BRT төслийн ажлын явцыг сонсож, авто зам ашигласны төлбөр хураамжийн талаар хэлэлцлээ
2019/02/22
Share |

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв

Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар  тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны тавдугаар сард байгуулсан юм. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү төслийн багийн үйл ажиллагааг шүүмжилж, “Төслийн баг хоёр жил ажил хийгээгүй хэрнээ цалин авсан. Уг нь энэ төслийг дэмжиж, ажлын явцыг нь түргэтгэх ёстой.Тиймээс нэгжийн ажилчдын гэрээг гурван сараар сунгана” гэсэн юм.

Чухам ямар шалтгааны улмаас төслийн ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлээгүй, үүнд хэн буруутайг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан лавласан юм. Төслийн инженерүүд өнгөрсөн оны зургадугаар сард эхний ажлыг эхлүүлсэн боловч сонгон шалгаруулалтын улмаас удааширсан хэмээн тайлбарлав. Мөн Төслийг удирдах хорооны  бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь ч ажил удааширсантай холбоотой гэсэн юм.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал төслийн танилцуулгыг сонсоод “Ажил эхлүүлэх боломж бий, эсэхийг судлаад боломжгүй бол зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Төслийн нэгж чадамжгүйн улмаас гадаад, дотоодын санхүүжүүлэгч байгууллагын өмнө нэр нүүрээ барж байна. Нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэчихээд өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байна. Гэсэн хэрнээ жилд 400 мянган ам.долларын цалин авч байгаа. Төслийн удирдах хороо байгуулах шаардлагатай гэсний дагуу баталж өгсөн. Гэтэл таван сар өнгөрчихөөд байхад үр дүн алга. Хариуцсан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөх хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба төслийн нэгжийн ажилтан албан хаагчид болон гадаад дотоодын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цааш үргэлжлүүлэх боломжтой, эсэхийг судал” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан фермер эрхлэгчид, тариаланчдыг нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2009 оны 183,  2014 оны 221 дүгээр журмын дагуу шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Нийслэлийн тэргүүний фермер”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан есөн фермер, хоёр тариаланчийг урамшуулахаар болов.

“Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох нь зүйтэй”

Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн билээ. Өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй. Харин орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү орохдоо 1000-5000 төгрөг төлж эхэлсэн юм.

Гэвч Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулсан тул төлбөр авах замын чиглэл, хувь хэмжээг орон нутгийн Засаг дарга бус, ИТХ-аас тогтоох болсон. Тиймээс 2015 онд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэх өөрчлөх шаардлага гарчээ. Холбогдох албаныхан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээгээр нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Ингэхдээ төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлсэн.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж буй тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж буй. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгийн хэлж буйгаар төлбөрийн хэмжээг нэмэх боломжтой гэнэ. “Орон нутгаас нийслэл рүү зорчигч тээвэрлэж буй бага, дунд, том оврын автобус шалган нэвтрүүлэх товчоогоор орохдоо хураамж төлдөггүй. Орон нутгаас нийслэлд ирж буй хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлж, төлбөр хураамжийг давхардуулахгүй байхаар уг зохицуулалтыг хийсэн. Гэтэл өнөөдө үр дүн авчрахгүй байна. Үүнийг болиулах хэрэгтэй” гэж олонх Тэргүүлэгч санал нэгдсэн. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх судалгаа хийж, танилцуулах үүрэг өгөв.

Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ

Мөн энэ удаагийн хуралдаанаар “Минж нутагшуулах төслийн нэгж”-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулахгүйгээр нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэх асуудлыг хэлэлцэн, дэмжив. Тус нэгж нь төсвөөс жилд 340 сая төгрөгийн татаас авдаг ажээ. Ийнхүү нэгтгэснээр төсвийн зарлагын үр дүнг дээшлүүлж, зарим ажлын давхардлыг арилгаж буй давуу талтай. Түүнчлэн олон нийтийн цагдаа нарыг энэ оныг дуустал хөдөлгөөний хэв журам сахиулах ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тогтоол батлав. Өнгөрсөн оны долдугаар сараас авто замын ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтийн цагдаа нарыг ажиллуул эхэлсэн. Үр дүнд нь хөдөлгөөний ачаалал буурч, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж буй автобусны хурд нэмэгджээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан