Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна
2019/01/10
Share |

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд болж байна.  Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн  зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш тэмцлээ зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдээд байна. Мөн тайван жагсаал дуусаад 250 орчим хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал өнөөдрийн жагсаалын төгсгөл хугацаагүй суулт хэлбэрт шилжих бөгөөд улстөрийн ямар л хурц хэлбэр байна түүнийг хийж УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг албан тушаалаас нь буулгана гэв.

МАНАН- г эсэргүүцсэн ард түмний тэмцлийн жагсаал хоёр дахь удаагаа илүү олон хүнийг хамарч, орон нутгуудаас маш олонн төлөөлөл, мөн хилийн чандад 20 гаруй улс оронд амьдарч буй иргэдийн жагсаалаар хүрээгээ тэлжээ. Тэмцэл улам бүр ширүүсч, ард түмэн туйлдаа хүрсэн гэдгийг өнөөдрийн жагсаалаас бүрэн харж болохоор байна.   

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ индэр дээрээс жагсагчдад хандан хэдэхдээ:  Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. 

УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна. Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН  дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ “ гэв.

ИРГЭДИЙН СЭТГЭГДЭЛ:   

Жагсаалд яагаад оролцох болов?

Өөрсдийнхөө төлөө л жагсаж байна шүү дээ. Улс орны байдал хүнд байна. Дээгүүрээ идэж уугаад дуусч байгаа юм байна.  МАНАН гэдэг чинь бүр хүчирхэгжээд дийлдэхгүй болжээ. Ард түмний амьдрал ядуу, бүр маш хүнд байна.  Иймд би үр хүүхдүүдийнхээ төлөө энэ тэмцэлд нэгдэхээр ирлээ.  

Та энэ жагсаалд ямар нэг хөдөлгөөн төрийн бус байгууллагаас оролцож байна уу? Хаанаас оролцож байна вэ ?

Би Төв аймгаас ирж оролцож байна. Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай улс 3,2 хон сая хүмүүсээ яаж ингэж дорой амьдруулж чадаж байна аа. Өдрөөс өдөрт ард түмэн туйлдаж,ядарч байна шүү дээ. Залуус нь цалингаас цалингийн хооронд, ахмадууд нь тэтгэвэрээрээ л арай хийн амьдарч байна. Гэтэл тэр М.Энхболд гэдэг хүн 60 тэрбум яриад, МАНАН бүлэглэл гээд бидний мэдэхгүй их өндөр дүнтэй мөнгийг хуримтлуулж, ханаж цадахгүй идэж уудаг дэндэж байна. Энэ одоо арай дэндлээ.  Шударга үнэн байх ёстой.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалыг та яагаад дэмжиж ирэв ?

Ард түмний итгэл алдарч байна. М.Энхболд өөрөө хүсэлтээрээ огцроод, жагсаалын үеэр гарч ирж үгээ хэлээд, уучлалт гуйх ёстой. Яасан ичдэггүй юм. Эхлэл нь М.Энхболд гэдэг хүнийг огцруулах. Дараагаар нь төрийн дээр гарсан ард түмнээ боддоггүй нөхдүүд өөрсдөө зайгаа тавих цаг ирнэ. Ард  түмэн үнэхээр ядуу байна. Эх орны эзэд нь бид өөрсдөө. МАНАН бүлэглэл гэдэг чинь чимээгүй монголын ард түмнийг дээрэмдэж байсан байна. Үр хүүхдүүдийнхээ төлөө,өвөг дээдсийнхээ үлдээсэн эх орон газар шороогоо бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө жагсаалд ирлээ. Цаашдаа ч энэ шударга ёсны төлөө тэмцэж буй хүмүүстээ нэгдэнэ.

Жагсаалд нэгдэж буй таны зорилго юу вэ? 

Монголын ард түмний хувь заяа үнэхээр хүнд байна. Үр хүүхэд ач зээ нар минь хэцүүдлээ. Ард түмнээ уриалж байна. Монголд шударга ёс гэдэг ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ нөхдүүдийг одоо л дарж чадахгүй бол бид дийлэхгүй болох юм байна.  Бид одоо тэмцэж эх орныхоо, баялагийнхаа эзэн байя, үр хүүхдүүддээ зөв нийгэм үлдээхийн төлөө бид тэмцэхээс өөр зам үнэхээр алга.  Ард түмнээ шударга ёсны төлөө нэгдэж, талбай дээр ирээрэй гэж уриалмаар байна.

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан