Ээлжит чуулганы хугацаанд 9 ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ
2019/02/18
Share |

2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаа нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг  тодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Тайлант хугацаанд Байнгын хороо 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ. 

    Хууль тогтоох үйл ажиллагааны талаар: 2018 оны намрын чуулганы хугацаанд  Байнгын хороо давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 9 ажлын хэсэг байгуулан  ажилуулсан байна. 

Ээлжит чуулганы хугацаанд нийт 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн аж. Түүнчлэн нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, найман хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. 

    Бусад ажлын талаар: Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, уг шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан. 


Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонссоны дагуу “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулан батлаж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох үүрэг чиглэл өгөв. 

Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “Прайсуотерхаус Куперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхамууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци  болон арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 

Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк болон эрдэмтэн, судлаачид, арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна. 

Алт олборлолтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн юм. 

Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 100 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ.  Мөн хугацаанд Байнгын хорооноос 11 тогтоол гаргасны зэрэгцээ  Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 39 албан бичиг  хүргүүлээд байгаа аж. 

Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 5 нэгж, хуралдааны протокол 2 нэгж,  албан бичиг 3 нэгжийг тус тус бүрдүүлж,  архивт хүлээлгэн өгөөд байна.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан