сангийн шилжүүлгээр хийсэн нийт 123,172.12 тн буудайнд ногдох 10 359 451 850 төгрөгөөс "Гацуурт" улсад нийлүүлсэн компанийн улсад нийлүүлсэн буудайг хасаж тооцоход 2 071 767 150төгрөгийн зөрүү гарч байна" гэсэн байна.

Мөн аудитын шалгалтаар 2013-2014 онд "Гацуурт", түүний харьяа компаниуд "Хангай миллс"-д 55 221 тн улаан буудай нийлүүлэхээр гэрээ хийж, 3 919 970 000 төгрөгийн урамшуулал ТЭДС-гаас авсан. Гэвч 9124 тн буудай нийлүүлж, 902 131 600 төгрөгийн урамшуулал авахаар байгаа гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, ТЭДС-гаас 36 096 тн буудайн урамшуулал гурван тэрбум гаруйн төгрөг илүү авсан гэж аудитын байгууллага үзсэн гэнэ.

Бидний авсан мэдээллээр "Гацуурт" компанийн өмгөөлөх багийнхан шинжээчдийн болон аудитын дүгнэлтийг үл зөвшөөрч, дахин шинжээч томилуулсан аж. 2-3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр зарим тоо баримт өөрчлөгдөж, дангаараа гаргасан дүгнэлтийн цөөнгүй хэсэг нь алдаатай гарсан гэж үзсэн сурагтай.

ХХААХҮ-ийн болон Сангийн сайд хамтран 24/34 тоот тушаалаар Хүнсний буудайнд урамшуулал олгох журам 2010 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан. Уг журамд зааснаар дотоодын гурилын үйлдвэрүүд ТЭДС болон Улсын нөөцийн газарт MNS-97-2007 стандартын шаардлага хангасан хүнсний буудай нийлүүлсэн, буудай үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд, байгууллагууд хэрхэн хамрагдах, нийлүүлсэн буудайн тн тутамд олгох урамшуулал, урамшууллын хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулсан байдаг. Түүнд зааснаар буудай үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэрүүд, ТЭДС, Улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгохоор журамласан. Үүнийг зөрчсөн байж болзошгүй гэж ЭЦА-ныхан үзэж яллагдагчаар татах саналаа НПГ-т хүргүүлсэн юм байна.

"ГАЦУУРТ" БУС, "ОХИН" КОМПАНИЙН ЗАХИРАЛ ГЭДГЭЭР НЬ ЦАГДАА ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ

"Хангай миллс" болон "Гацуурт"-ын салбар компаниудын хооронд өр авлага байдаг бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эхлээд Улсын дээд шүүх хүртэл заргалдсаар явдаг юм билээ.

"Хангай миллс" компанийн захирал Л.Ганбатаас зарим зүйлийг тодруулахаар хандахад "Гацуурт" компанийн захирал Л.Чинбаттай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ "Гацуурт" компаниар нь бус, нэг "охин" компанийнх нь захирал гэж хэрэг нээсэн байгаа. Манайд 20 000 тн буудай нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан ч түүнийгээ өгдөггүй, тэгсэн атлаа уг гэрээгээ ашиглаад урамшуулал хүртсэн. Хоёр тэрбум гаруй төгрөгийн буудай манайд дутуу нийлүүлсэн гэсэн үндэслэлээр бид гомдол гаргаад байгаа. Түүнээс гадна дахиад тэрбум гаруй төгрөгийн асуудал бий. Цагдаад биднийг хандахад "Гацуурт"-ын охин компаниараа дамжуулж иргэний хэрэгт намайг гүтгэж нэхэмжлэл гаргадаг юм. Бид санамсаргүй энэ хүнтэй 2-3 жил харилцаж, ийм байдалд хүрээд байна. Сүүлийн үед "Гацуурт" болон түүний салбар компаниудаас нь буудай авдаг гурилын үйлдвэр цөөрч байгаа гэхэд хилсдэхгүй. Хүний итгэл дээр тоглож, биднийг хохироосон. Би хүн гүтгэхгүй, шударгаар л хөдөлмөр эрхэлдэг. Төрийн 2-3 тэрбум төгрөг луйвардсан хүнд Хөдөлмөрийн баатар цол олгосонд би гайхаад байдаг юм. Бидний гомдлыг цагдаагийн байгууллага шалгахгүй нэлээд удаж, бүтэн хоёр жил өнгөрч, дөрвөн ч мөрдөгч солигдоод байна. Цагдаагийнхан аудитын дүгнэлт гаргуулах мөнгө байхгүй гэхээр нь би тэр дүгнэлтийн төлбөрийг төлсөн" гэж ярилаа. 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Гацуурт" компанийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандоржийн 9910... дугаарын утсаар холбогдсон ч утсаа сольсон, Монголын өмгөөлөгчдийн холбооны цахим хуудсанд бүртгэлтэй албан тасалгааных нь дугаар ашиглалтад байсангүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан