Б.Жаргалсайхан: Т.Ганболд худлаа яриагүй
2019/01/11
Share |

-“Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд зарим улстөрчтэй холбоотой баримтыг дэлгэлээ. Та улстөрчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Хууль хяналтын байгууллага удирдан ажиллаж байгаа хүн авлига авч, бусдыг рикетлэн дарамтлаж шоронд хийнэ гэдэг байж болшгүй зүйл шүү дээ. Манай хуулийн байгууллагууд ямар их ялзралтай байгаагийн нэг тод жишээ юм. Ер нь сүүлийн үед дэндүү байна. Эрдэнэтийн 49 хувийг улаан цайм Захиргааны хэргийн шүүхээр нөгөө талын нөхдүүдэд өгчихөж байна.  Хууль бус хувьчлал болсон байна, төр эргүүлж өмчөө авна гэж байхад шүүх нөгөө талд шийдчихэж байх жишээтэй. Энэ дахиад хуулийн байгууллагын ялзралыг харуулж байна. Нийгэмд  шударга ёс тогтооё гэж байгаа бол хууль тогтоох байгууллагаа шинэчлэх хэрэгтэй. Том шалгалт оруулах шаардлагатай байна.  Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдийгээ дарамталж шоронд хийж байгаад авлига авдаг тийм ёс зүй энд явж байна.   Т.Ганболд худлаа яриагүй. Шоронд гурав дөрвөн сар суусныг нь мэдэж байна. Ер нь ганц Т.Ганболд биш маш олон бизнес эрхлэгч дарамтанд орж байсан шүү дээ. Тэд одоо яаж дарамтлуулж, мөнгө өгч байснаа хэлэх хэрэгтэй.

-ТаТ.Ганболдын дэлгэсэн бүх баримт мэдээлэлтэй санал нийлж байгаа  юм байна.  Тийм үү?

-Яагаад санал нийлэхгүй гэж. Тэр хүн хариуцлагагүй мэдээлэл хийхгүй. Үнэхээр тийм зүйл болсон учраас ярьж байгаа. Маш их хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Тийм байдлаар бусдыг гүжирдэнэ ч гэж юу байх вэ.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг ярьж байсан. Та сайд байхдаа тус үйлдвэрийг улсын өмчид авах шийдвэр гаргаж байсан байх аа?

-Тийм ээ. Улсаас хөрөнгийг нь гаргаад хайгуул хийж нөөцийг нь тогтоосон хэд хэдэн орд газар манайд бий. Тухайн үедээ ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр геологи хайгуул хийж, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Төмөртэй, Хустай, Баянгол, Асгатын ордыг нээж байлаа. Тухайлбал, Асгатын мөнгөний орд бол маш чухал. Ирээдүйд бидний том үүц. Заавал өнөөдөр бид байгалийн баялгаа гаргаж, цацан үнэгүйдүүлж хувааж идэх шаардлага байхгүй. Мөнгөөр бид ирээдүйд юу хийж болох билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд мөнгөөр хийсэн аккумулятор 100 жилийн настай.  Хүнд хиймэл зүрх ч хийчихэж байна. Ирээдүйд цахилгаан эрчим хүчээр хангах нэг том эрдэс бол мөнгө юм. Гэтэл Асгатын мөнгөний ордоо хувааж аваад идэж байна. Уг нь Монросцветмент компанийн мэдэлд байсан. Гэтэл компанийг нь байхгүй болгож байгаад л авсан байгаа юм. Би тухайн үед Төмөртэй Хустай ордыг хурааж авсан. Баярцогт гэдэг нөхөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байхад нь хууль бусаар аваад хятадуудад зарчихсан байсан. Би түүнийг хурааж аваад, эргүүлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгч байлаа. Бид ордуудаа байгалийн баялгаа ард түмэн, улс орныхоо хөгжил зориулах учиртай юм. Түүнээс биш хэдэн гэр бүл хувааж авдаг байж болохгүй. Өнөөдөр ганцхан Д.Дорлигжавын асуудал биш. Эрдэнэтийн 49 хувийг хэн яаж, яах гэж хувьчилж авсан бэ. Дарханы Төмрийн үйлдвэрийг хэн, хэзээ, яах гэж авсан. Энэ нөхдүүдийг шалгах цаг нь болсон. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орны маань том үүцүүд хэн нэгний мэдэлд очиж байхад юу хийж байсан юм. Шалгах л хэрэгтэй. Энгийн ард түмний хүүхдийг шалгаад л байгаа биз дээ.

-Саяхан Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Үүнийг нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл явдал болсон гэж тайлбарласан. Та ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Тэр хүмүүст битгий хуц гэж хэлье. Монголд ганцхан эрх ашиг бий, тэр нь ард түмний эрх ашиг юм.  Хөрөнгө оруулагчид, хятадуудад хайртай юм бол тэр урд зүг рүүгээ явж амьдар. Сүүлийн 20 жилд бид монгол хүний эрх ашиг биш дандаа гадаадын нэг нөхрийн эрх ашгийг ярьлаа. Одоо залхаж байна. Монголын ард түмний эрх ашгийг хэн хамгаалах юм. Монголд хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг тийм тогтолцоо руу шилжицгээе.  Түүнээс биш төрийн эрх авангуутаа албан тушаалаараа далайлган хулгай  луйвар хийдэг тийм ёс зүйгээ зогсооцгооё. Яг бидэн шиг замаар яваад сөнөчихсөн улс орон олон бий шүү дээ. Африкийн зарим орон шиг болох гээд байгаа юм уу. Монголд ашигтай өөртөө ч ашигтай, хуулийн дагуу ажиллах тийм хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Тэд өөрсдөө л хожоод монгол хохироод үлддэг тийм хөрөнгө оруулагч хэрэггүй. Монголын хуулийг, монгол хүнийг уландаа гишгэдэг гадныхан бидэнд хэрэггүй. Бидний ёс заншлыг ойлгодог, монгол хүнийг дээдэлдэг тийм хөрөнгө оруулагч хэрэгтэй. Түүнээс биш хэдэн төгрөгтэй л бол би ингэж болно гэсэн шиг дураараа загнадаг асуудал байж болохгүй. Үүнийг ялгаж, салгах цаг болсон.

-Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх шинэчлэл эхлүүлсэн талаар ярьж байна. Үүнийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-МАН-ын нэр нь л ардынх болохоос анх Оросын большевикуудын байгуулсан коммунист нам юм шүү дээ. Тухайн үед нэг хэсэг нь хөрөнгөтний замаар явж ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр болсон. Нөгөө хэсэг нь ЗХУ-ыг дагахаар болсон. Хөрөнгөтний замаар явъя, ардчилсан нийгэм төлөвшүүлье гэж зүтгэсэн нь Данзан,  Бодоо нар юм шүү дээ. Тэд “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд буудуулж байлаа. Өнөөдөр тэдний Ардын нам юу болсон бэ гэхээр тэр үеийн тэмцэгчдийн нэрийг зээлсэн хулгайчид л болж хувирсан.  МАН одоо бидний алтан үеийн түүхийн нэрийг нь хулгай хийж авчихаад дэвслээд нулимаад байж байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан намын байгуулсан, Ю.Цэдэнбалын удирдаж явсан МАХН бол түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай нам юм. Монголыг мөхлөөс аварсан юм шүү дээ. Харин одоо МАН-д баахан хулгайч нар сууж байна. Тэд яаж улс орноо тонон дээрэмдэх вэ гэдгийг л ярьж байна. Дээр нь бүх дарга нар нь казиночид. Сингапур, Сөүл, Макаод МАН-ын дарга нар л тоглож байна.  Тэгэхээр их мөнгөтэй байна. Амьдралдаа ганц оймс хийж үзээгүй хүмүүс яаж баяжсан нь ойлгомжтой. Тэд баяжаад ард түмэн маань ядуураад л байна. Одоо сүүлдээ улстөрчид ичиж эмээхээ ч болилоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.11 № 8 (5975)

Т.БАТСАЙХАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан