МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос албан ёсны мэдээлэл өгөв
2019/02/19
Share |

Д.Батбаатар МАН-ын ХЕХ-ны дарга: “Намын дүрэм”-ээр намаас түдгэлзүүлэх буюу хэн нэгнийг намаасаа хөөх тухай асуудал ярьдаггүй. Намаас гарсанд тооцох тухай асуудлыг  шийдвэрлэдэг 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намынхаа гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос гарсан шийдвэртэй холбогдуулан албан ёсны мэдээллийг өглөө.

Тэд мэдээллийнхээ эхэнд "МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.02.18/ хуралдаж 4-5 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд орон гарсан хяналтын хорооны гишүүнээ нөхөж сонгох, 2019 онд МАН-ын ХЕХ-ноос хийх ажлын төлөвлөгөө төсвөө мөн зарим нэг намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн гэлээ.

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар хэлэхдээ “ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёсыг тогтоох, төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ зарласан  байгаа. Энэ ажлыг өөрийнхөө гишүүдээсээ шаардлага тавьж ажлаа эхэлүүлнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. 2016 оны сонгуулийн дараагаас манай намын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудалд эцэслэн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны 6-р сард болсон "Хяналтын ажилтны зөвлөгөөн"-д оролцогчдын дийлэнхи нь энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол асуудал сунжирч,ужгирч явах талтай байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Та бүхэн санаж байгаа бол бид энэ асуудлыг 2018 оны 8-р сард авч хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Хяналтын Ерөнхий хорооны 13-р тогтоол гаргасан. Энэ тогтоолоор "60 тэрбум"-ын гэх асуудалд намын нэр хүндийг холбогдуулсан явдал нь МАН-ын дүүрмийг зөрчсөн байна. Энэ асуудалд намын нэрийг холбогдуулсан, тухайн үед намын удирдах албан тушаалд ажиллаж байсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй мөн манай намын гишүүн А.Ганбаатар нарын хүмүүс энд оролцсон явдал нь МАН-ын дүрмийг зөрчиж, намын нэр хүндэд сэв суулгасан асуудал болжээ гэдгийг Ёс зүйн хорооноос дүгнэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг авч хэлэлцээд тэдгээр хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Намын дүрэмд заасан ёсоор хариуцлага тооцох механизм нь тодорхой дүрмийн заалтуудаасаа болж яг хариуцлага тооцох дээрээ учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн оны 2-р Бага хурал дээр МАН-ын дүрэмд сахилга хариуцлага тооцох механизмийг хийж өгсөн.Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг Монгол улсын дээд шүүх бүртгэж авсан учир намын дүрэм хэрэгжиж эхэлсэн. Намын дүрэмд намын гишүүдэд хариуцлага тооцох асуудал нь тодорхой байдлаар зохицуулалтууд суусан учраас тодорхой зарим нэг гишүүдтэйгээ хариуцлага тооцсон” гэв. Мөн Манай нам дүрмээрээ намаас түдгэлзүүлэх буюу хэн нэгнийг намаасаа хөөх тухай асуудал ярьдаггүй. Намаас гарсанд тооцох тухай асуудлыг  шийдвэрлэдэг гэсэн юм.

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос

  1. “Монгол Ардын Намын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай.
  2. “Монгол Ардын Намын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн С.Мөнхчулууныг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай гэсэн тогтоолыг гаргасан байна.

Үндсэндээ Ц.Сандуйг МАН-аас гарсанд тооцсон заалтуудын гол агуулгын тухайд МАН-ын дүрмийн 3-р зүйлд  энэ намд намын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрсөн Монгол улсын иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдэхдээ Монгол Ардын Намын дүрмийг чанд сахин биелүүлнэ гэсэн заалттай. Энэ дүрмийн заалтын дагуу намын нэр хүндэд сэв суулгахгүй байх, намын эв нэгдлийг хангах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх, намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан нь хуулийг чандлан сахиж, ашиг сонирхолын аливаа үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх гэсэн заалтууд дээр тухайн үед Нийслэлийн намын хорооны дарга байсан Ц.Сандуй ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн байна.

Харин С.Мөнхчулууны тухайд намын дүрмийг чанд сахин биелүүлэх, намын эв нэгдлийг хамгаалах, намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан хуулийг чанд сахиж, ашиг сонирхолын аливаа үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, намын эрх ашиг, албан ёны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах Зөвлөл, намын бүх шатны байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж МАН-ын Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтийг нь ХЕХ авч хэлэлцээд үндэслэлтэй гэж үзэн С.Мөнхчулууныг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан байна.

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан