Архангайн малчид малынхаа буяныг Нийслэлд дэлгэв
2019/01/24
Share |

Амралтын өдрүүдээр Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаагаар явлаа. Энэ жилийн  сар шинийн худалдаа өнгөрсөн жилийнхээс оролцогчдын тоогоор хавьгүй их байгаа нь анзаарагдлаа.

“П” үсгийн хэлбэрээр эгнүүлэн барьсан асруудад  Архангайн сарлагийн голдуу цагаан идээг арилжих агаад амралтын өдөр болоод ч тэр үү, хүний хөл хөдөлгөөн ихтэй байна. Харин талбайн урд талд цөөн хэдэн асарт  нэрс, аньс, чацаргана гэхчлэн хөлдөөсөн жимсний худалдаа зэрэгцэн явагдаж байв. Энд ирсэн хүн ямартай ч экологийн цэвэр бүтээгдэхүүнийг голж шилж байгаад худалдан авах боломж бол байна аа, байна.

Худалдан авагчид нь голдуу өндөр настнууд. Цагаан идээний сайн мууг энэ хүмүүс л сайн мэдэж, цензурдаж чадна. Чингэлтэй дүүргийн өндөр настан Л.Доржсүрэн “Ааруул тос амссаар байгаад  хөөрхөн божийчихлоо. Энд энэ нь амт муутай, аль эсвэл хулхи идээ байна гэх юм алга бүгд л сайхан идээ будаа байна. Харин өө хэлсэн хүнд зарим нэг  хольсон тос болон өрөм нь жаахан халанга амттай байна. Аргагүй дээ, зуны цагт хураасан өрөм ийм байхаас яахав. Хоёр тогооны өрөм 24 мянгаар авлаа. Ээзгийтэй хольсон тос кг-ыг нь 7000-аар, мэхээртэй тос 14 мянгаар бас жаахан өрөм кг-ыг 13 мянган төгрөгөөр авлаа. Боломжийн л үнэ. Тэр газраас зорьж ирсэн болохоор ийм хэмжээний үнэ байлгүй яахав” гэж байна.

Цагаан идээний  асруудын нэгэнд танилтайгаа таарлаа. Эхнэрээ дагуулчихсан цагаан сарын идээ ундаагаа бэлтгэж явна гэж байна. Хотод төрж өссөн хоёр маань нас 50 хүрээгүй,  цагаан сар гэж хөл алдаад байх хүмүүс биш юм сан. Гэвч том уут дүүрэн ааруул,  шар тос, тогооны өрөм авсан харагдана. Бас болоогүй  ундааны савтай шимийн архи гарган  амсуулж байна. “Үхрийн архи гэнэ. Гэртээ жаахан шар тос үнэртүүлээд халааж уувал эм шүү дээ” хэмээн зөвлөв.  

Энд шимийн архи литр 4000 төгрөг гээд арилжиж байна билээ. Манай хөдөөнийхэн ч цүл пал хүмүүс юм. Архиа амсуулж байгаа нь энэ гээд нэг удаагийн аяганы ихэнхээр хийгээд өгнө, ааруул амс гээд хэвийн дугуй  ааруулыг бүтнээр нь аваад өгөх жишээний.

Энэ жилийн хувьд идээ цагааны үнэ өмнөх жилүүдээс  тэгтлээ их нэмэгдээгүй байна билээ. Үндсэндээ Улаанбаатарын  хүнсний захуудын үнэтэй бараг ижил үнээр борлуулж байв. Үзэсгэлэн худалдаанд ааруул 12000-25000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй нь сүүн арруул, нэг кг нь 25 мянган төгрөг. Яагаад ийм өндөр үнэтэй байгааг нь сонирхвол 10 л сүүнээс ганц кг сүүн ааруул гаргаж авдаг,  ажиллагаа ихтэй ч амт сайтай, дан сүүгээрээ байдаг болохоор хямд үнээр худалдах арга байхгүй. Үнэндээ бид нар цагаан идээгээ л үнэлж байгаа болохоос өөрсдийн хүч хөдөлмөр, ажиллагааны зардлаа энэ үнэд огт шингээдэггүй ш дээ хэмээн учирлав.  

Сүүн ааруулаас гадна ширгээсэн аарул гээд шинэ маягийн ааруул кг-ыг нь 20 мянган төгрөгөөр худалдаж байна. Ийм ааруулыг  ээдмийг аарцтай хутгаж ширгээж хийдэг аж. Ингэж хийсэн ааруул амт бол тасархай гэмээр, барагтайд хатдаггүй, зөөлөн байдаг гэв.

Энэ жилийн  цагаан идээний үзэсгэлэн худалдаанд тавгийн оройны еэвэн хээтэй гурван  дугүй ааруул нэмэгджээ. Харахад өнгө үзэмж сайтай томоосоо жижигссэн ийм иж бүрдлийг 50 мянган төгрөгөөр эсвэл кг-ынх үнээр борлуулж байна билээ.

Монголчуудын зарим нь цагаан идээгээр шинэ сарынхаа идээг засдаг болсон. Хүн бүр ийм идээ засахыг хүсдэг ч түрийвчиндээ баригддаг байж мэднэ.  Таван  суурьтай 5 үе идээ ааруулаар засахад 25 ширхэг хэвийн боовны хэмжээтэй ааруул  ордог.  Ийм ааруул ширхэг нь 6000 төг буюу 25 ширхэг нь 150 000 төгрөгийн үнэтэй байна. Үүн дээр мөнөөх идээний оройны  3 ширхэг дугуй  ааруулыг нэмээд иж бүрдэл болох бөгөөд үнэ нь 200  мянган төгрөг болж байна билээ. Харин худалдан авагчдын хувьд оройны том дугуй хээтэй ааруулыг салгаж авах нь илүүтэй байх шиг анзаарагдсан.

Архангайн худалдаан дээр говийн цагаан идээ сурагласан хүнтэй тааралдав

Түм түжигнэж бум бужигнасан үзэсгэлэн худалдааны  асруудын дунд хижээл насны эр говийн цагаан идээ сураглаж явахтай тааралдав.  Энд дандаа Архангайн цагаан идээ байна аа гэвэл “Говийнхон идээ будаагаа хийхээ больчихсон юм уу, хаашаа юм” хэмээн ундууцав. Тэрбээр ямааны ааруул, ингэний ундаа олж авах санаатай  үзэсгэлэн худалдааны сургаар иржээ. Гэтэл мөнөөх хайсан идээ будаа нь байгаагүй болохоор уцаартай явсан хэрэг. 

Тэрбээр Баянхонгорын уугуул гэнэ. Энэ зун нутаг явж амжаагүй учраас гэр бүлээрээ амтархан иддэг цагаан бүгээн юмаа базааж амжаагүй гэв. Ямааны ааруул, богийн тос ямар амттайг мэдэх нэг нь л мэднэ. Зах, худалдааны төвүүдэд  ямааны ааруул гээд өндөр үнээр зардаг ч ихэнхдээ үхрийн аарцных байдаг гэв. Тэрбээр малчид “хоёр гартай” болчихсон юм уу, зарж борлуулж байгаа, өөрсдөө идэж хэрэглэж байгаа идээ нь амт чанарын их ялгаатай болчихсон гэнэ билээ. Манай нутгийн малчид малынхаа тоогоор бус идээ будааныхаа  амт чанараар өрсөлддөг байсан. Одоо тийм юм байхгүй болжээ гэсээр салж одов.

 Яг малчны хотонд бэлтгэсэн цагаан идээнд хольц байх учиргүй

Архангайн цагаан идээ борлуулж байгаа зарим  нэг хүнтэй ярилцаж илүү үгэнд дурлав. Өөрийгөө Чулуут сумын малчин хэмээн танилцуулсан эмэгтэйтэй хоромхон хөөрөлдлөө.

-Жилдээ хэдэн удаа ирж идээ цагаагаа борлуулж байна вэ?

-Сүүлийн 3 жил ирж байна. Цагаан сарын өмнө ирж илүү дутуугаа борлуулаад буцдаг. Бусад үед нь хот хүрээ явж байгаа таньдаг нэгэндээ ганц хоёр гүзээ өрөм, шуудай ааруул дайж явуулж  жаахан борлуулт хийдэг.

-Цагаан идээнээс хэр орлого олдог вэ?

-Шалихгүй дээ. Тэр бүр байнга борлуулалт хийгээд байх боломжгүй болохоор. Жилдээ ганц удаа өдийд хот орж ирдэг.

-Зарим худалдан авагчид гурилын хольцтой ааруул гэсэн гомдол хэлж байх юм. Тийм юм байх уу?

-Яг малчны хотонд бэлтгэсэн цагаан идээнд тийм хольц байх учиргүй. Малчид чинь цагаан идээ боловсруулахдаа ёс жудагтай ханддаг хүмүүс. Ид сааль сүүний үеэр идээ цагаагаа шингээж яддаг хүмүүс чинь гурил нэмнэ гэж юу байхав дээ. Бидний хувьд цагаан идээгээ малаасаа үнэгүй хүртдэг бол гурилыг чинь үнэдэж худалдаж авна шүү дээ. Харин малчдаас аарц худалдаж авдаг хүмүүс ааруул болгоод худалддаг гэсэн. Тийм хүмүүс л малчдын цагаан идээний нэр хүндийг унагаж байж мэднэ.

-Аль хэр их цагаан идээтэй ирэв. Борлуулалт хэр байна?

-Портерийн тал шахам идээтэй ирсэн. Хагас нь хүний дайвар. Гурван гүзээ сайхан намрын хэнз өрөмтэй ирсэн маань дуусчихлаа.  Арваад шуудай хөлдөөсөн сүү, аарцтай ирсэн. Хүмүүс их авч байна. Энэ янзаараа бол маргааш нөгөөдрөөс буцах байх.

Цагаан идээний үнэ ханш

Ялалтын талбай дээр борлуулж буй зарим цагаан идээний үнэ ханшийг уншигчиддаа сонирхуулъя.

-Тогооны өрөм 12 000-15 000төг /Өнгөрсөн жил 10,0-13,0 байв/

-Жижиг тогооны өрөм 10 000-12 000

-Аяганы/таваг ч гэмээр юм уу/  өрөм 3000-4000

-Өрмөн тос 1 кг 13 000 /Өнгөрсөн жил дээд тал нь 10 000 төг байв/

-Мэхээртэй тос 13000 -14 000

-Ээзгийтэй тос 7000

-Тавгийн титэм болох зайдсанд хийсэн шар тос  5000

-Ээзгий 10 000-13 000

-Сүүн ааруул 25000

-Ширгээмэл ааруул 20 000

-Хорхой ааруул дунджаар 15 000

Шимийн архи литр нь 4000

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан