Ё.Баатарбилэг: Чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг зохион байгуулна
2019/02/15
Share |

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг төрийн өмчит их дээд сургуулийн захирлуудыг  хүлээн авч, саналыг нь сонслоо. 

Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлууд дараах саналуудыг сайдад танилцууллаа.

  • Засгийн газрын тогтоолоор Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлого баталсан. Уг бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс Дээд боловсролын тухай хуульд Судалгааны их сургуулийн тухай заалт, мөн Эндаумэнт сангийн тухай заалтыг оруулах
  • Төрийн өмчит их дээд сургуулиудад олгох яамны тогтмол зардлын санхүүжилт сүүлийн жилүүдэд олгогдоогүй. 2019 оны төсөвт мөн тусгагдаагүй байгаа юм. Боловсролын тухай хуульд “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон норматив зардлаар санхүүжүүлнэ” гэж заасан ч сүүлийн жилүүдэд хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газрын тогтоолоор батлагдсан Оюутны хөгжлийн зээлийн журмын дагуу төрийн өмчит их, дээд сургуулиудын хувьд нийт олгогдсон квотынхоо 30 орчим хувьд л оюутны зээлд хамруулсан байна. Зээл авах болзол, нөхцөлийг эргэн харах, зөөлрүүлэх шаардлагатай байна.
  • 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн тоо 18,000 орчим буюу өнгөрсөн оныхоос огцом буурч байгаатай холбогдуулан элсэлтийг орон нутагт зохион байгуулах, элсэлтийн босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах
  • Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын 4 их сургуулийг оруулах зорилт тавьсантай холбогдуулан, Олон Улсын эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 300,000 ам.доллар нэхэмжилснийг үе шаттай хэлэлцээний дүнд амжилттай бууруулж 100,000 ам.доллар болгосон. 2020 оноос уг эрэмбэ тогтоолгох чиглэлээр нийт 2 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Энэ зардлыг 2020 оны улсын төсөвт суулгахад дэмжлэг дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг”Саналуудтай нарийн танилцаж дахин удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулах боломжтой. Яамны 2019 оны төлөвлөгөө батлагдах гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит бүх их, дээд сургуулиуд яамны оролцоо дэмжлэгтэй хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргаж өгөх. Ажлаа нарийн төлөвлөх хэрэгтэй.

Боловсролын тухай багц хуулийн хүрээнд Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэнэ. Иймд гуравдугаар сард багтаан их, дээд сургуулийн удирдлагууд ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуулах.

Чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулах саналтай байна.

МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС гэсэн дөрвөн сургуулийн удирдлагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг Судалгааны их сургууль болох, цаашлаад хотоос гадна цогцолбор байдлаар байгуулах боломжийг судална. Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ мэт том ажлыг эхлүүлэх нь зүйтэй.

БСШУСЯ 2019 оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарлаж байна. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай нэлээд нягт хамтран ажиллана. Багш нарын сахилга хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх, түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц арга хэмжээг санаачил”гэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан