Швейцарьт 10 гаруй жил амьдарсан Монгол бүсгүй бидний тухай ингэж бичжээ
2019/01/11
Share |
Европод 10 гаруй жил амьдарч байгаа О.Болдцэцэг ингэж бичсэн байна. Авах гээхийн ухаанаар авахыг нь авч хаяахыг нь хаяж уншина уу.

- Энд хаалгаар орж гарахад эмэгтэй хүнд эхлээд зам тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж сандал тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж хоол цай өгнө. Манайд эрэгтэй нь хоол цайны дээжээ хүртэж, эрэгтэй нь түрүүлж хаалгаар дайрч, эрэгтэй нь түрүүлж сандалд тухлана.

- Энд хүүхнүүд нөхөртөө зориулж гоёж, гадуур гарахдаа биед эвтэй энгийн хувцаслана. Манайд гэртээ үнсгэлжин шиг навсайж гадуур гарахдаа үлгэрийн дагина шиг гялтганана.

- Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд тансагийг цуглуулж муу амьдрана.
- Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.
- Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ.
- Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.
- Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ.
- Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна.
- Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
- Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.
- Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
- Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.
- Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.
- Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
- Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.
- Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн "хүн биш", манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана.
- Энд тэтгэвэрт гарахыг эрх чөлөө гэж харж хоббигоо хөгжүүлж хорвоогоор аялна. Манайд амьдралын төгсгөл мэт санаж хөзөр даалуу эргүүлсэн шиг, хүүхдийн хүүхдүүдийн харгалзагч хийнэ.
- Энд эцэг эх нь хүүхэддээ та нар бидэнд өргүй, бид хийх ёстойгоо хийсэн гэж ойлгуулна, манайд үхэхэд хөл хучиж, ядрахад өргөхгүй юм бол яах гэж чамайг төрүүлж ясаа цайтал зүтгэв хэмээн тунина.
- Энд эхлээд ажил хийнэ, орлоготой болно, орон байраа бэлдэнэ, дараа нь гэрлэлт, дараа нь хүүхэд гэсэн дарааллаар амьдрал эхлүүлнэ
- Манайд эхлээд хүүхэд, дараа нь гэрлэхээс аргагүй болно, дараа нь ажил олно, үлдсэн амьдралдынхаа турш орон байртай болох гэж зүтгэнэ.
- Энд шоудаж ханаад аав болно, манайд шоудаж байхдаа аав болно.
- Энд улс төр сонирходог хүн байхгүй, манайд хүн бүр улс төрч.
- Энд шаардлагатай гэж үзвэл бүгд зэрэг босно, жагссан шиг жагсаж, шаардсан шиг шаардана. Манайд амаараа алж өгнө, ачир дээрээ үлээсэн мэт үзэгдэх бараагүй алга болно. 
- Энд ажил бүтэлгүйтэж, амьдрал болохгүй байвал бурууг өөрөөсөө хайна, манайд өрөөлөөс бурууг эрж, төр засагаа хараана.
- Энд үйлчилээний газар ажилтан нь угтан авч ямар тусламж хэрэгтэйг асууна. Манайд үйлчигээний ажилтан нь олдохгүй, гай болж олоод авбал гэдсээ дүүртэл загнуулна.
- Энд барилга байгууламж барихдаа ногоон байгууламжыг нь чухалчилна, модыг нь тойруулаад засна, манайд байсан модыг нь үндсээр нь ховхолж, зүлгийг нь цементлэнэ.
- Энд худалааны төв барихдаа эхлээд зогсоолоо шийднэ, манайд эхлээд түрээсийн үнийг шийднэ.
- Энд зам барихдаа борооны ус зайлуулагч заавал хийнэ, манай зам борооноор урсана.
- Энд улс төрч улсын мөнгөөр хувийн аялал хийсэн бол огцорно, манайд ард түмний хөрөнгийг хуугаар нь туусан ч гүрийнэ, гүлдийнэ... гэх мэт.

Швейцарь оронд ирээд арав гаруй жил болоход алхам тутамдаа том жижиг олон ялгааг олж харах. Заримдаа ичих, заримдаа инээд хүрэх, заримдаа онгирох, заримдаа гутах...

Эдний бүх юм сайхан гэвэл бас худлаа: аав ээжээ асрамжын газар өгөх, арван зургаан нас хүрэнгүүт хүүхдээ гэрээсээ явахыг шаардах, найз нөхөдтэйгөө уулзахдаа "цаг авах" гэх мэт би одоо ч ойлгож хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйл цөөнгүй бий. Гэхдээ л өөрсдийгөө гаднаас нь ажиглахад иймэрхүү жижиг юм шиг хэрнээ том ялгаа байх юм аа бас... 
Энд би хөгжлийн түвшин, шашин соёлын ялгааг биш гагцхүү хүмүүсийнх нь ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, түүний ялгааг л харьцуулсан болно. 

Жич: Эх орон, ард түмнээ гутаан доромжлох гэсэн өчүүхэн ч бодол байхгүйг найзууд ойлгоно гэж найдна. Уг нь аминдаа өөрийн гэсэн үнэт зүйл, язгуур угсаа, түүх соёлоо хадгалж, чадвал эерэгээр сурталчилж явахыг хичээж буй. Өөлсөн нүдээр биш өөрийн гэж өмөөрсөн сэтгэлээр харснаа л буулгалаа.
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан