УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт тагнуулын хэргээр оноосон найман жилийн ялыг хэвээр үлдээлээ
2019/01/10
Share |

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жил хорих ял оногдууллаа. 

Тэрбээр, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байв. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс “маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээ, мэдээлэл яригдаж байдаг. Энэ мэдээллийг ҮАБЗ-ийн гурван том тушаалтан буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд л мэддэг юм. З.Пагмажавын хувьд Эрүүгийн хуулийн 79.1-ээр буюу улс орны нууцыг задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял сонсож байгаа нь анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний зөвлөхийн ажил эрхэлж байсан хүн Эрүүгийн хуулийн 79.1-ээр ял сонсож байгаа нь анхны тохиолдол юм.

Увс аймгийн харьяат түүнийг Тайваний тагнуулын байгууллагад ажиллаж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэх үндэслэлээр ял оноосон нь олон нийтийг цочирдууллаа. Уншигчдадаа эргэн сануулахад, З.Пагмажавд холбогдох дээрх хэргийн талаар УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2015 онд IKON.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тагнуулынхан, таны зөвлөхийг шалгах шаардлагатай байна. Энэ тантай болон таны хийж байгаа ажилтай ямар ч холбоогүй. Таны зөвлөхийн ажлын бус цагаараа, хувиараа хийж байсан ажилтай холбоотой асуудал. Тийм учраас бид нар шалгах шаардлагатай байна, ажлаас нь чөлөөлж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан. Би хүсэлтийг ёсоор болгож үнэн зөвийг олж шалгах ажилд нь хүндэтгэлтэй хандсан. 

Гэхдээ 79.1 гэдэг хуулийн заалт бол маш бүрхэг заалт. Нууцын хууль гэдэг чинь олон улсын хэмжээнд маш олон ангилалтай зүйл байдаг юм. Маш нууц, нууц, тодорхой хүрээнд хаалттай гэх мэт. Хариуцлагын заалт нь өөрөө тодорхой байх ёстой. Нэг бүхэл хайрцагт хийгээд нэг бүхэл өгүүлбэрээр оноож байгаад ял оноодог зүйл байж болохгүй гэж бодож байна. Эх орноо худалдах хэмжээний айхавтар том мэдээлэл худалддаг байсан бол эрх биш хажууд нь ажиллаж байгаа хүний хувьд мэдрэх байсан. Тэр айлын амьдралыг хараад үзэхээр нэг өрөө байртай, байрны зээлтэй хоёр хүүхэдтэй амьдралаа авч явах гээд зүтгэж байгаа залуу гэр бүл. 

Миний нүдэн дээр мөнгө төгрөг цацаад, хэрэглээд байгаа зүйл ерөөсөө харагддаггүй байсан. Юу болчихов оо, гэж асуухад амьдралдаа нэмэр болох үүднээс хувиараа орчуулга хийсэн л гэж хэлдэг. Цаад улсууд нь ямар хүмүүс болохыг мэдэхгүй гэдэг. 

Манайхан болохоор, Батчимэг яагаад хажууд нь тагнуул байхад мэддэггүй юм гээд байгаа юм. Би тэр хүнд нууц материал, бичиг баримт хадгалуулаад хуваалцаад байдаг байсан бол өөр хэрэг. Ямар ч тийм юм байхгүй. Энэ асуудал үнэхээр ард иргэдийг цочирдуулж байгаа. Өөрөө ч, ар гэрийнхэн нь ч маш их цочролд орсон байсан. Хоёр хүүхэд нь байна” хэмээн ярьж байжээ.

Харин З.Пагмажавын талаар түүний нөхөр н.Жаргалтөгс 2015 онд Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хань ийм хэрэг хийх хүн биш. Хэдийгээр Тайваньд сургууль төгссөн ч сургууль төгсөж ирснээсээ хойш ажлын шугамаар хоёр удаа л явж байсан санагдаад байна. Олон биш.

Анх ямар хэргээр байцаагдаж байгаагаа мэдэх үед хань минь жирэмсэн байсан. Ихэр байсан юм. Гэтэл цагдан хорьсноос болж хүүхдүүд минь зулбасан. Эхнэрт минь ял шийтгэл өглөө гэдгийг хэвлэл мэдээллээр зарласнаас хойш охин, хүү хоёр минь хичээлдээ явах дургүй болсон. Манай хүн УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй (гишүүн асан) Стратеги судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан. Сүүлд гишүүн болоход нь зөвлөхөөр нь ажилласан” хэмээн уйлан ярьж байсныг уншигчдадаа сануулъя.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан