“60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар-нийслэл
2019/02/21
Share |

УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан”  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга ёс” ялсан. Үүн шиг НИТХ-ын  45 төлөөлөгч, тэр дундаа МАН-ын 34 төлөөлөгч нийслэлийн ЗД-д хэнийг дэмжихээс “60 тэрбум”-ынхны эрх мэдэл нийслэлд хадгалагдаж үлдэх эсэхийг шийдэх болоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ болон НИТХ-ыг бүрдүүлж буй улс төрийн хоёр намын хувьд аль алинд нь тооны хувь, харьцаа ойролцоо байгаа. Тиймээс У.Хүрэлсүх нарын эхлүүлсэн МАН дахь улс төрийн цэвэрлэгээ, шударга ёсны ялгаралд хэн ялах нь АН-ынхнаас хүссэн ч үл хүссэн ч хамаарах болчихоод байгаа.

Ийм үед АН-ынхан сөрөг хүчний хувьд МАН-ын даргын  шинэчлэлийн бодлогыг хүчггүйдүүлэхийн тулд эсрэг талынхныг нь дэмжих тоглолт хийж буй. Энэ нь УИХ-д асуудал үүсгэж байсан шигээ өнөөдөр НИТХ-ыг талцуулсан саналын схем зурагдсаныг Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарт өгсөн НИТХ-ын төлөөлөгчдийн саналаас харж болохоор байна. Баримт сөхвөл, НИТХ-ын МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс С.Мөнхчулууныг 14 нь дэмжсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь С.Амарсайханыг дэмжжээ. Үүн дээр  С.Мөнхчулуун АН-ын 10 төлөөлөгчийн  дэмжлэгтэйгээр илүү санал авчээ. Энэ нь МАНАН-г задлах гэж тэмцэж буй МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахгүй байх гол үндэслэл болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. У.Хүрэлсүхийн хувьд МАНАН-г задлах, “60 тэрбум”-ынхантай тэмцэж МАН-ыг цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амлаж, хүлээлт үүсгээд буй. Ийм үед намын даргын хувьд  С.Мөнхчулууныг батламжилах нь улстөрчийн хувьд ёс зүйгүй,  байр сууринаасаа урвасан, нийслэлд дахин шинэ МАНАН үүсэхийг дэмжсэн явдал болох тул У.Хүрэлсүх үүнээс өөр шийдвэр гаргах боломжгүй байсан болов уу. Харин НИТХ дахь АН-ынхны хувьд ийм байдал үүсэхийг урьдчилан тооцоолж С.Мөнхчулууныг дэмжсэн нь тодорхой. Тэдэнд С.Мөнхчулууныг батламжилсан , батламжлаагүй ялгаагүй, улс төрийн хувьд ашигтай тоглолт. Харин нийслэлийн сая гаруй иргэд хувьд, монголчуудын хувьд улс оронд дахин улс төрийн тогтворгүй байдал үүсгэх,  маш том гацааг бий болгох магадлалтай юм. Мөн С.Мөнхчулууныг “60 тэрбум”-ын бүлэглэлийнх хэмээн ярьж буй.

МАН-ын өнгөрсөн 28 жилийн түүхээс харахад Улаанбаатар хот бол М.Энхболд болон түүний бүлэглэлийнхний мэдэлд байсан. Хотын фракц гэх нэр томьёолол ч бий.  М.Энхболдоос эхлээд Ж.Бадамжунай, Т.Билэгт, Ж.Батбаяр, Ж.Мөнхбаяр гээд Улаанбаатар хотын үе үеийн бүх удирдлагууд, НИТХ-ын дарга, Засаг дарга нар түүний ойр орчмын хүрээллээс сонгогдож, томилогддог бичигдээгүй хуультай байсан. Энэ зарчмаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр хотын фракцын залуу үе болох Ц.Сандуй, Су.Батболд нар хамгийн сүүлд буюу хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотыг  удирдаж байсныг ард түмэн мартаагүй байх. “60 тэрбумын” схем 2016 оны сонгуулиар ил болсноос хойш бараг жил гаруй ард түмэн, шударга улстөрчид тэмцэж, эсэргүүцэж байж арай гэж салаад хэдхэн сар л өнгөрч байна. Гэтэл одоо Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс Засаг даргад С.Мөнхчулууныг ил тод, улайм цайм дэмжиж эхэлсэн нь “60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар нь нийслэлийн Засаг даргын “суудал” болсныг  батлаад байна. Хуучнаар хотын фракцийнхан, одоогийнхоор “60 тэрбумынханд” улс төрд дахин оршин тогтнох, эрх мэдлийн үлдсэн ганц боломж, орон зай нь нийслэл Улаанбаатар, нэр дэвшигч С.Мөнхчулуун юм.  Хэвлэлд өгч буй мэдээллүүдээс харахад /erennews.mn/ Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгоно хэмээн С.Мөнхчулууныг Засаг даргад дахин зүтгүүлэх гэж байгаа бололтой. Энэ тохиолдолд намынхаа шинэ дүрмийн дагуу нэгэнт МАН-ын гишүүнээс гарсан тэдний хувьд улс төрийн дэмжлэг байхгүй юм. Өөрөөр хэлбэл  НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч цаашид улс төрийн карьераа бодвол намын бодлого, дүрмийг хүндэтгэн тэднийг дэмжихгүй байх магадлал өндөр. Магадгүй НИТХ-ын олонхийн дэмжлэг аваад Засаг даргаар сонгогдсон тохиолдолд хувь хүнийхээ хувьд аядуу зөөлөн, өдий зэрэгт хүртлээ нөмөр нөөлөг, дэмжлэгийг нь авч байсны хувь хүний хувьд  С.Мөнхчулуун “60 тэрбумын” ах нарынхаа шууд хамааралд байна хэмээн улс төрийн тоймчид үзэж буй. Харин АН-ын бүлгийнхны хувьд МАН-ыг талцуулах, санал хуваахын тулд МАН-ын бодлогоос сөрж буй хэнийг ч дэмжихэд бэлэн бөгөөд нийслэлийн Засаг даргыг тойрсон улс төрийн маргаан, талцал удаан үргэлжлэх тусмаа сөрөг хүчний улс төрд ашигтай болж байна. Эцэст нь хэлэхэд эрх баригч намын даргын хувьд олон том давааг давж, сөрж тэмцэж эрх мэдлийг төвлөрүүлсэн У.Хүрэлсүх “60 тэрбум”-ынхны сүүлчийн хорогдох байр болсон нийслэлийг алдах уу, аврах уу гэдгээс МАНАН-тай хийх тэмцлийн ирээдүй шалтгаалах болоод байна.

2019.2.21 № 35 (6002)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан