Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг ирэх тавдугаар сараас тавьж эхэлнэ
2019/01/22
Share |

Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр  хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгана гэв. Нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих II зэрэглэлийн эл замыг ашиглалтад оруулснаар орчны тохижилт болон авто замын техник ашиглалтын түвшин сайжирч, нэвтрүүлэх чадвар  нэмэгдэх юм. Дашрамд дурдахад, нийслэлийн арван цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барих гэнэ.

Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хотын төсвөөс үе шаттай шийдвэрлэж буй. Ажлын хэсгийн хурлын үеэр тус паркынхан өнгөрсөн намар эхлүүлсэн авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл 80 хувьд хүрснийг мэдээлэв. Чойрын замаас эл парк хүртэлх авто замыг ирэх намар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өдгөө тэнд хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ онд паркийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, хоёр хэлхээ агаарын шугам, дэд станц барих юм байна.

Ийнхүү барилгын материалын худалдааг хотын төвөөс гаргаж, парк руу нүүлгэх ажлыг эрчимжүүлж буй ч зарим аж ахуйн нэгж өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, ажил гацааж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Алтантөгс хэллээ. Зуун айл орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд яндангийн тоог цөөрөөлж, орон сууцны хэд хэдэн барилга ашиглалтад оруулаад байгаа билээ. Гэвч зарим иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт дур мэдэн барилга барьж, үйлдвэрлэл эрхэлж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл, арван айлын газарт орон сууц барьж, агаарын бохирдлыг бууруулж байгаа боловч нэр бүхий аж ахуйн нэгжүүд түүнээс хэд дахин их утаа “үйлдвэрлэх” халаалтын зуух нэмж байна гэсэн үг. Тиймээс Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХын төлөөлөгч Ч.Гантулга холбогдох албаныханд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг даруй зогсоохыг үүрэг болгов.

Мөн Зуун айлд байнгын ажиллагаатай цэг байгуулж, барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, үр дүн, авто замын болон Налайхын паркийн бүтээн байгуулалт болон тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байхыг үүрэгдлээ. Үүнээс гадна сар шинийн баяраас өмнө Ажлын хэсгийнхнийг худалдаа эрхлэгчидтэй уулзах  үүрэг өгсөн юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан