УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө
2019/03/15
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн албан айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2019 оны 03 дугаар сарын 12. Берн хот. Мягмар гараг.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

2019 оны 03 дугаар сарын 13. Лхагва гараг.

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ

 

Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх 6-р сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ

Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа.

Энэ өдөр Швейцарийн Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулав.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан