Г.Даваажаргал: Агаарын чанарын индексийг тохирлын гэрчилгээтэй гар багажаар хэмжих ёстой
2019/01/09
Share |
Агаарын чанарыг ямар тоног төхөөрөмжөөр хэмждэг, яагаад тухайн байгууллагын мэдээлэл иргэдийн төхөөрөмжийн заалтаас зөрүүтэй байгаа талаар Нийслэлийн агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалаас тодрууллаа.

-Манай улс агаарын чанар хэмжихэд аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар стандартын тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?
-Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газарт 2008 онд Германы техникийн хамтын ажиллагааны “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 4 суурин автомат станц нийлүүлэгдсэн. Эдгээр нь ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэгч орны стандартуудад нийцсэн тоног төхөөрөмжүүд. Агаар дахь химийн найрлагуудыг хэмжигч тоног төхөөрөмж бол Япон Улсын Хорибо брэндийн багажууд, тоос тоосонцор хэмжигч багаж нь Герман Улсын Гримм маркийн багаж юм.
“Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж, 2009 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын төсөл хэрэгжсэн. Агаарын бохирдол бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, боловсон хүчний үйл ажиллагааг сайжруулах хяналтын чиглэлээр энэ төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Японы олон талын зөвлөх инженерүүд манай улсад ирж ажиллаж байгаа.
Тухайн зөвлөхүүдтэй хамтран сүүлийн 10 орчим жил суурин станцуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Манай байгууллага сүүлийн жилүүдэд суурийн станцуудынхаа Хорибо 360 багажуудыг Хорибо 370 багажаар сольж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн. Мөн дээрээс нь тоос, тоосонцор хэмжих багажуудыг бүрэн шинэчилсэн.
Одоогоор манай байгууллагын 5 суурин станцад ашиглагдаж байгаа Grimm-180, Horiba APNA-370, APSA-3708 АРСА-370, АРОА- 370 гэх мэт тоног төхөөрөмжүүд орчин үед дэлхийн бусад улс оронд ашиглаж байгаа шинэ технологи юм.

-Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа ямар байдаг вэ?
-Багаж бүр ашиглалтын горим, ажиллах нөхцөл өөр өөр байдаг. Эдгээр багаж суурин станц дотроо 18-22 градусын температурт тогтмол ажиллаж байх ёстой. Тухайн багажийн эд ангиудыг ямар хугацаанд сольж, шинэчлэх, цэвэрлэх зэрэг мэдээллийг бүгдийг нь багтаасан зөвлөгөө, гарын авлага байдаг. Тоног төхөөрөмжүүд бүрэн автомат учир гэмтэл, доголдол гарсан үед өөрөө сигнал өгч тухайн мэдээллийн дагуу зөвлөмж гарын авлага ашиглаж бүх урсгал засваруудыг цаг тухайн үед нь хийж гүйцэтгэдэг.

-Урсгал засварт жилд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Багаж, тоног төхөөрөмжийн хувьд өндөр өртөгтэй. Үүнийгээ дагаад сэлбэг, хэрэгсэл нь үнэтэй байдаг. Дунджаар жилд 40 орчим сая төгрөг урсгал засварт ордог. Тухайн тоног төхөөрөмж нийлүүлсэн үйлдвэрт хандаж захиалан авдаг.

-Эдгээр станцын дамжуулсан агаарын чанарын мэдээг иргэдэд хүргэх самбарууд болон гар утасны аппликэйшн ажиллаж байгаа. Эдгээр станцын дамжуулж буй агаарын чанарын үзүүлэлт иргэдийн хэмжилтээс гарсан тоон үзүүлэлттэй маш хол зөрүүтэй гарч буй. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Ерөнхийдөө сүүлийн үед иргэд жижиг гар багаж ашиглаж, тухайн орчны агаарын чанарыг хэмжиж иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх байдал олширсон. Ер нь бол харьцуулах бодомжгүй хоёр багаж, харьцуулах боломжгүй дата мэдээллүүдийг л харьцуулаад байна. Тэгэхээр тухайн гар багаж болон эдгээр станцын үйл ажиллагаа хэлбэр хэмжээ, хүчин чадал, ажиллах зарчим гэх мэт бусад үзүүлэлтээрээ тэнгэр газар шиг ялгаатай.

Манай байгууллага нь тоног төхөөрөмжүүддээ зориулалтын стандарт газраар тохиргоо хийж бүх хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гар багаж, тоног төхөөрөмж бүр тохирлын гэрчилгээтэй байдаг. Агаарын чанарыг хэмжиж буй иргэд, байгууллагууд маань хэмжилтийнхээ үед тухайн гэрчилгээг тоног төхөөрөмжийнхөө хажууд ил тод харуулах хэрэгтэй.
Иргэдийн хэрэглэж байгаа жижиг багаж нь гар утасны хэмжээтэй байгаа бол манай суурин станцуудын нэг үзүүлэлтийг хянах багаж нь л гэхэд энгийн процессороос том хэмжээтэй байх жишээтэй. Мөн суурин автомат харуулууд болон тухайн гар багаж хэмжих давтамжийн хувьд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, гар багаж асаагаад тухайн орчны, тухайн үеийн агаарын чанарыг хэмжиж байгаа бол суурин автомат тоног төхөөрөмж нь 30 минутын давтамжтайгаар хэмжилт хийж тухайн дүн мэдээ өөрчлөгдөж байдаг.
Тухайн суурин харуулын дотор байгаа багажин дээр ямар зааж байгаа гэдгээр бус хэмжилтийг 30 минутын давтамжтай цуглуулж тухайн үзүүлэлтийг дундажлаад индексээрээ хөрвүүлж байж мэдээлэл хүргэдэг. Иргэд маань тухайн утгуудыг шууд харьцуулж үзээд өөр байна гэсэн дүгнэлтэд хүрч, ташаа мэдээлэл бий болгосноор эргэлзээнд оруулаад байгаа юм. Хоёр өөр үзүүлэлтийг харьцуулж байгаа нь тохиромжгүй зүйл юм. Манай байгууллагын хувьд үнэн бодит мэдээ мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж байна.

-Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн зүгээс ямар оролцоо хамгийн чухал байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар хуралдаж 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Нэгэнт тогтмол хэрэглэдэг түүхий нүүрсний хэрэглээг хориглосон тул иргэд дулааны эх үүсвэрээ шийдвэрлэх асуудалтай тулгарна. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг шийдвэрлэх олон гарц, шийдлүүдийн нэг бол цахилгаан халаагуур хэрэглэх юм. Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу 22:00 цагаас 06:00 цаг хүртэл тэглэсэн учир цахилгаан халаагуур хэрэглэх иргэд өдрийн цагаар л цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлнө. Тухайн цахилгаан халаагуурын үзүүлэлт, хүчин чадлаас хамаарч цахилгаан эрчим хүч хэрэглэх өртөг өөр, өөр байдаг ч өрхийн сард хэрэглэх түүхий нүүрсний өртгөөс хямд тусахыг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ.
 

Эх сурвалж: Үндэсний шуудан Д.Ган
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан