Кисеносато: Сүмо дахь миний амьдрал их сайхан байж
2019/02/22
Share |

Японы мэргэжлийн сүмогийн 72 дахь аварга ёкозүна Кисеносато зодог тайлсныхаа дараа өгсөн ярилцлагыг “sumojapones.com” цахим хуудаст нийтэлжээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Зодог тайлахаар шийдвэр гаргахдаа сэтгэл санаа ямар байсан бэ?

-Кисеносатогийн хувьд надад огт харамсах зүйл байгаагүй. Харин Хагиварагийн (түүний жинхэнэ нэр) хувьд тийм. Учир нь би сүмод дуртай. Гэвч цаашид барилдаж чадахгүй болсон нь  надад гунигтай байна. 40 хүртлээ барилдсан бол сайхан байлаа.

-Амьдралынхаа 17 жилийг зориулсан сүмог эргэн харахад ямар санагдаж байна вэ?

-Миний сүүлийн барилдааныг харвал үр дүн нь муу гарсан. Тиймээс надад зодог тайлахаас өөр арга үлдээгүй. Гэхдээ хамгийн хатуу дэг жаягтай “Наруто” дэвжээнд нэгдэж барилдаж эхэлсэн. Жүрёо зиндаанд хурдан дэвшиж чадсан шүү. Харин миний сүмочийн замналыг харж байхад сүмо дахь амьдрал их сайхан байж гэж боддог. Би үүнд их баярладаг.

-Ёкозүна болох үедээ юу бодож байсан бэ?

-Намайг ёкозүна болгох ёслолын үеэр их баярлаж байснаа санадаг. Анх удаа миний сэтгэл их хөдөлсөн. Түүнээс гадна их хариуцлага оногдож байгааг мэдэрсэн. Япон хүний хувьд сэтгэл хангалуун байсан. Үнэндээ их баяртай байсан. Ёкозүна болох нь харамсах зүйл биш гэж боддог.

-Ёкозүна болсон анхны чухал барилдаанд цээжиндээ бэртэл авсан шүү дээ. Энэ талаар?

-Барилдааны 13 дахь өдөр. Харүмафүжитэй барилдаж байх үеэр зүүн талаараа цукиотоши мэх хийхээр оролдож байтал тасхийх чимээ сонссон. Үүнийг  би хэзээ ч мартахгүй. Тэр үед миний зүүн гар биенээс минь салаад явчих шиг санагдсан. Мөн их хүчтэй өвдөлтийг мэдэрсэн.

-Бэртсэнээс чинь хойш хоёр сарын дараа болсон барилдаанд амжилтгүй барилдсан?

-Тэр үеийг хүртэл би мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээсээ хойш тэмцээнд нэг удаа ялагдсан. Тиймээс барилдаанаас хасагдах санаа байсангүй. Хэрэв би өөр тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэж байсан бол хацу башёд шийдэмгий барилдах байсан. Гэхдээ цаг хугацааг ухрааж  хоёр жилийн өмнөх, дөрөвдүгээр сард очиж болдог байсан бол мэс засалд орох эсэхээ нухацтай бодох байсан байх.

-Та өнгөрсөн сарын барилдаан ирээдүйг чинь шийдвэрлэх тэмцээн болно гэж шийдчихсэн байсан. Сэтгэл санаа ямар байв?

-Би хөвөнтэй гудсан дээр хэвтээд унтаж заншсан. Харин энэ удаа тэмцээн эхлэхийн өмнөх өдрүүдэд жаахан унтаж чадсан. Түүнээс гадна өөртөө өмсгөл худалдаж авч байна гэж зүүдэлдэг болсноос гадна хөлөрч сэрдэг болсон. (ийм зүүд зүүдлэх нь зодог тайлахын тэмдэг ажээ) Тиймээс би өөртөө  энэ үнэн биш гэж хэлдэг байсан.

-Тэмцээн эхлэхийн өмнө биеийн байдал сайн байна гэж ярьсан байсан?

-Би өөдрөгөөр мөрөөддөг. Ингэснээрээ би бодит байдлаас зугтдаг байсан гэж бодож байна.  Өөрийн дуртай сүмогоор цаашид барилдаж чадахгүй гэдэг мэдрэмж надад төрдөг байсан шүү.

-Та хоёр жил  ёкозүна байсан шүү дээ?

-Би ёкозүна болохын тулд 15 жил барилдсан. Гэхдээ сүүлийн энэ хоёр жилийг үргэлж дурсана. Ёкозүна байна гэдэг ямар нэгэн онцгой зүйл. Өөр ертөнц байсан шүү.

-Мэргэжлийн сүмо бөхчүүд ирээдүйгээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Дээр үеийн сүмо бөх шиг. Түүнээс биш өдрийг телевиз үзэж эсвэл интернэтээр тэнэг зүйлс хийж өнгөрүүлж байхыг хүсэхгүй. Тэд сүмогийнхоо амьдралд анхаарч, алдартай болох нь надад таалагдах байх. Яг Шовагийн эрин үеийн сүмочид шиг.

-Өөрөө дэвжээний шинэ эзэн болсноо юу гэж үзэж байна вэ?

-Би яг ид  барилдаж байх үеийнхээсээ эсрэгээр нь хийнэ. Үзэл бодол, саналаа илэрхийлнэ. Ингэхгүйгээр манай дэвжээнд итгэж хүүхдүүдээ явуулсан эцэг эхчүүдийн итгэлийг алдсан хэрэг болно. Тиймээс миний бодлыг мэдэх нь чухал. Би дэвжээ болон ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ сайн сайхны төлөө тэмцэнэ. Тиймээс суралцах их чухал учраас философи, роман, боловсролтой холбоотой олон ном худалдан авч байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан 
эх сурвалж:http://www.mnb.mn/
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан