Хятадуудад өгсөн Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй
2019/01/21
Share |

Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгээр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендэрт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй.

Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу  концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар.

Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт  нар гардсан бөгөөд  Багануурын 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станцыг концессоор барих шалгаруулалтад БНХАУ-ын   Фен Кауг групп тэнцсэн байдаг.

Ингэсэнээр Багануур холдинг лимитид компанийг  Хонг Конгд болон түүний 100 хувь  охин  компани болох Багануур Фавер компанийг Монгол улсад байгуулан концесс эзэмшигчээр бүртгүүлж гэрээ байгуулан 2015 оны 4-р сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан.

 

Үндсэндээ концессын барилгын хугацаа нь 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил гэж бодоход нийт 25 жилийн хугацаатайгаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан байна. 700МВ хүчин чадалтай цахилгаан станц түүнийг дагалдах байгууламжуудад 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэгддэг.

Хамгийн гол нь гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа Монгол улс 4,2 тэрбум кв цаг эрчим хүчийг тохирсон тарифаар худалдаж авах үүрэгтэй гэнэ. Хэрэв хэмжээндээ хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн байна. Ингэсэнээр 1 кв цахилгааныг хамгийн багадаа 9 центээр буюу 220 төгрөгөөр үг дуугүй худалдаж авах заалт оруулжээ.

Гэтэл ОХУ-аас импортоор худалдан авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60 төгрөг, 2013 онд 81,8 төгрөг байсан байна. Ийм өндөр үнээр уг цахилгааныг авч жил жилээр хятадуудад шулуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийхөн сануулав. Мөн тэд уг цахилгаан станц ашиглалтанд орсноор монголын нийт цахилгаан эрчим хүчний 60-70 хувийг хангахуйц хэмжээний станц ашиглалтанд орно. 4,3,2-р цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж улмаар хаахад хүргэж болзошгүй, 3000 орчим хүн ажилгүй болох аюултай гэсэн мэдээллийг өгөв.

Концессын гэрээний дор хятадуудын халаасыг зузаатгаж эрчим хүчийг 2 дахин үнэтэйгээр Монголд нийлүүлж нийт иргэдийн цахилгааны үнэ нэмэгдэх хэмжээнд хүрээд байна. Улмаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдал ноцтой алдагдах хэмжээнд ч хүргэж мэдэх юм. Хятадын гадаад бодлого, үзэл баримтлал, гадаадад байгаа хөрөнгө оруулалт өмчийг цэрэг зэвсэгийн хүчээр хамгаална гэсэн байдгийг санахад илүүдэхгүй. Наад зах нь цахилгааны төлбөр саатвал жишээ нь яах вэ? Хэдэн зуун мянгаараа хятад цэргүүд орж ирэх асуудалд ямар эрсдэл байж болох вэ гэхчлэн олон асуудал  байх талтай.

Эцэст нь концесс нэрийн дор ямар их мөнгийг идэж ууж, авилгал хээл хахуулд явдаг нь тодорхой болж байна. Ер нь Багануурын уурхай Эрдэнэт үйлдвэр шиг хэдхэн буруу нөхдүүдийн гарт орчихлоо хэмээн тэд хэлж байсныг тодотгоё. Мөн уг асуудалтай холбоогдуулан хууль хяналтын байгууллага шалгах үндэслэлтэй гэдгийг ч иргэний нийгмийн байгууллагууд сануулж байна.

Дашрамд сонирхуулахад уг ордын эзэн нь өнөөгийн анхаарлын түвшинд байгаа Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгддэг “Монголын зэс” компанийн захирал 27 настай Ц.Пүрэвтүвшин. Мөн Багануурын цахилгаан станцын концессын гэрээнд ялахын тулд Хятадын компанид 60 сая ам долларыг зарцуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан