БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ
2019/03/04
Share |

БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогдож байгааг тус улсын Элчин сайдын яамны албан ёсны вэб хуудааст мэдэгдэл гаргасан байна.

Энэхүү мэдэгдлийг Элчин сайдын яамны албан ёсны вэб хуудаснаас бүрэн эхээр нь хүргэе.

1. Сүүлийн үед Монголд суугаа БНСУ-ын элчин сайдын яамд визийн хүсэлт өгч буй иргэдийн тоо өдөрт 700-800 байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн хүмүүс дундаас сард дунджаар 500-аас дээш хүн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визийн материалыг илүү нарийн шалгах шаардлагатай байгаа болно. Үүнтэй холбогдуулан элчингийн ажилчид илүү цагаар ажилсаар ирсэн боловч их хэмжээгээр хуримтлагдсан байгаа тул өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан материалууд болон хойшид визийн хүсэлт өгч буй Монгол иргэдийн визийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулагдах болсныг мэдэгдэж байна. Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох болно.

2. Мөн сүүлийн үед Монгол иргэдээс ирүүлсэн визийн материалын 20-25% нь брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяаас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр гарч байна. Энэ нь Солонгос болон Монгол улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын хуулийн байгууллагад хандан зохих арга хэмжээг авахуулах болно. Элчин сайдын яамны зүгээс мөн адил 1 жил болон түүнээс дээш мөн хугацаагүйгээр Солонгос улсад нэвтрэх эрхийг хаах арга хэмжээ авах тул виз мэдүүлэгчид нь хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх мөн хууль бус үйлдэл олж илрүүлсэн тохиолдолд яаралтай мэдэгдэнэ үү.

Хууль бус үйлдлийн жишээ

- Системийн мэдээллийг өөрчилж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх

- Олон удаагийн виз авахын тулд визийн брокер болон залилангийн гэмт этгээдүүдэд хандаж системийг өөрчилж, татвар төлөлтийн тодорхойлолтыг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх

- Оюутан биш хүн их хэмжээний мөнгө өгөн сургуульд суралцсан түүх хуурамчаар үйлдэж хэлний бэлтгэл сургалтын виз мэдүүлэх

- Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцож олон удаагийн виз мэдүүлэх

- БНСУ-ын таньж мэдэх ойр дотны хүмүүс мөн БНСУ-ын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй виз амархан авч болно гэх мэтээр ярьж мөнгө аван виз мэдүүлсний дараа холбогдохгүй алга болох

Хууль бус үйлдлээс үүсэх сөрөг нөлөө

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, татвар төлөлтийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, сургалтын визийн бичиг баримт зэрэг бичиг баримтын шалгалтыг нарийвчлан хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн визийн материалаа үнэн зөв бүрдүүлэн мэдүүлж буй иргэдийн материал шалгалт болон виз олголт урт хугацаа зарцуулагдаж байна.

3. БНСУ-ын элчин сайдын яам нь Монгол иргэдийн мэдүүлсэн визийн хүсэлтийг хурдан шуурхай шийдэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч Монголын талын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн материал шалгалт болон виз олголт хугацаа их зарцуулагдаж олгох хугацаанаасаа хоцрох асуудал үүссээр байна. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдал харамсалтай байгаа ба цаашид хурдан шуурхай болгохын тулд хичээж ажиллах болно.

Эх сурвалж:Embassy of the Republic of Korea in Mongolia

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан