Хотын даргыг томилох хуралдааныг ирэх Лхагва гарагт товлолоо
2019/01/11
Share |

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2019.01.11 /хуралдаанаар  Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай,  Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны  Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа.

Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөснийг дурьдаад “Нийслэл хэмжээнд жилд 27.000-54.000 тонн аюултай хог хаягдал гардаг. Хог хаягдлын тухай хуульд зааснаар ийм үйлдвэр барихад  суурьшлын бүсээс тодорхой хэмжээний зайд байх ёстой гэсэн шаардлага байдаг. Эдгээр шаардлагыг хангаж байгаа тул Цагаан даваа орчимд тус байгууламжийг барих газрыг олгож өгөхийг хүслээ” гэсэн юм.

Өмнө нь Багахангай, Багануурт дүүрэгт ийм байгууламж барихаар төлөвлөсөн боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, малын бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх магадлалын улмаас нийслэл дэх хогийн цэг орчимд барихаар төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ийм чухал асуудлыг Тэргүүлэгчийн хурлаар хэлэлцүүлж байхад асуудал хариуцсан Захирагчийн ажлын албаны дарга өөрөө байдаггүй, асуудлаа ч өөрсдөө ойлгоогүй явж байгаа хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээрээ танилцуулга хийлгэдэг байдлаа болих хэрэгтэй. Цагаан давааны хогийн цэгт ийм үйлдвэр барих гэж байгаа талаараа Баянзүрх дүүргийн иргэдээс асуусан юм уу. Мөн байгаль орчинд болон иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаарх мэргэжлийн байгууллагын судалгаа тооцоо бий юу” гэж асуусан юм.

Тэргүүлэгч Б.Батнасан “Асуудлыг оруулж ирж байгаа хүмүүс нь өөрсдөө  асуудлаа ойлгоогүй байна. Миний байр суурь бол хотод ийм үйлдвэрийг бариулахгүй, энэ асуудлыг дэмжихгүй. Аль болох л иргэдээс хол аваачиж булах ёстой байтал Цагаан давааны хогийн цэгт барина гэх юм. Цагаан давааны хогийн цэг Улаанбаатарын салхины дээр байдаг. Нийслэл өдөр ирэх тутам өргөжин тэлж байгаа тохиолдолд бид нийслэл хот дотроо аюултай хог хаягдлын байгууламж барих газрыг нь олгож болохгүй” гэсэн бол Тэргүүлэгч Д.Мөнхжаргал аль төрлийн ямар ангиллын хог хаягдал булах гэж байгаа, мөн хэдэн метрт, ямар стандартын дагуу булах, хэрвээ үйлдвэр барих гэж байгаа бол ТЭЗҮ нь бий гэдгийг лавласан юм.

Тэргүүлэгчийн асуусан асуултад холбогдох албаны хүмүүс тодорхой хариулт өгч чадаагүй тул Тэргүүлэгчид асуудлыг буцаах, дахин боловсруулж оруулж ирэх, ингэхдээ  нийслэлийн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, Эрүүл мэндийн газар болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал дүгнэлтийг тусгаж дараагийн хурлаар дахин оруулж ирэх үүрэг өгч  буцаав.

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эрэмбэлэгдсэн  Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай асуудлыг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол тус дүүрэгт “Хөнгөн үйлдвэр технологийн парк” барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ. “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн  бүтээн байгуулалт 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг  шаардлагатай аж. Зарцуулах хөрөнгийн 5.05 тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Парк захиргаа технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн бүс, ноос ноолуурын үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрийн бүс, дундын эзэмшлийн бүс гэсэн таван хэсэгтэй байх ажээ.

Нийслэлийн ИТХын дарга С.Амарсайхан Багахангай дүүрэгт барихаар төлөвлөж байгаа “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэхтэй чухал ач холбогдолтой. Гэхдээ бид өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулахдаа гаргасан алдааг давтахгүйн тулд ТЭЗҮийг нягт нямбай боловсруулах ёстой.

Хурлын тэмдэглэлээр хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн хийх, барилга байгууламж, дэд бүтцийн асуудлыг яаж шийдвэрлэх гэх зэрэг олон асуудалтай холбоотой төлөвлөлтийг ТЭЗҮ-д тусгах боловсруулсан баг хамт олонд үүрэг болгоё” гэв. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх нийслэлийн ИТХын ээлжит бус VI хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт хуралдуулахаар товлож тогтоол гаргав. Мөн нийслэлийн ИТХын XXI ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны даваа гарагт хуралдахаар тогтсон тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр батлах тухай”, “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалт”, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Нийслэлийн ИТХын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан