Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд Таны хүч хэрэгтэй
2019/01/10
Share |

Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа “өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд  Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг “мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга  юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа  харуулсан юм.

Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг  эрх мэдэл, мөнгөний хүчээр худалдан авч,өөрсдийн “утсан хүүхэлдэй” мэт болгосон хүмүүс ард түмнийг цагаан цаас мэт үзэх нь аргагүй байх. Гэвч Монгол ардчилсан улс юм бол,цаашид иргэд хождог,улс хөгждөг замаар явахыг хүсвэл МАНАН гэх албан бус эрх мэдлийн эсрэг нийтээрээ нэгдэхээс өөр замгүй.Үүнийг яс махаараа ойлгосон 20 мянган хүн 27-ны өдөр ирсэнд ирээгүй хүмүүс өмнөөс нь баярлаж байгаагаа илэрхийлсээр байсан.

Өнөөдөр тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 10-нд улс орон даяар болж буй  “МАНАН-гийн эсрэг бүх ард түмний цуглаан”-д  өмнөхөөс хоёр, гурав дахин олноороо ирж байж МАНАН-гийнханд ард түмний халуун амьсгаа,хурц үгсийг мэдрүүлж чадна.

27-ны цуглааны дараа МАНАН-гийнхан ард түмэн гэж байдгийг бага боловч мэдэрсэн бол өнөөдөр ард түмнээс айх мэдрэмжийг тэдэнд өгмөөр байна. Үүний тулд олуулаа нэгдэх хэрэгтэй.Ард түмэн гэж байгаа шүү гэдгээ харуулахын тулд бүр олуулаа болж харагдах хэрэгтэй.

Хүмүүс ярьж байна.  Эл тэмцэл наанаа МАНАН-гийн толгойлогч нэг л хүнийг УИХ-ын даргаас буулгахын төлөө мэт боловч цаанаа 28 жилийн ядуурал, авлигал,утааны эсрэг тэмцэл юм шүү гэж...

Асар өргөн уудам газар нутагтай,асар их баялагтай,гуравхан сая хүнтэй байж 30-хан гэр бүлийн эрхшээлд байна гэдэг нэн гунигтай бөгөөд харамсалтай.

Тиймээс өнөөдөр л тэмцэхгүй бол, өнөөдрийн  нэг,хоёр цагаа Сүх жанжныхаа талбайд ирэхэд зориулахгүй бол үр чинь үлдэх Монголд юундаа итгэж,найдах вэ? Байгалийн баялаг, эрх мэдлийн боломжууд, төрийн албаны томилгоонууд,таны саналаа өгдөг сонгууль хүртэл цөөхөн хүний хяналтад бүрэн орсныг сүүлийн үеийн үйл явдлууд, мэдээ мэдээллүүдээс бид тодорхой харж,мэдэрч  байгаа.

Ардчилсан улсад байдаг жишгээр  ард түмэн яаж  өөрсдөдөө тэр бүх боломжуудыг буцаан авах вэ? Тэгвэл тэр боломж өнөөдөр ирж байна. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон тавын таван гишүүн ард түмнээ цуглаанд нэгдэхийг уриалж байгаа энэ боломжийг өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө ашигла. Товчхон хэлэхэд Та талбайд гарч ирж, ардчилсан орны иргэн гэдгээ мэдэр,бас мэдрүүл.

Өнөөдрийн ядуурал, авлигал,утаа бол өнгөрсөн тогтолцооны үр дагавар.Цаашдаа ядууралтайгаа,авлигалтайгаа,утаатайгаа хэвээрээ байх уу? Үгүй гэвэл та ард түмэнтэйгээ тэмцэлд нэгдээрэй гэж уриалж байна.

Ард түмэн гэж байдгийг МАНАН-гийнхан мэдрэх ёстой.Үүний  тулд та өнөөдрийн нэг,хоёр цагаа өөртөө зориулаад цуглаанд нэгдэх хэрэгтэй.

Г.Саран

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан